БНХАУ-ын эргийн хамгаалалтын алба Өмнөд Хятадын тэнгист нэгэн жижиг элсэрхэг арал эзэлснийг тус улсын төв телевизээр зарласан байна.
Энэ нь Филиппинтэй холбоотой маргааны хурцадмал байдлыг улам нэмэгдүүлсэн үйл явдал болжээ.
Төрийн өмчит CCTV сувгаар цагаан элсэрхэг Сэнди Кэй арал дээр хар хувцастай, Хятадын төрийн далбаа барьсан дөрвөн офицерын дүрсийг цацсан байна.
БНХАУ энэ сарын эхээр тус арал дээр “тэнгисийн хяналт тогтоож, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн” хэмээн мэдээлжээ.
Хятад болон Филиппин улсууд уг бүс нутгийн хэд хэдэн арал дээр эзэмшлийн эрхээ тунхагласан байдаг. Ням гарагт Филиппин улс мөн гурван элсэрхэг арал дээр бууж, үндэсний далбаагаа мандуулсан зураг нийтэлсэн.
Одоогоор филиппинчүүд БНХАУ-ын хяналтаа тогтоосон гэх Сэнди Кэй арал дээр буусан эсэх нь тодорхойгүй байгаа ч хятадуудын эзэлсэн аралтай тун төстэй байрлалд зургаа авхуулсан нь эргэлзээ төрүүлж байгаа аж.
АНУ-ын Цагаан ордноос БНХАУ-ын уг мэдэгдэлд “Хэрэв үнэн бол санаа зовоосон асуудал болж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС