Та замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол цагдаа таныг зогсооно. Шалгах явцад өмнө нь төлөөгүй, олон удаагийн торгуультай байвал таныг торгохоос гадна эрхийг тань хасаж буй тухай өмнө нь мэдээлсэн.
Тээврийн хэрэгслийн торгуулийг хоёр хэлбэрээр оногдуулдаг.
- Автомашины улсын дугаараар
- Жолоочийн регистрийн дугаараар
Таны одоо ашиглаж буй тээврийн хэрэгслийн улсын дугаараар торгууль байхгүй ч өмнө нь өөр тээврийн хэрэгсэл эзэмшиж байх үеийн жолооны үнэмлэхийн дугаар, эсвэл регистрийн дугаараар тань оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгаарай.
Хэрэв, таны регистрийн дугаараар буюу жолооны үнэмлэх дээр торгууль байгаад, үүнийг та мэдээгүй явж байгаад цагдаа таныг зогсоовол тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах эрсдэл бийг сануулъя.
Мөн тээврийн хэрэгслийн Улаанбаатарын серитэй дугаарыг https://carplate.ulaanbaatar.mn/ сайтаар дамжин цахимаар захиалан авч эхэлсэн. Ингэхийн тулд 3 үндсэн шалгуурыг хангах ёстой. Тухайлбал, та жолооны үнэмлэх дээрээ торгуультай бол, үүнийг төлж барагдуулсны дараа дугаар захиалах эрх үүснэ.
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ДЭЭРЭЭ ТОРГУУЛЬТАЙ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
- E-Mongolia системийн Үйлчилгээ цэсээс "Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх" үйлчилгээнээс Регистрийн дугаар ашиглан шалгаж, төлбөрийг барагдуулах боломжтой.