gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.19
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.19
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.19
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“8 нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд зөвшөөрлөө 8 сар хүлээдэг тогтолцоог халах ёстой”

Л.Амарцэцэг
Эдийн засаг
2025-02-12
104
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 48 минут
2025.02.12

"Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар мэдээлэл өгч байна.

Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг "Бид сүүлийн 30 жилд ардчилсан тогтолцоотойгоо зохицож өсөлт хөгжил гаргах гэж яваад байна. Гэхдээ бизнесийн төлөөлөл болсон байгууллагууд болохгүй байгаа асуудлаа илэрхийлж, болох хүртэл ярьсаар байх болно. Бизнес эрхлэх гэхээр хуулиасаа давсан зөвшөөрлүүдтэй. Ингээд эхнээсээ яамдууд зарим журмуудаа цуцалж байх шиг байна. 8 нэрийн дэлгүүр ажиллуулах гэж байцаагчаасаа зөвшөөрлөө 8 сар хүлээдэг байж болохгүй" гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “МҮХАҮТ Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизенс ээлтэй хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.  Цар тахлын дараа бизнес эрхлэхэд тулгарч буй саад тотгор чөдрийг халахаар хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж ойлгож болно.  

Нэгдүгээр татварын орчныг цогцоор нь шинэчлэл хийх ёстой. ЖДҮ болон залуучууд, өрхийн бизнесийг татвараас чөлөөлж хөл дээр нь босгох шаардлагатай. Ажилчид болон албан байгууллагууд аль аль нь 25 хувийн шимтгэл төлдөг.  

Мөн хэдийгээр зөвшөөрөл багассан мэт боловч хуулиасаа давсан баримт бичгүүд бий. Эдгээрийг халж нийтийг төлөөлсөн байгууллагууд руу шилжүүлж, бүх зөвшөөрлийн 50 хувийг халах шаардлагатай. 251 зөвшөөрлөөс 121 нь хуулиас давсан зөвшөөрлүүд бий. 1300 гаруй зөвшөөрөл биш мөртлөө зөвшөөрөл шиг баримт бичгүүд байдаг" гэлээ.

Мөн дээрх байгууллагууд нэгдэн дараах уриалгыг гаргажээ. 

Бизнес эрхлэхэд саад болж буй өөр нэг хүчин зүйл бол төрөөс олгодог зөвшөөрлийг авахад тоймгүй их бичиг баримт шаардаж, олон арван шат дамжлагыг дамжиж  100 хүртэл хоног хүлээх шаардлага үүсгэдэг гаж тогтолцоо бий болсон. 

Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл, үүнээс 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байгаагаас Байгаль орчны чиглэлээр 9 баримт бичиг, 42 шат дамжлагыг 22 хоногт, Соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичиг, 80 шат дамжлагыг 58 хоногт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичиг, 138 шат дамжлагыг 60 хоногт, Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг, 126 шат дамжлагыг 40 хоногт шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Бизнес эрхлэхэд төрөөс авах ёстой бичиг баримтыг дурдвал

  • 331 гэрээ, 264 бүртгэл, 
  • 232 дүгнэлт, 161 тодорхойлолт, 
  • 132 гэрчилгээ, 46 эрх олголт, 
  • 30 батламж, 30 магадлан итгэмжлэл, 1
  • 4 лиценз, 9 сертификат байгаа ба эдгээр нь зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг.

Эдгээр нөхцлийг шийдвэрлэх арга зам бол Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн хууль бус дүрэм, журам болон ач холбогдолгүй баримт бичгийг хүчингүй болгох, зөвшөөрлийн шат дамжлагыг багасгах, хүсэлтийг хуульд заасан хугацаанд хурдан шуурхай шийдвэрлэдэг болоход оршино.

Иймд зөвшөөрлийн тухай хууль болон татварын гол хуулиудад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, аан, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээхийн төлөө цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд үнэтэй санал санаачилгыг гаргахыг нийт бизнес эрхлэгчдэдээ уриалжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан