УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төрийн өмчийн компанийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрээр "н.Тамир над дээр орж ирээд, хяналтын менежерүүд томилж байна гэхэд нь хамгийн үл бүтэх компаниудад ажиллах нь зөв. МИАТ байх уу гэж ярилцаж байгаад "Таван толгой төмөр зам" ХХК-д ажилласан.
Ингээд тодорхой хугацаанд ажилласны дараа, тэнд төрийн гэсэн сэтгэлгүй хүмүүс ажилладгийг мэдлээ. Улс төрчид сонгуулиар ажиллуулсан хүмүүсээ энэ компанид оруулжээ. Иймд би энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханд албан өрөөндөө уулзаад мэдэгдсэн Сайд надад "Та хугацаа өгнө үү, төрийн өмчит компаниудад олон хүн, үр дүнгүй ажиллаж байгааг шийднэ" гэсэн юм.
Сүүлийн үед хяналтын менежерүүдийг шүүмжлэх хандлага гарч байна.
Хяналтын менежер яаж ажилладгийг би тайлбарлаж өгье. Дэлхий даяар төмөр зам хуурай газрын хамгийн хямд тээвэр гэж үзэж байна. Тавантолгой-Гашуунсухайт хүртэл бид 5 их наяд төгрөгөөр төмөр зам барьсан. Гэтэл авто тээврээр ТТ уурхайгаас БНХАУ-ын Ганцмод нүүрсний талбай хүртэл зөөхөд илүү хямд буюу 15.74 ам.доллар болжээ. Төмөр замын тээврийн үнэ нь 17.97 ам.доллар байна.
Ийм бол бид 5 их наядаар яах гэж төмөр зам барьсан юм бэ?
Идэж уух сонирхолтой компани болгосон тул ашигтай ажиллуулахгүй байна. Улс төрчдийн нөлөөгөөр ийм өндөр үнээр тээвэрлэхээс өөр аргагүй болжээ. "Тавантолгой төмөр зам" компанид 1000 ажилтан бий. Гэтэл хувийн хэвшил 280 хүнээр яг адилхан ажлыг хийлгэж байна. Энэ компанийн нийслэл дэх оффист 180 хүн 1800 м.кв талбайтай байранд өндөр үнэ төлж ажилладаг. Тэдний 120 нь ТТ төмөр замаа очиж үзээгүй.
Харин хувийн хэвшлийн компанийн нэрийг би хэлэхгүй.
Тус компанийн Ханги Мандалын төмөр замд 9 хүн 60 м.кв оффист ажилладаг.Энэ хоёр компанийн зүтгүүрийн тоо ойролцоо.
Ийм л замбараагүй байна. Тэндхийн цалин 4-5 сая төгрөг, захирал нь 19 сая төгрөг авдаг. ТТ-н уурхайн амнаас төмөр замын терминал хүртэл 14 км замыг туулахад л 1 сая 7 мянган төгрөгөөр тээвэр хийж байна.
Нэг удаад 130 тонн нүүрс зөөдөг. Дараа нь хил дээр авчраад 4 км замын тээвэрт 1.8 сая төгрөг өгч байна. Ийм учраас зардал нь өндөр байна.
Нүүрс худалдах замд нь ингэж хулгайлаад байхаар яаж манай нүүрс хямд байх вэ? Өчигдөрхөн бид ЭТТ-н ногдол ашиг гэж 93 мянган төгрөг авав. Хамгийн багадаа 1 сая төгрөг авах боломж байв. МАН АН-тай барьцаад байдаг юм. Гэтэл "Тавантолгой төмөр зам"-д ийм завхарсан бүтэц угсарчээ. Энэ компанийн 1000 ажилтны тал нь сонгуульд ажилласан.
Тэд төрийн ажлаасаа чөлөө аваад, улс төрчдийн сонгуулиар ажилласан. Тиймээс дийлэнх ажилчид нь төмөр замаа ч үзээгүй байна. Тэдний томилолтын зардал нь 2 тэрбум төгрөг байна. Ямартаа ч Засгийн газар энэ компанийг "Монголын төмөр зам"-тай нийлүүлж, 600 хүнийг цомхтгох болжээ. Энэ тоо ч бага байна.
МАН төрийн өмчит компаниудаа шинэчилнэ гэсэн ч чадахгүй. Учир нь төрийн өмчит компаниуд цүнх баригчдаар дүүрсэн. Тэд нь дээшээ яриад, Н.Учрал сайдын ажлыг урагшлуулахгүй байна. Нийт 23 хяналтын менежерийг Хяналт үнэлгээний сайд Э.Одбаяр томилсон. Хаана хаана томилсныг би мэдэхгүй, би үүнд оролцоогүй гэв.