gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн мэндэлсний 100 насны ойг тэмдэглэж байна

Э.Оргил
Соёл урлаг
2024-09-20
117
Twitter logo

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Лувсанжамцын Цогзолмаагийн мэндэлсний 100 насны ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Улсын филармонид  боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын урлагийн хатан хаан Л.Цогзолмаа гуай үр хүүхэд, ач зээ нарын хамт хүрэлцэн ирэв. 

Том охин, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Намсрайн Сувд, Ээж минь нэгэн зууны хугацааны өдий дайны уран бүтээлч болж, энэ зэрэгтэй амьдарч байгаа нь ээжийн минь тойрон хүрээлж, хамтран ажиллаж байсан манай уран бүтээлчид, үзэгч түмний минь буян гэж бид хүлээж авдаг. Ээж минь өнчин өрөөсөн өссөн ч анд нөхөд, үзэгчдийнхээ хайр, хүндэтгэлээр, тэдний дэм, хүчээр уран бүтээлч болж, өнөөдөр 100 насыг насалж байна. Урлагийн хүнд хань ижил, үр хүүхэд, үзэгчид ямар их нөмөр, түшиг болдгийг миний ээжийн амьдрал, уран бүтээл харуулдаг.

Таван хүүхэд өсгөж өгсөн буурай минь, амьдралын түшиг хань нь болсон аав минь тэнгэрээс харж, энд хүрэлцэн ирсэн үе үеийн уран бүтээлчид, тэдний үр хүүхдүүд та бүхэнд баярлаж байгаа гэдэгт итгэл төгс байна. Бид бүгд нэгнээ хайрлаж, хүндэтгэж явбал хэн ч гэсэн зуу насалж чадна гэдгийг миний ээжийн амьдралын замнал харуулж байна. Хүмүүс ээ, нэгнээ хайрлаж, хүндэтгэж, бүгдээрээ зуу насалцгаая. 

Нэгэн зууны амьдрал туулж буй Хөдөлмөрийн бааатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, Ойн ёслолд намайг хүндэтгэж хүрэлцэн ирсэн уран бүтээлчдэд баярлаж талархаж, сэтггэл сайхан байна хэмээгээд,  Уран бүтээлчдийн тоо улам олон болж, театрын уран чадварлаг зүтгэлтнүүд төрөх болтугай гэж ерөөв.

Мөн өнөөдөр “Монголын нийгэм, соёл урлаг дахь Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээлийн замнал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Эрдэм шинжилгээний хуралд “Цооцоо- Найруулагч”, “Л.Цогзолмаагийн ардын дууг дуулах арга барил”, “Л.Цогзолмаа- Үндэсний хөгжимт драм, дуурийн урлаг” зэрэг илтгэлийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, Гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач А.Цэдэн-Иш, хөгжим судлаач Д.Энхцэцэг, С.Энхбулаг нарын уран бүтээлчид хэлэлцүүллээ. 

Монголын алтан үеийн уран бүтээлчдийн сор болсон төлөөлөгчдийн нэг, урлагийнхан, хамт олон, шүтэн бишрэгчдэдээ “Цооцоо” хэмээн хүндлэгдсэн буурал уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэхээр урлаг соёл, улс төр, спортын алдартай зүтгэлтнүүд, алтан үеийн уран бүтээлчдийн үр хүүхдүүд зэрэг салбар салбарын төлөөлөгчид зорин иржээ. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, гэргий Ш.Цэвэлмаагийн хамт хүрэлцэн иржээ. П.Очирбат Ерөнхийлөгч азай буурал уран бүтээлчийн 100 насны мялаалга өргөж мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр, Цогзолмаа гуайг монголчууд төдийгүй дэлхий мэднэ. Дэлхийд алдартай уран бүтээлч, гайхамшигтай бүсгүй. Монголын ард түмний хайрлаж, хүндэтгэдэг, онцгой авьяастай уран бүтээлч Цогзолмаа гуайг бид үргэлж бахархаж, хүндэтгэж ярьдаг. Улс үндэстнийг дэлхийд таниулан сурталчлагч нь урлаг, спорт юм. Энэ утгаараа Цогзолмаа гуай бол Монголын урлагийн дипломат, гадаад ертөнцөд улсаа төлөөлж, гайхуулж явсан гавьяатай хүн. Уулзах юмсан, гарыг нь барих юмсан, үгүй ядаж барааг нь харахсан гэж хүртэл хот, хөдөөгийнхөн хүсэж мөрөөдөж, хайрлаж хүндлэгдсэн манай үндэсний баатар, урлагийн элч төлөөлөгч юм хэмээгээд хүрэлцэн ирсэн хүмүүсийг Баатрынхаа насыг насалцгаагаарай гэж ерөөв. 

Зуун насны ой нь тохиож буй азай бууралдаа хүндэтгэл үзүүлэх энэхүү ёслолыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам /ССАЖЗЯ/, Монголын урлагийн ажилтны холбоо болон уран бүтээлчийн төрсөн нутаг Төв аймгийн ЗДТГ, Угтаалцайдам сумын ЗДТГ, УДБЭТ, УДЭТ, Үндэсний урлагийн их театр, СУИС, Монголын театрын музей, Монгол Улсын филармони хамтран зохион байгуулав. 

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан