УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Ерөнхий сайдын хүүгийн хэргийн талаар байр суурийг нь сонслоо.
Тэрбээр "Энэ талаар мэдээлэл аваагүй. Би нягталъя. Би хоосон хов хөөдөггүй. Миний ярих ёстой гол зүйл бол газрын тосны үйлдвэр гэдэг том луйвар болчхоод байна. 2.2 тэрбум ам.доллар салхинд хийсэж байна. Би газрын тосны үйлдвэрийг баригдаасай гэж мөрөөдөж буй монгол хүн.
Уран дээр монголчуудыг хүнд байдалд оруулчхаад яагаад зүгээр хараад байгаа юм бэ? Засгийн газар энэ тал дээр шийдвэрээ яаралтай гарга. "Онтре гоулд" бол гаднын хөрөнгө оруулагчтай цоо шинэ гэрээ хийх боломж. "Оюу толгой"-д луйвардуулсан алдаагаа засах боломж гэсэн үг" гэв.
-Жагсаал, иргэдийн шаардлагад ямар байр суурьтай байна вэ?
-Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд бүгд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой. Тэд болон тэдний хүүхдүүд ард түмний үзүүлдэг эмнэлэгт очиж үзүүлдэг байх ёстой. Энэ байр суурийг олон жилийн өмнөөс илэрхийлж байна. Би Монголынхоо ард түмний талд үргэлж байдаг.