Таны төдийлөн анзаардаггүй боловч интернэтийн хурдыг удаашруулдаг хэд хэдэн хүчин зүйл байдаг гэдгийг та мэдэх үү? Тэгвэл танд интернэтийн хурдаа нэмэхэд туслах дараах 7 зөвлөгөөг хүргэж байна.
1. Wi-Fi төхөөрөмжийн нэр
Төхөөрөмжийн тань Wi-Fi сүлжээний нэр ойролцоо байршилд байгаа бусад сүлжээний нэртэй адилхан юм биш биз. Адилхан Wi-Fi нэртэй тохиолдолд “нууц үг буруу” гэсэн алдаа заах, интернэтэд холбогдсон ч холболт ойр ойрхон салах боломжтой тул та Unitel app ашиглан UNV -> Үйлчилгээ -> Wi-Fi нэр, нууц үг солих дарааллаар солиорой.
2. Интернэт төхөөрөмжийн байршил
Wi-Fi төхөөрөмжөө шүүгээ, шургуулгад хийх нь интернэтийн хурдыг удаашруулдаг тул төхөөрөмжөө аль болох саадгүй орчинд байрлуулаарай. Мөн интернэт төхөөрөмжөө тогтмол Wi-Fi ашигладаг байршлаасаа хол байршуулахгүй байхыг зөвлөж байна.
3. Зориулалтын адаптер ашиглах
Хэрвээ таны төхөөрөмж ойр ойрхон унтарч, масслаж байвал энэ нь төхөөрөмжийн адаптер гэмтсэн эсвэл тохирохгүй адаптер ашигласантай холбоотой байж магадгүй. Зориулалтын бус адаптер ашиглах нь хүчдэл зөрж, төхөөрөмж шатах эрсдэл дагуулдаг тул та өөрт ойрхон салбараас зориулалтын адаптерыг авч ашиглаарай.
4. Төхөөрөмжөө тогтмол унтраах
Wi-Fi төхөөрөмжийг тогтмол унтрааж асаах нь төхөөрөмжийн ажиллагааг сэргээж хурдыг тогтворжуулах энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Харин төхөөрөмжийг удаан хугацаанд унтраалгүй ажиллуулснаар хэт ачаалж, интернэт тасалдах шалтгаан болдог. Тиймээс 7 хоногт нэг удаа төхөөрөмжөө салгаж, 10-15 секунд хүлээгээд дахин асааж хэвшээрэй.
5. Wi-Fi төхөөрөмжийн элэгдэл, ашиглалтын хугацаа
Интернэт төхөөрөмж нь 3-5 жилд хэвийн ажилладаг. Үүнээс олон жил ашигласан төхөөрөмж эдэлгээнээс хамааран удаашрах тохиолдол гардаг тул та төхөөрөмжөө шинэчлээрэй.
6. Wi-Fi төхөөрөмжийн давтамж сонгох
Шинэчлэгдсэн Юнивишнийн цагаан төхөөрөмж нь 2.4GHz болон 5GHz гэсэн хоёр төрлийн давтамжаар интернэт дамжуулдаг. 2.4GHz-н давтамж нь 5GHz-тэй харьцуулахад илүү өргөн радиусыг хамрах чадалтай ч 5GHz нь ойр зайд, илүү өндөр хурдаар мэдээлэл дамжуулдаг тул өөрийн хэрэглээнд тохирсон давтамжийг сонгон ашиглах нь чухал.
Та өөрийн хэрэглээнд тохируулан гар утаснаасаа Settings-> Wi-Fi цэсрүү орж 5GHz, 2.4GHz нэртэй Wi-Fi-с сонгон ашиглаарай.
7. Univision Tips цэс
Та Юнивишнийн төхөөрөмжтэй холбоотой бусад заавар, мэдээллийг зурагтынхаа IPTV цэсийн Univision Tips хэсгээс аваарай.