“ЭТТ” ХК-ийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзан, тэдний асуултад хариулсан юм. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал ажиллаж байна. Тэрээр 2023.10.27-нд томилогдсон юм.
-Нүүрсний хулгай гэх нэр томьёо бий болж, өмнөх гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хоригдож байна. Энэ хэргээс “ЭТТ”-д хамтын удирдлагын зарчим тогтоогүй, гүйцэтгэх захиралд ихээхэн эрх мэдэл төвлөрсөн байсан нь ил болов. Танай компанид дахин ийм явдал гаргахгүйн тулд та бүхэн ямар ажлууд хийсэн бэ. Дахин ийм гэмт хэрэг гарахгүй гэх баталгаа бий юу?
-Онцгой дэглэм тогтоосноос хойш чиглэл бүрдээ мэргэшсэн хүмүүсээс удирдлагын баг бүрдсэн. Бид хамтын удирдлагыг хэрэгжүүлэн ажилладаг. Ганцхан гүйцэтгэх захирал биш захирлуудын зөвлөл гол шийдвэрүүдийг гаргадаг болсон. Заримдаа гүйцэтгэх захирал ялагдаж болно. Олонхын саналаар шийдвэр гарч байна.
Бид нөхцөл байдлыг сайжруулах гэж ирсэн. Одоо ч энэ процесс үргэлжилж байна. “ЭТТ”-д дахин нүүрсний хулгай гарахгүй.
-“Тавантолгой түлш” компанийг нийслэлд хүлээлгэн өгснөөр тооцоо бүрэн дууссан уу?
“Тавантолгой түлш” компанид нийт 1.3 их наяд төгрөг зарцуулсан. Хэдий хот удирдлагыг шилжүүлэн авсан ч Засгийн газрын шийдвэрээр бид2027.01.01 хүртэл санхүүжилтээ үргэлжлүүлнэ.
Мөн энэ үйлдвэрт бид 0 давхаргын нүүрсээ угааж нийлүүлнэ. Гэхдээ эхлээд турших ёстой. Ирэх сарын 1-ний дотор бид тус компанид 2000 тонн угаасан, 0 давхаргын нүүрс хүргүүлнэ. Хүний эрүүл мэндтэй холбоотой учраас шууд зууханд хийгээд түлж болохгүй. Туршилтын үр дүнгээс хамаарч, цаашид угаасан нүүрс нийлүүлэх, эсэхээ шийднэ. Бид угаасан нүүрсээ нийгмийн хариуцлагын хүрээнд нийлүүлнэ, худалдахгүй.
"ТТТүлш" компанид 2000 тонн угаасан, 0 давхаргын нүүрс хүргүүлэн, туршина. Хүний эрүүл мэндтэй холбоотой учраас шууд зууханд хийгээд түлж болохгүй.
-Хятадад нүүрсний эрэлт яагаад буурав?
Хятадын төв хэсэгт байрлалтай Шаньси, хойд нутгийн Өвөр Монголд хятадын нийт нүүрсний талыг олборлодог. Эдгээр мужийн уурхайнууд манай өрсөлдөгчид юм. Шаньси муж хятадын эдийн засагт оруулдаг хувь нэмрээ нэмэгдүүлэх үүрэг авч, нүүрс нийлүүлэлтээ өсгөсөн.
Гэтэл эрэлт нь бага байна. Иймд тус муж манайхаас нүүрс авах нь багасав. Иймд бид зөв бодлого баримтлах шаардлага үүслээ.
-Зөв бодлого гэдэг нь?
-Хөрөнгийн биржийн арилжаанд оролцохдоо бага хэмжээтэй нүүрсийг хурдан хүргэх нөхцөлийг түлхүү санал болгож байна. Ингэснээр захиалагч тал хурдан худалдаж авч байгаагийн сацуу үнэ ч боломжийн.
-Одоо нүүрсээ ямар үнээр борлуулж байна вэ?
-Эрчим хүчний нүүрсийг 30, 1/3 хатуу коксжих нүүрсийг 50, коксжих нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллараар тус тус худалдаж байна. “ЭТТ”-н нийт нөөц 8.1 тэрбум тонн нүүрс. Үүний 40 хувь нь эрчим хүчний, 60 орчим хувь нь коксжих нүүрс.
-“Админерал” компани хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр байгуулсан ч өнөөг хүртэл ашиглалтад орсонгүй.
-Энэ онд тус компани руу бид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн үйлдвэр одоогоор ашиглагдаагүй байна. Бортээгийн уурхайг ч мөн ашиглаагүй. Зөвхөн үйлдвэр барих биш, олборлох, боловсруулах, тэслэх гэсэн дөрвөн гэрээг энэ компанитай байгуулсан байв.
-Тавантолгой дулааны станц барих ажил ямар шатанд байгаа вэ?
-Эхлээгүй байна. Эрчим хүчний яам сонгон шалгаруулалт зарласан ч оролцогч компани шүүхэд хандан, тендерийн үр дүнтэй санал нийлээгүй. Станцыг барих компани тодорхой болсны дараа нийт санхүүжилтийн 30 хувийг бид гаргах үүрэгтэй.
-Нүүрсний үнэ унаж байгаа өнөө үед та бүхэн борлуулалтаа хэрхэн өсгөх вэ?
-Урд хөршид худалдах нүүрсний үнийг бид тогтоохгүй, үнэд нөлөөлөхгүй. Тээврийн зардал нүүрсний үнэд шууд нөлөөлдөг. Бид Гашуунсухайт, Ханги-Мандал гэсэн хоёр боомтоор нүүрсээ гаргадаг.
