“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер компанийн 2025 оны зорилтуудаа танилцууллаа.
Тэрээр “Оюу толгой” хөгжлийнхөө онцгой бөгөөд шинэ тутам гэж хэлж болох цаг үе рүү шилжиж байна. Гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр 2025 он Оюу толгойн хувьд томоохон өөрчлөлтийн жил байна. Тодруулбал, энэ жил бид зэсийн үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулбал 50 хувиар нэмэхийг зорьж байна. Энэ бол маш том амбиц юм.
2028-2036 оны хооронд жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилт төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Энэ онд нийт 325-348 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй.
Түүнчлэн чөлөөт мөнгөн урсгалаа эерэг болгохыг зорьж байна. Цаашилбал, үйл ажиллагааны өгөөжийг аль болох нэмэх амлалтдаа хүрч, тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох зорилгынхоо төлөө тууштай ажиллаж байна. Хувь нийлүүлэгч тал болох Эрдэнэс Оюу Толгой компанитай нягт хамтран ажиллаж байна.
“Оюу толгой” компанийн 2025 оны зорилтууд:
• Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх
• Нэн чухал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулах
• Ажилтнуудынхаа аюулгүй ажиллагаа, сайн сайхан байдалд онцгой анхаарах
• Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжилд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулах зэрэгт онцгойлон анхаарч байна гэв. Сонирхуулахад, Оюу толгойн уурхайд 17 тонн чулуулгаас 29 кг зэс гарган авдаг. Үүгээр нэг Тоёота приус машин үйлдвэрлэдэг байна.