УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал өгөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Намын бүлгийн гишүүд хуралдаанд оролцож асуулт асуух хэдий ч санал хураалтад оролцохгүй гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Ардчилсан Нам хамтарсан Засгийн газарт орсноор өөрсдөөс хамаарах зүйлсээ хийхийг хичээсэн. Найман сайд өөрсдийн хариуцсан ажлуудыг авч явсан, тулгамдсан асуудлыг шийдэх гэж явсан. Жишээлбэл, 2026 оны эдийн засгийн төлөвлөгөө гэхэд намын даргын хариуцаж байсан яамнаас орж ирсэн. Реформын шинжтэй олон асуудал тусгасан" гэдгийг хэлсэн юм.
АН-ын бүлгийн 39 гишүүний 23 нь санал хураалтад оролцохгүй гэжээ.