-Өөр тойм-
Ямар ч цаг үе болсон юм бэ дээ, бурхан минь. Сав л хийвэл ийм тийм ханиад, томуу гарлаа. Тэгж ч даамжирлаа гэх юм. Гахайны, шувууны болоод элдэв янзын тодотголтой ханиад дуулдаад л байсан даа. Аюул нь бас янз бүр юм гэдэг.
Тэгвэл сүүлийн үед "НА-М2" гэсэн нэршилтэй нэгэн шинэ томуу гараад иржээ. Хүнээс хүнд тусдаг хэрнээ үхэлд хүргэдэггүй бололтой юмдаг. Үүнийг нь бодохлоор эмнэлэг, домнолог муутай манай улсын хувьд зөөлөвтөр ханиад юм шиг ээ.
Энэ ханиадны анхны шинж тэмдэг нь гэвэл тусагч сүрхий халуурна. Халуурснаасаа болоод дэмий их ярина гээч. Нэг юмны сэжүүр сөхөгдвөл өдөөж аваад нэг бол тэнгэрт тултал магтана, нөгөө гэвэл газар дор ортол нь муулна. Хавьтсан ойртсонтойгоо хэрэлдэнэ. Мэргэжлийн юм шиг маргана. Томуу улам архагшаад ирэхээрээ халуурах нь гайгүй болдог ч гэсэн солиорлын тал нь давамгай байдаг гэнэ.
Нэг олз нь гэвэл хүүхэд багачууд, за тэгээд мань мэтийн будааны амьтдад тусдаггүй явдал. Харин улстөрч хэмээх дээд бүлгийнхэнд хамааралтай, тийм алаг үзэлтэй ханиад юм байх. Тийм болохоор улстөрчдийн "НА-М2" гэдэг нэр зохиж байгаа гэдэг нь жигтэйхэн.
Бас нэг сонирхолтой нь энэ ханиадны вирүс нь гаднаас биш Монгол дотроосоо үүсэлтэй гэж нэг таамаглагч хэлсэн сурагтай байна. Өөр нэг хүн "Сонгуулийн өмнөх ханиад" гэх нь бас сонсогдсон. УИХ-ынхнаас эхний халдвар тарсан ч болов уу даа. Тархалт, дэгдэлт нь өдрөөс өдөрт хурдасч байна уу гэлтэй.
Ханиадтай улстөрчид үл ойлгогдох хачин юм яриад л. Гайхшаа барахдаа өөрийгөө тэдний хэлж, ярьж буйг би л ойлгохгүй байгаа хэрэг гэж бодоод хаа сайгүй хийсч яваа яриануудад задаргаа хийх гэж оролдлоо. Тэгээд ч нэмэр алга. Логикгүй юманд логик анализ хийж болдоггүй юм байна.
Монгол Улс ардчилсан замаар зууны тавны нэг буюу хорин жил замналаа, хөгжлөө. Зах зээлд хөл нүцгэн орсон бол одоо хятад гуталтай болж, ямар ч замаар бэдэрсэн айхгүй гэх юм ярина.
Сонгууль дөхөхөөр өөр хоорондоо чоно, нохой шиг зан гаргана. Дараа нь харин хүзүү сээрээрээ тэврээд дээдсүүдийн манан болно. Тэгснээ чамтай ханилдаг ер нь буруудлаа, салъя сарния гэх үг цухуйлгах. Сонин ханиадны балаг ийм.
Өнөөдөр Монголд улс төрийн хоёр хүчин байна гэж улстөрчид байнга онгирдог. Тэгэхээс ч аргагүй бололтой. Үнэндээ тэр хоёр нам дахь бүлэг хүмүүс л улс орны амин чухал асуудлыг залж зааварлаж байгаа юм чинь.
УИХ-д тийм маркийн ханиад туссан хүн улам л нэмэгдээд байх шиг. Танхимдаа харилцан тал засалцаж байснаа гудманд гараад л маргалдаж, мэтгэлцээд эхэлнэ. Нэгэндээ бууж өгнө гэж ер үгүй. Буруугаа хүлээхгүй. Асуудлыг ойлгохгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүи. За тэгээд "Би мэдэхгүи" гэж хэлнэ гэж бүр байхгүй. Юм бүхнийг мэддэг дүр үзүүлнэ.
Өмнөх сонгуулийн дараа "Еэ гэгээн минь, хоёр нам хамтраад засгаа төвхнүүлчихье. Үүнээс өөр зам байхгүй" гэж байсан бол одоо өөр замаар явна гэж зарим нь орилно.
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл саяхан телевизэд өгсөн ярилцлагадаа "Манай намд хүнд өвчин тусчээ. Операци хийхгүй бол болохоо байжээ" гэсэн байх юм. Хүнд өвчин гэсэн нь нөгөө "НА-М2" томуу юм л даа.
Бас нэг жишээ гэвэл У.Хүрэлсүх нэг сонины сурвалжлагчид "Сүүлийн үед хариуцлага хүлээдэг дарга нар ховор болсон. Үүнийг би ямар нэгталаар шинэчлэл гэж ойлгож байгаа" гэжээ. Тэгээд нам доторхи элдэв ярианд хариулт өгөхдөө "Би зоригтой, шударга, шийдвэртэй ажиллана" гэсэн байхыг уншлаа.
Хоёр лидерийн үг л ийм ойлгомжгүй байх юм. Уг нь намуудын төлөвшил дээд цэгтээ биш гэхэд зохих түвшинд хүрсэн байх учиртай байтал одоо л эмхлэн байгуулагдах гэж байгаа юм шиг. Дотооддоо тийм л дүр төрхтэй. С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёр сониныхны цаасыг дуустал шахам үгээр нүдэлдээд л байсан.
Хувьсгалын өмнөх Монголд 500 мянга хүрэхгүй хүн амтай мөртлөө нийт эрчүүдийн 70-80 хувь нь сүм хийдэд шавилан сууж байсан гэдэг. Тэгвэл өнөөгийн Монголд ажил, алба эрхлэгчдийн тал илүү нь төрийн албаныхан байдаг. Тэдний дийлэнх нь улстөрчдийн шинэ ханиадаар өвчлөнгүй байгаа нь нууц биш.
Тэгэхлээр "НА-М2" ханиад сүрхий дэгдэлтгэй байна даа, та минь.
Д.Бичээчхүү