gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатар марафоны нээлт 9:30 цагт Соёлын төв өргөөний урд болно

Т.Онон
Нийгэм
2025-05-23
19
Twitter logo

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлжээ. 

Тэднээс 18.000 нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүйхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлтэд нийт 4000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. 

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 5 дугаар сарын 24-ний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд болно. 

Марафон гүйлтэд оролцох тамирчдыг төрөл тус бүрээр нэг шугамд оруулж, гүйхийн өмнө нэгдсэн дасгал хийснээр гараанаас гарах тул гүйгчдийг цагаасаа эрт цуглахыг уриалж байна. 

5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд гүйгчид 10:00 цагт Соёлын төв өргөөний урд талбайгаас гараанаас зэрэг гарах юм. Энэ жил 5 км-т гүйгчид нар буруу гүйж бариандаа орох бол хагас болон бүтэн марафонд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ.

Уламжлал ёсоор гэр бүл, тусгай олимп төрлийн гүйлт үдээс хойш болно. МУИС-ийн урд талбайгаас 13:00 цагт харааны болон тэргэнцэртэй иргэд гараанаас гарах бол 14:00 цагт гэр бүлийн төрөлд гүйгчид гараанаас гарна. 

Тусгай олимпын 500 метр зайд гүйх тамирчид Спортын төв ордны урд талын замаас 14:30 цагт, тусгай олимпын 800 метр зайд гүйх тамирчид Улаанбаатар зочид буудлын урд талаас 15:00 цагт гараанаас гарах юм. Мөн энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх юм.

Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлэх ажлыг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллана.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан