National Geographic Society байгууллага 2025 оны залуу судлаачдыг албан ёсоор зарлалаа. Энэ жил байгаль хамгаалал, соёлын өвийг хадгалах, сэргээх чиглэлээр манлайлан ажиллаж буй 18-25 насны 15 залууг нэр хүндтэй хөтөлбөртөө шалгаруулсан байна.
Энэ жилийн залуу судлаачдын тоонд Монгол Улсаас Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаач Ч.Баярмаа багтжээ. National Geographic түүнийг “хамтын ажиллагаанд тулгуурлан хүний болон амьтны ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх шийдлийг эрэлхийлэгч судлаач” хэмээн танилцуулжээ.
Тэрээр National Geographic-д өгсөн ярилцлагадаа, Монгол орны онгон байгаль уудам тал, бартаатай уулс, цоохор ирвэс, хулан зэрэг ховор амьтдын дунд өсөж торнисон болохоор би байгаль ямар гайхалтай болохыг төдийгүй хэр эмзэг байдгийг мэднэ. Хүний үйл ажиллагаанаас болж амьтад хэрхэн доройтож байгааг харж энэ үзэсгэлэнт ертөнц бидний оролцоогүйгээр оршин тогтнож чадахгүйг ойлгосон.
Би байгальтай ойр амьдардаг хүмүүс эх дэлхийгээ хамгаалахад онцгой үүрэгтэй гэдэгт итгэдэг. Ирээдүй үеийнхэн ч бас миний л адил цоохор ирвэсний мөрийг олж үзэн, тогорууны нисэн өнгөрөх чимээнд сэтгэл хөдөлж, байгалийн бахархам гайхамшгийг мэдрээсэй гэж хүсэж байна гэжээ.
Хөтөлбөрт шалгарсан судлаач бүр мөнгөн тэтгэлэг авахын зэрэгцээ тусгай сургалтад хамрагдаж, олон улсын судлаачид, мэргэжилтнүүдээс зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой. Мөн тэд дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй судлаачидтай холбогдон, төслөө өргөжүүлэх, нөлөөллөө гүнзгийрүүлэх боломжийг хүртэж буй.
National Geographic Society-ийн Судлаачдын оролцоог хариуцсан захирал Алекс Моэн 2025 оны залуу судлаачид бол зөвхөн шинийг санаачлагчид төдийгүй, тэрхүү санаачилгаа бодит ажил хэрэг болгож буй өөрчлөлт бүтээгчид юм хэмээн онцолсон байна.
Ч.Баярмаа нь National Geographic-ийн 137 жилийн түүхт судлаачдын сүлжээнд багтсан Монгол улсын зургаа дахь судлаач болж байна. Мөн тэрээр тун саяхан Кембриджийн их сургуулийн “Student Conference on Conservation Science” олон улсын эрдэм шинжилгээний хуралд уригдаж илтгэл тавьсан билээ.
Эх сурвалж: National Geographic