gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЗӨВЛӨГӨӨ: Зүрх судасны өвчний үеийн хооллолт

Б.Азбаяр
Зөвлөгөө
2025-05-14
4
Twitter logo

Манай улсад 2023 оны байдлаар зүрх судасны өвчний тархалт 10 мянган хүн амд 1377 тохиолдол байв.

Үүний 45 хувийг артерийн даралт ихсэх өвчин, 19.3 хувийг зүрхний ишеми өвчин тус тус эзэлж буй. Зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн 50-аас дээш хувь нь 50-69 насныхан байна. Мөн сүүлийн жилүүдэд хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд зүрх судасны өвчин харьцангуй их тохиолдох болжээ. 

Эл өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь хүмүүсийн амьдралын хэв маяг болон дадал зуршлаас шууд хамааралтай.

Харин бид эрүүл хооллож, хорт зуршлаа хаяж, тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр зүрх судасны өвчин, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой юм. Тиймээс дараах хооллолтын зөвлөмжүүдийг хүргэж байна.

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ

Давс нь ЗСӨ үүсэх, хүндрэх шалтгаануудыг нэг бөгөөд ДЭМБ-ын судалгаагаар давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас жилд дунджаар 1.9 сая хүн, хоол хүнснээс шалтгаалсан зургаан нас баралт тутмын нэгийг тус тус эзэлж байна. Монгол улсад хүн амын дундаж давсны хэрэглээ хоногт 10.5 гр байдаг бол ДЭМБ-аас давсны хэрэглээг хоногт 5 граммаас ихгүй байхыг зөвлөдөг. 5 гр нь нэг цайны халбага гэсэн үг юм.

Давсны хэрэглээг бууруулахын тулд:

  • Шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
  • Хоолны ширээн дээр давс байлгахгүй байх
  • Боловсруулсан бүтээгдэхүүн болох хиам, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
  • Цуу, амтлагчийн хэрэглээг бууруулах
  • Давстай цай уухгүй байх
  • Давс багатай хоол идэх
  • Давсыг орлуулах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнсэнд хэрэглэх: Үүнд:

Цагаан гаа, лемон, сонгино, саримс, чинжүү, яншуй, халиар, хүмүүл, хар перец

Худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ шошго дээрх давсны агууламжийг харж байгаарай.

ХАНАСАН БОЛОН ТРАНС ТОСНЫ ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ

Өөх тосны нэгж болох бага нягтралтай липротейн холестрин нь судасны хананд гэмтэл үүсгэн, архаг үрэвсэл бий болгож, атеросклероз буюу судасны хатуурал үүсэх нэг шалтгаан болдог байна. Атеросклероз үүссэнээр судас нарийсаж, гэмтсэнээр цаашид судасны шалтгаант олон хүндрэл үүсэхэд нөлөөлдөг. Тиймээс хоногийн хоолонд хэрэглэх амьтны өөх тос болон транс тосны хүчил агуулсан шарсан хуурсан, бэлэн боловсруулсан хүнсийг багасгаж, ханаагүй тосны хүчил(Омега-3, 6)-ээр баялаг хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Үүнд:

  • Оливын тос
  • Хушга
  • Улаан шош
  • Загас
  • Гүнжидийн үр

ИЛЧЛЭГ ИХТЭЙ, ЭНГИЙН НҮҮРС УСНЫ ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ

Илчлэг ихтэй, энгийн нүүрс ус буюу чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг бууруулснаар:

  • Зүрх судасны өвчний хүндрэлээс сэргийлэх
  • Биеийн жин бууруулах давуу талуудтай байдаг.

Тиймээс хоол хүнсэндээ доорх илчлэг багатай нүүрс ус, эслэгээр баялаг жимс, хүнсний ногоог хэрэглэхийг зөвлөж байна(6).

  • Алим(хальстай), лийр, банан, бөөрөлзгөнө, хар чавга, жүрж
  • Хулуу, цэцэгт байцай(брокколи), чихэрлэг төмс, лууван, бууцай, байцай, төмс(хальстай), сонгино
  • Бүхэл үр, шош, вандуй, хальстай хар будаа

Эх сурвалж: НЭМҮТ

Зөвлөмж боловсруулсан: НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны ЭША Г.Эрдэнэ-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан