Газын зурваст түргэн тусламжийн 15 ажилтан өнгөрсөн сарын 23-нд амиа алджээ. Тэд машинтай явж байгаад амиа алдсан бичлэг ил болсон байна. Үүний дараа Израил “Цэргүүд удирдлагуудадаа буруу мэдээлэл өгчээ” хэмээн тайлбараа өөрчилсөн байна.
Иймд ослын шалтгааныг тогтоох, олон улсын, хөндлөнгийн баг томилохыг талийгаач нарын гэр бүл шаарджээ.
Израилын Арми, гадаад харилцааны сайд Гидеон Саар “Машины гэрэл асаагүй, сэжигтэй байсан тул дайрсан” гэсэн юм. Харин дүрс бичлэгт машины гэрэл асаалттай, ямар ч анхааруулга өгөлгүйгээр шууд гал нээж байгаа нь харагджээ. Тэд өвчтөнүүдэд тусламж үзүүлэхээр явж байхдаа дайралтад өртөж, нэг л эмч амь аврагдсан байна.
Дүрс бичлэгийг израил эмч авсан байна. НҮБ ажилтнуудынхаа цогцсыг үйл явдал болсноос долоо хоногийн дараа авах зөвшөөрлийг хүлээн авчээ. Тэднийг машинтай нь хамт булсан аж.
Эмч нар Палестины Хамас бүлэгтэй холбоотой байсан эсвэл зэвсэг тээвэрлэсэн гэсэн баримт одоогоор байхгүй байна. Тэд Хамасын машин дэргэд зогссон тул израил цэргүүд аюулгүй байдлаа хангахын тулд гал нээжээ. Машин гэрлээ асаагаагүй гэж худал мэдээлсэн нь тодорхой болсон байна. Армийн удирдлагууд цэргүүд нь яагаад худал мэдээлэл илгээснийг шалгана гэжээ.
Эх сурвалж: BBC