Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гэрэл зургийн сурвалжлагчдыг оруулахыг шаардлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сараас хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдыг чуулганы нэгдсэн хуралдаанд орохыг хориглосон шийдвэр гаргасан.
Энэ нь төр, засгийн үйл ажиллагааны нээлттэй байдлыг хаасан, нөгөөтэйгүүр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл өөрөөр хэлбэл сэтгүүлчийн мэдээ, мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, улмаар иргэдийн мэдэх, мэдээллээр хангагдах гэсэн үндсэн хуулиар олгогдсон эрхүүд нэгэн зэрэг хөндөгдсөн учир дээрх шийдвэрийг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны зүгээс эсэргүүцэж байгаа юм.
Энэхүү шийдвэрийг эргэн харж, гэрэл зургийн сурвалжлагчдын ажил үүргээ гүйцэтгэх боломж, эрхийг хангаж өгөхийг шаардаж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон парламентад суудалтай дөрвөн намын бүлгийн дарга нарт дээрх шаардлагыг хүргүүлсэн байна.