Гашуунсухайтаар өдөрт нүүрс ачсан 1000 машин гарч байна. Нэг машин 136 тонн нүүрс зөөдөг гэхээр өдөрт 136 мянган тонныг хилээр гаргана. Жилийн 280 өдөр хилийн боомтууд ажилладаг гэхээр жилд гаргах нүүрсний хэмжээ ил болно. Боомтоос гадна нүүрс ачиж буулгах терминалуудын хүчин чадал чухал. Үүгээр манай авто тээвэр хязгаарлагдана. Төмөр замаар боомтуудыг холбосны дараа энэ байдал өөрчлөгдөнө.
Ханги-Мандалын боомтоор нүүрс тээвэрлэхдээ хүнд даацын машинууд шороон замаар явж байсныг байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн зогсоосон.
Энэ онд Гашуунсухайтаар 27 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Биржээр нүүрс худалдаж эхэлснээс хойш Гашуунсухайтад хөл хөдөлгөөн буурсан. Учир нь биржийн арилжаа хугацаатай.
Нүүрсээ хэд хоногт нийлүүлнэ гэж заасан, тэр хугацаандаа хүргэдэг. Харин өмнө нь ямар байсан гэхээр их хэмжээний нүүрс авах гэрээ байгуулдаг ч жилд хэдэн мянган тонн гэх мэтээр бага хэмжээтэй нүүрс авдаг байжээ. Энэ байдал арилсан.
Ханги-Мандалын боомтоор нүүрс тээвэрлэхдээ хүнд даацын машинууд шороон замаар явж байсныг байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн зогсоосон. Иймд энэ боомтоор гаргадаг экспорт 300 мянган тонноор буурлаа.
Бид 2024 онд Ханги-Мандал руу 5 удаа биржийн арилжаа хийж, төмөр замаар 450 мянган тонн нүүрсийг тавдугаар сараас хойш тээвэрлэсэн. УБТЗ, “Монголын төмөр зам” ХХК-тай хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ маршрутын төлбөр өндөр байна.
“Тахилт хайрхан транс” концесс эзэмшигч компани уурхайгаас боомт хүртэлх авто замаа тавиад, улсын комисс ажиллуулах хүсэлтээ өгсөн юм билээ. Энэ замыг ашиглалтад оруулбал манай экспорт өснө. Энэ боомт хоёр гарцтай, өдөрт 400 машин нэвтрүүлэх хүчин чадалтай.
Мөн бид БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдтэй шууд харилцан, нүүрс нийлүүлэх боломжийг судална. Энэтхэг жилд 150 сая тонн нүүрс хэрэглэдэг. Тус улс дэд бүтцийн томоохон төслүүд эхлүүлж, 2030 он гэхэд жилд 300 сая тонн нүүрс хэрэглэх юм байна. Иймд тус улс руу экспорт хийх маршрутыг холбогдох компанитай хамтран судалж байна.
Цаашид Эрээн-Замын-Үүдээр бага хэмжээтэй ч хамаагүй нүүрс худалдах боломжийг эрэлхийлнэ. Учир нь энэ бол олон улсын боомт. БНХАУ-ын төв хэсэг рүү нүүрсээ хүргэж, өртөг шингээх зорилготой. Гэвч энэ боомтод 16 вагон солилцдог, УБТЗ нарийн царигаар галт тэрэг хүлээж авдаг хэсгээ өргөтгөх шаардлагатай. Үүний дараа Хятадын тал хүлээж авах хэсгээ өргөтгөхөд бүрэн нээлттэй гэсэн.
Зүүнбаянаас Сайншанд хүртэл төмөр замын далан хуучирсан тул шинэчлэх хэрэгтэй. Энэ мэт хийх ажлууд бий. УБТЗ-ын транзит тээвэртэй давхцах эрсдэл ч бий. Гэхдээ эхлүүлэхийг зорьж байна.
-Та бүхэн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах нь. Энэ шийдвэрийг Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу гаргасан уу?
-Манай улсын 3.4 сая иргэн хувьцаа эзэмшигч тул ногдол ашиг хүртэх эрхтэй. Нийт хувьцааны 80 хувийг Засгийн газар эзэмшдэг тул чиглэл өгөх л боломжтой. Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг олгох, эсэхийг ТУЗ шийддэг.
Зах зээлд их хэмжээний бэлэн мөнгийг богино хугацаанд нийлүүлбэл инфляцыг өдөөх эрсдэлтэй тул бид 2024 оны ногдол ашгийг гурав хувааж олгоно. Мөн иргэдэд сонголт өгч, ногдол ашгаа авалгүй хадгалах боломжийг И-Монголиа аппликэйшнээр дамжуулан өгөх талаар Н.Учрал сайд мэдээллээ.
-Засгийн газрын 2024 оны ногдол ашгийг мөн өгөх үү?
-Засгийн газарт 2024 оны ногдол ашигт 2.8 их наяд төгрөг өгнө. Бид үүний 66 хувийг толгой компани болох “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх үүрэгтэй. Баялгийн сангийн тухай хуулиар үлдсэн 34 хувийг тус санд байршуулна.
Гэхдээ 66 хувийг шилжүүлэхийн оронд “ЭТТ”-н эзэмшиж буй төмөр замыг “Эрдэнэс Монгол” руу шилжүүлэх замаар ногдол ашгийг хаах тухай ярьж байна. Учир нь тус нэгдэл уул уурхайн тээвэр, логистикийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хариуцах болсон.
-Танд баярлалаа.