"Жорлонгийн 7 хоног" аяны хүрээнд хүүхэд, залуучуудын дунд ариун цэврийн байгууламжийн хүртээмжтэй, эрүүл, аюулгүй байдал, түүнийг өөрчилж, сайжруулах шинэлэг шийдэлд уриалсан "Эрүүл, аюулгүй маргаашийн төлөө" төсөл, уран бүтээлийн уралдааны шалгаруулалт болж байна.
Уралдааныг "Дэлхийн Зөн Монгол" ОУБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн жорлонгийн холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулж буй. Оролцогчид видео бүтээл туурвих мөн төсөл бичих хэлбэрээр өөрсдийн санаачилга, шийдлээ танилцуулж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжилтнүүд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд багтсан бөгөөд хамгийн бүтээлч, бодитой хэрэгжих боломжтой шийдлүүдийг шалгаруулах зорилготой.
Тус уралдаан нь хүүхэд, залуусыг зөвхөн асуудал хөнддөг байгаад зогсохгүй, шийдэл гаргах чадамжтай, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцдог иргэн байхыг дэмжиж буй санаачилга ажээ.
Энэ үеэр "Уралдаанд оролцож буй хүүхэд, залуучууд маань нүхэн жорлонгийн асуудлыг хөндөж, түүнээс улбаатай эрүүл мэнд, хүртээмжийн асуудал өөрсдөд нь яаж мэдрэгддэг, хэрхэн шийдвэрлэх талаар маш бүтээлч шийдлүүд дэвшүүлснийг хараад бахархлаа" хэмээн "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг ярив.
Тэрээр үргэлжлүүлэн "Хүмүүс жорлон гэдэг үгийг хэлэхээс, энэ сэдвээр ярилцахаас их зайлсхийдэг. Гэтэл хүн өдөрт дунджаар 6-8 удаа жорлон ордог гэсэн судалгаа бий. Хүн биологийн үндсэн хэрэгцээгээ зогсоож, тэвчих боломжгүй тул жорлонг тойрон хүрээлсэн олон асуудлыг шийдвэрлэхээс өөр гарцгүй. Харин ариун цэврийн байгууламжийн эрүүл, цэвэр байдал, хүртээмжийн асуудал, нүхэн жорлонгийн байгальд нөлөөлөх бохирдол зэрэг асуудлыг манай улс бүрэн шийдэж чадахгүй өдийг хүрчээ.
Төр болон төрийн өмчит компани, Мобиком корпораци тэргүүтэй хувийн хэвшлүүд, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ, НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг маш олон байгууллага хамтраад нийслэл болон орон нутгийн сургуулийн нүхэн жорлонг халж, хүртээмжтэй ариун цэврийн байгууламжтай болгон ажиллаж буй.
Одоо бол цөөн тооны сургууль, цэцэрлэг нүхэн жорлонтой хэвээр байна. Гэвч үүнээс чухал нь хүүхдэд гэртээ буюу өсөж хөгжих хамгийн таатай, ээлтэй байх орчиндоо ямар жорлонд бие засаж байна вэ гэдэг анхаарал татсаар байгаа юм. Өвлийн тэсгэм хүйтэнд бага насны хүүхэд гадаа нүхэн жорлонд таатай ч бие засаж чаддаггүй гэхээр сэтгэл эмзэглүүлэм. Ялангуяа энэ асуудал өсвөр насны охидод илүү хүндрэлтэй байдаг.
Сургуулийн сурагчдаас тулгамдаж буй асуудлаа харуулсан, түүнд шийдэл эрэлхийлсэн нийт 26 видео контент ирсэн. Үүнд орон нутгийн хүүхдүүд ч гэсэн идэвхтэй оролцсон байна. Харин их, дээд сургуулийн оюутнууд одоогийн нүхэн жорлонг өөрчилж, сайжруулах боломж, шийдэл байна, ямар төсөл хэрэгжүүлж болох вэ гэсэн санаагаа танилцуулж байна.
Нийт бүтээл, төслийн эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр болж байна. Уралдаанд шалгарсан оюутнуудын шийдлийг хэрэгжүүлэхэд нь багахан хэмжээний санхүүжилт өгөхөөр төлөвлөсөн.
Харин сурагчдын бүтээлийг нийгмийн цахим сүлжээгээр олон удаагийн давтамжтайг тархаана. Мөн сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллага байвал хуваалцах бүрэн боломжтой" гэв.
"Жорлонгийн 7 хоног" аянаар Монгол Улсад ариун цэврийн тогтвортой шийдлүүдийг нэвтрүүлэх, хөрс усны бохирдолд олон нийтийн анхаарлыг хандуулах, ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой өргөн хүрээтэй нөлөөллийн ажил өрнүүлэх юм. Төр, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллагууд хамтран оролцож, шинэлэг технологи, бодлого, хэрэгжүүлэлтийн арга замуудыг хамтад нь авч үзэж, нүхэн жорлонг илүү цэвэр, эрүүл, хүртээмжтэй ариун цэврийн байгууламжуудаар орлуулахад чиглэх юм.
Уралдаанд төгсгөлд Дэлхийн жорлонгийн холбооны үүсгэн байгуулагч Жак Сим хүүхдүүдэд урам зориг өгч, олон улсын туршлага хуваалцах ажээ.