gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Улс төр, эдийн засгийн салбарт эмэгтэй эх сурвалж цөөн тул шийдвэр гаргалтад эрэгтэйчүүд давамгайлдаг"

Б.Азбаяр
Нийгэм
2025-06-12
15
Twitter logo

Монголын анхны гишүүнчлэлд суурилсан, эмэгтэйчүүдийн төлөөх "Room24.mn" медиа платформ өнөөдөр нээлтээ хийлээ. 

Эмэгтэйчүүдийг баримттай, хэрэгцээтэй мэдээлэл, үйлчилгээгээр хангаж, ардчилалд тэгш оролцох боломжийг нь нэмэгдүүлэх зорилготойгоор энэ оны тавдугаар сарын 1-нд үүсгэн байгуулсан аж. Тэд, 

  • Бодлого, шийдвэрүүд эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг гүнзгий судалж нийтлэх,
  • Эмэгтэйчүүдийн үзэл бодол, байр суурийг “Зочин нийтлэлч,” “Эксперт” зэрэг булангаараа хүргэх, 
  • Эмэгтэй манлайлагчдын түүхийг ярилцлага, хөрөг хэлбэрээр өгүүлэх, 
  • Эмэгтэйчүүд хоорондын хэлэлцүүлэг өрнүүлэх хамтын орон зайг бий болгохыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгожээ. 

Энэ талаар "Room24.mn" сайтын үүсгэн байгуулагч, стратегийн зөвлөх Д.Мөнхчимэг хэлэхдээ, "Манай улсад 430 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дагнасан нэг ч хэвлэл мэдээллийн байгууллагагүй. Дэлхий дахинаа мөн л цөөн. Тиймээс бид энэ орон зайд тоглогч болж байгаа юм. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлуулж буй хүмүүсийн дөрөвний нэг нь л эмэгтэй байдаг. Ингэхдээ асран хамгаалагчийн үүргийг төлөөлж ярьдаг. Жишээ нь, сургууль, цэцэрлэгийн асуудлыг хөндөх бол ямар нэг ээжийг онцолдог. Харин улс төр, эдийн засаг, уур уурхай зэрэг чухал салбаруудад эрэгтэйчүүдийг голлон онцолдог.

Энэ нь нийгэмд хэвшмэл ойлголтыг бий болгодог. Манай “GoGo.mn” сайт энэ тал дээр тэнцвэртэй байдлын санаачилгыг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Улс төр, мэдээллийн технологи зэрэг эрэгтэй давамгайлсан салбарт эмэгтэй эх сурвалж цөөхөн байдаг учраас шийдвэр гаргах түвшинд ч ихэвчлэн эрэгтэйчүүд давамгайлдаг. Тиймээс эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх, экспертүүдийг бэлтгэх замаар оролцоог нь нэмэгдүүлэх шаардлагатай. 

Ингэснээр манай платформ дээр бэлэн болсон эмэгтэй экспертүүд өөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч ярилцлага өгч, мэдээлэл түгээх боломжтой болно.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай бид өрсөлдөх бус харин хамтран ажиллана. Орчин нөхцөл өөрчлөгдөж байгаа тул хамтын ажиллагаагаар жендэрийн тэнцвэр, мэдрэмжтэй байдлыг сайжруулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг хурдан авчрах боломжтой" гэв. 

Нээлтэд ирсэн зочдын сэтгэгдлийг тодруулахад, "Эмпасофт" технологийн сургуулийн дэд захирал Э.Нямсүрэн, "Манай технологийн салбарын эмэгтэйчүүд салбараа манлайлан авч явж буй. Гэхдээ технологийн салбарын талаар ойлгоход жирийн иргэдэд хэцүү, мөн мэдээлэл маш ховор байдаг нь үнэн. Тиймээс технологи хэрхэн бодит амьдралд хэрэгжиж, амжилттай компаниуд төрөхөд саад болж байгаа тал бий гэж бодож байна.

Тэгэхээр биднийг ойлгож, бидний хэлээр харилцаж, дэмждэг, мэдрэмжтэй мэдээлэл өгдөг платформ гарч ирж байгаад их баяртай байна. Мөн технологийн салбарын эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна.

Энэ гоё платформын нэг хэсэг нь "Women in tech mongolia" булан бөгөөд бидэнд маш том боломж олгож байна. Монголын технологийн салбарын эмэгтэйчүүд дэлхийд аль хэдийнээ өрсөлдөж эхэлсэн. Бид “"Room24.mn” сайттай хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна" хэмээлээ.

Үүсгэн байгуулагч таван эмэгтэй.Сайтыг хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн сэтгүүлчид үүсгэн байгуулсан бөгөөд Монголд анх удаа төлөөллийн, мөн нөлөөллийн сэтгүүл зүйг хөгжүүлэхийг зорьж буй аж.

Улс төр, эдийн засаг, нийгмийн чухал шийдвэрүүд эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлөх өнцгөөс гүнзгий анализ хийсэн сэтгүүл зүйн бүтээлүүд гаргахаас гадна төрөл бүрийн салбарт манлайлж буй эмэгтэйчүүдийн түүхийг ярилцлага, хөрөг хэлбэрээр гаргаж, мөн эмэгтэй экспертүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх платформтой болж байна. Мөн хамтарч ажиллах хүсэлтэй нийтлэлчдэд нээлттэй гэдгийг онцоллоо. 

Тэдэнтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан