Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, сорилт, боломжуудын талаар, мөн ажилтнуудаа хэрхэн дэмжиж, бүтээмжийг нь өсгөж болох талаар Үнэт Санхүүгийн Нэгдэл компанийн Хүний нөөцийн менежер Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ярилцахаар цаг гаргасанд тань баярлалаа.
-Өнөөдөр хөгжингүй улс орнууд ажиллах хүчний бүтээмжийг өсгөх тал дээр гол анхаарлаа хандуулахын зэрэгцээ, ажлын утга учир, ажилтнууд хоорондын ойлголцол, ажилтны сайн сайхан байдал зэрэг soft-side үзүүлэлтүүд байгууллагын соёлын бодлогын суурь болж байна. Энэ чухал сэдвийн талаар ярилцах боломж олгосонд баяртай байна.
-Таны бодлоор өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй хамгийн том сорилт юу байна вэ?
-Хүний нөөцийн бүтээмжийн асуудал. Тоон дээр үндэслэн ярья л даа. Ирэх таван жилийн дотор 168 мянган хүн тэтгэвэрт гарч, шинэ ажиллах хүч болох 253 мянган хүн нэмэгдэнэ. Гэхдээ тэдний ердөө 55.1% нь л ажиллах хүч болдог. Үлдсэн нь үргэлжлүүлэн суралцана, гадаадад ажиллана, эсвэл гэр бүлийн шалтгаанаар идэвхгүй бүлэгт орно. Энэ нь ажиллах хүч бодитоор ердөө 3.4%-р өснө гэсэн үг.
Гэтэл ОУ-ын байгууллагууд болон Монголбанкны таамаглал ёсоор 2030 он гэхэд Монголын эдийн засаг 71.2%-р өсөх хүлээлттэй байна. 2024 онд нэг ажилтны бүтээмж дунджаар 59.4 сая төгрөг байсан бол 2030 онд 109 сая төгрөг болж өсөх ёстой. Эндээс харахад хүний нөөцийн бүтээмжийг огцом нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа нь бидэнд тулгарч буй хамгийн том сорилт юм.

-Танай байгууллага ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэх тал дээр ямар ажлууд хийж байгаа вэ?
-Манай компанийн хүний нөөцийн бодлогын суурь бол ажилтнаа хайрлан халамжлах, сургаж хөгжүүлэх, хамтын үнэ цэн бүтээх юм. Энэ ч утгаараа бид бүтээмжийг дараах гурван үндсэн чиглэлээр нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Нэгдүгээрт, ажилтны хөгжлийг дэмжих. Дэлхий даяар “reskilling” ба “upskilling” буюу ур чадвараа хөгжүүлэх, шинэ ур чадвар эзэмших давлагаа явж байна. Жишээ нь манай Үнэт Инновэйшнс компанийн мэргэжилтнүүдийн бүтээсэн Excel tool нь ажилтны 7 хоногийн ажлыг ердөө 3 секундэд гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байгаа. Энэ бол бүтээмжийг 48 мянга дахин өсгөж буй бодит жишээ. Хоёрдугаарт, ажлын автоматжуулалт буюу олон давтагддаг ажлыг системчлэх, автоматжуулах технологид хөрөнгө оруулж, ажилтнууд маань илүү чухал ажилдаа цагаа зарцуулах боломжоор хангахыг хичээн ажиллаж байна. Гуравдугаарт, ажилтны сайн сайхан байдалд анхаарах. Ажилтны сайн сайхан байдал бол тэдний эрүүл мэнд, гэр бүл, сурч хөгжих боломж, нийгэм ахуйн асуудалтай салшгүй холбоотой байдаг. Аз жаргалтай, сэтгэл тайван, эрүүл ажилтан л өндөр бүтээмжтэй байдаг. Эхний 2 сэдэв гадуур нэлээд яригддаг тул би энэ удаад гуравдах сэдвийг дэлгэрүүлэн ярья гэж бодож байна.
-Ажилтны сайн сайхан байдал буюу "well-being" гэх ойлголт сүүлийн жилүүдэд хүний нөөцийн бодлогын гол тулгуур болоод байна. Танай компани энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Энэ асуултад хариулахаасаа өмнө Үнэт Санхүүгийн Нэгдэлийн ажилтнуудад юу хамгийн их чухал вэ гэдгийг дурдмаар байна. Манайх харьцангуй залуу компани боловч, санхүүгийн салбарын туршлагатай экспертүүд олон байгаа нь бидний хамгийн том давуу тал юм. Банкны салбарт 10-20 жил ажилласан туршлагатай залуус манай нийт ажилтнуудын 30%-г эзэлж байгаа нь залуу ажилтнуудад мэргэжлийн хувьд сурч хөгжих асар их боломжийг олгодог. Мэдээж манай компани ажилтнууддаа олон төрлийн хөнгөлөлт, хангамж үзүүлдэг ч энэхүү сурч хөгжих боломж бол хамгийн үнэ цэнтэй нь юм.

