Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах, бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах шийдвэрийг хэрэгжүүлж байна.
-Энэ газрыг нийслэл өөрийн мэдэлд авсан. Нийслэлийн Засаг даргын захирамж энэ сарын 1-нд гарсныг та нар мэдэж байгаа. Хоёр захирамж гарсан, бид захирамжийг биелүүлнэ. Газрын эрхийг мөн цуцалсан.
-Та нар өмнө нь захирамж гараагүй байхад ирсэн. Зөвшөөрөлтэй барьсан.
-Та бүхэн "Оргил МГЛ" компанийн эрх бүхий хүмүүс мөн үү? Энэ компанийн удирдлагууд нийслэлийн захирагчтай уулзан ойлголцсон гэдэг мэдээлэлтэй байна.
-Манай компанитай огт уулзаагүй. Би захирал н.Лхамноржин байна. Бидэнтэй өмнө нь огт уулзаагүй, дандаа буулгалтын компанийн залуугаар холбогдон ярьж байна. Төрийн байгууллага буулгалтын, хувийн компанитай харьцдаг болсон юм уу? Би ерөөсөө ойлгохгүй байна. Газрын албанаас нэг ч хүн яриагүй, албан бичиг нь ирээгүй.
-Энэ барилгыг буулгана. Бусдын эзэмшил газартай давхардуулан газар олгожээ. Иймд энэ сарын 7-нд газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Та бидэнд гэрчилгээгээ үзүүлэн, энэ компанийн захирал гэдгээ нотолно уу. Нийслэлийн Засаг даргын захирамжийг бид дагаж мөрдөх үүрэгтэй.
Албан бичиг ирээгүй байхад өнгөрсөн амралтын өдрүүдэд хувийн буулгалтын компанийн хашаа давуулан оруулсан. Буулгалтын компаниас газрын албыг дууддаг. Маргааш хотоос хүн ирнэ шүү гэж бидэнд буулгалтын компаниас өчигдөр хэллээ. Хотод мэргэжилтэн, ажилтан гэж хүн байхгүй юу? Яагаад бидэн рүү утасдаад оффис дээрээ уулзахгүй байна вэ? Би хэнтэй ч уулзаагүй.
-Энэ хүн нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан дарга. Энэ хүнд зөвшөөрөлгүй барилгыг буулгах даалгавар өгсөн. Засаг дарга тантай уулзсан гэсэн шүү дээ.
"Оргил МГЛ" компанийн өмгөөлөгч:
-Газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр одоогоор ирээгүй байна. Газрын тухай хуульд зааснаар газар чөлөөлөх процесс 90 хоног байдаг. Газраа чөлөөлөх мэдэгдэл өгөөд, 90 хоногт чөлөөлөөгүй бол албадан буулгадаг. 2020 оны Хот байгуулалтын газрын дарга н.Тулга гэж хүний тушаалаар өгсөн, Барилгын ажил гүйцэтгэх гэрчилгээ бий. Өнөөдөр ч хүчинтэй, хэвээр байна. Энэ гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдээгүй.
Энэ сарын 7-нд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон бол 90 хоногийн дотор газар чөлөөлнө.
-Та хуульч хүн тул ёс суртахуунтай, үнэн ярих ёстой. 2020 онд өгсөн барилгын зөвшөөрөл хүчингүй болсон. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан.