"Бидний хамгийн их алдсан зүйл бол ард иргэдийн итгэл. Хорь гаруй хоног үргэлжилж байгаа жагсаал бол итгэл алдарсны шинж" хэмээн УИХ-ын гишүүн Д.Бум-Очир чуулганы хуралдааны үеэр хэллээ.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэрбээр "Бидний хамгийн их алдсан зүйл бол ард иргэдийн итгэл. Хорь гаруй хоног үргэлжилж байгаа жагсаал бол итгэл алдарсны шинж.
Өчигдөр 200 гаруй мессеж ирсэн. Та бүхэнд итгэхгүй байна гэж байна. Хэрэв итгэл хүлээлгэвэл бидэнд итгэхгүй гэж байна. 200 гаруй мессеж биш 150 гаруй мянган хүн гарын үсэг зурсан байна гэж байна. Өнөөдөр энэ танхимд бид бас итгэл ярьж байна. Бид хариуцлагатай мөчид байна.
Бид ард түмнийг төлөөлж энэ танхимд байна. Ард түмний нэлээд нь талбайд байна. Тэд юу хүсээд байгаа нь тодорхой. Анх нэг хүний асуудал гарч ирээд намын асуудал, хоёр намын асуудал одоо институцийн асуудал болох гэж байна. Бид ард түмний төрд итгэх итгэлийг хэрхэн хадгалах вэ гэдгийг ярих ёстой байсан. Ард түмэн төрд итгэхээ болих юм бол, эх орондоо, ирээдүйдээ итгэхгүй бол яах билээ. Бид төр ард түмний итгэлийн асуудлыг ярьж байна шүү гэдгийг дахин анхааралд оруулахыг хүссэн юм" гэлээ.