Манай байгууллага ажилтнаа зөвхөн ажиллах хүчин гэж хардаггүй. Ажил гэдэг нь хүний амьдралын чухал нэг хэсэг боловч хамгийн үнэ цэнтэй зүйл нь гэр бүл, хайртай хүмүүс нь байдаг. Тиймээс манай байгууллагын ажилтнууддаа зориулан хийж байгаа ажлууд ямагт тэдний бие физиологийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд, гэр бүл, ажил амьдралын тэнцвэр, нийгмийн асуудалд нь чиглэдэг. Жишээ нь:
- Эрүүл мэнд: Ажилтнуудаа Интермэд эмнэлэгтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, Мандал даатгалтай хамтарч гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд ажилтнуудаа бүрэн хамруулсан. Үүгээр зогсохгүй, ажилтнуудынхаа хүүхдүүдийг ч гэнэтийн ослын даатгалд хамруулсан нь бидний хамгийн чухал бөгөөд зөв ажил байлаа.
- Амьдралын чанар: Ажилтнуудынхаа амьдралын эрүүл хэв маягийг дэмжих зорилгоор фитнес, йог, гоо зүйн хөтөлбөрүүдэд хамрагдах төлбөрийг байгууллагаас төлж байна.
- Хөнгөлөлттэй зээл: Бид ажилтнуудынхаа нийгэм ахуйн асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс Голомт банктай хамтран хөнгөлөлттэй нөхцөл бүхий цалингийн зээл авах боломжоор хангаж байгаа.
-Сэтгэл зүй, нийгэм ахуйн тал дээр та бүхэн хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?
-Ажлын байран дээрх сэтгэл ханамж, сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг ойлголт олон улсад Corporate wellness нэрээр түгэн дэлгэрч байна. Ажилтны ихэнх цагаа өнгөрөөдөг ажлын орчин нь ажилтны сэтгэл зүй, ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг. Ажиллах нөхцөл гэдэгт оффисын тав тух, хамт олны уур амьсгал, удирдлагын харилцаа, байгууллагын дотоод соёл, ажил амьдралын тэнцвэрийн асуудал зэрэг олон зүйлс ордог. Энэ хүрээнд бид дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.
- Ажлын орчин нөхцөл: Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр цэмцгэр, тав тухтай ажлын орчныг ажилтны амрах орон зайтай нь хамт шийдэж, тогтмол сайжруулан ажилладаг.
- Цалинтай чөлөө: Манай ажилтнууд өөрсдийн сонгосон “Үнэт өдөр”, “Төрсөн өдөр”, “Хүүхдийн төрсөн өдөр” зэрэг амьдралын онцгой мөчүүдэд цалинтай чөлөө авах боломжтой. Үр дүнд нь ажилтнууд маань хайртай хүмүүстэйгээ хамт байх, өөртөө цаг гаргах, амьдралын чухал мөчүүдээ сэтгэл хангалуун өнгөрүүлэх нөхцөл бүрддэг нь тэдний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг.
- Уян хатан цагийн хуваарь: Үнэт Санхүүгийн Нэгдэл нь уян хатан ажлын цагийн хуваарьтай тул бидний ажилдаа ирэх болон тарах цаг сонголттой гэсэн үг. Хүн ямар ч нөхцөлд сонголт хийх боломжтой байх нь эрх чөлөө, тав тухыг мэдрүүлдэг. Мөн, хүн бүрийн бүтээмжийн оргил цаг өөр өөр байдаг, зарим нь өглөө эрт өндөр бүтээмжтэй байхад, зарим нь орой илүү төвлөрч чаддаг. Иймээс 9:00–18:00 гэсэн уламжлалт цагийн хуваарийг бид халсан. Харин сонголт хийх эрх чөлөөг өгснөөр ажилтнууд өөрийн онцлогт тохируулан ажлаа зохион байгуулж, илүү үр дүнтэй ажиллах нөхцөл бүрддэг.
- Дотоод соёл, хамт олны уур амьсгал: Багийн ажиллагааг сайжруулж, ажилтны урам зоригийг дэмжих зорилгоор дотоод идэвхжүүлэлтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Гэхдээ энэ үйл ажиллагаанууд ажилтанд ачаалал болохгүй байх гэдэг зарчимтай. Энэ нь ажилтнуудын үе хоорондын ойлголцол нэмэгдэх, багт эерэг уур амьсгал бий болох зэрэг олон талаар ач холбогдолтой байгаа нь илт мэдрэгдэж байгаа.

-Ярилцлагын төгсгөлд, залуу ажил хайгчдад юу хэлмээр байна вэ?
-Хэрэв та утга учиртай ажил хийхийг, мэргэжлийн хувьд илүү хөгжихийг хүсдэг бол Үнэт Санхүүгийн Нэгдэлд таны орон зай бий. Бид таныг хүндэтгэн хүлээн авч, хамтын үнэ цэн бүтээхэд үргэлж нээлттэй байна. Бидэнтэй нэгдэхийг хүсвэл манай www.unet.mn вэб сайтын Хүний нөөц цэсээс нээлттэй ажлын байрны мэдээлэл авч, анкет бөглөж болно. Мөн hr@unet.mn и-мэйл хаягаар CV-гээ илгээж, 7702-7700 дугаарт холбогдож болно шүү.
-Баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
-Маш их баярлалаа. Цаашид ч бид ажилтнуудынхаа сайн сайхан байдлыг дэмжих, аз жаргалтай, бүтээмж өндөр ажилтан бий болгохын төлөө хичээн ажилласаар байх болно. Танд бас баярлалаа, ажилд нь амжилт хүсье!