gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Импортоор бараа орүүлж ирэхэд 12 баримт бүрдүүлнэ

Эдийн засаг
2007-12-17
1
Twitter logo
1
Twitter logo
Эдийн засаг
2007-12-17
Импортын барааны бүрдүүлэлт хийхэд дараах шат дамжлагыг даван туулах ба ямар ч бичиг баримтын зөрчилгүй, асуудалгүй, дугааргүй үөд доод тал нь хоёр цаг шаардагдана. Харин асуудалтай бол 12 цаг түүнээс дээш хугацааг гаалийн талбарт өнгөрүүлэх нь ээ. Тиймээс импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд нэлээдгүй бичиг баримт бүрдүүлэхээс гадна цаг хугацаа их алддаг. Тухайлбал, бараагаа пүүлүүлэхэд 10 минут зарцуулах бөгөөд ачаалал ихтэй үед үүнээс ч илүү хугацааг зарцуулдаг байна.

1. Мэргэжлийн хяналтын албанд шалгуулж, зөвшөөрөл авахад 20 минутаас 3 цаг хүртэлх хугацааг зарцуулна. Улсын мэргэжлийн хяналтын албаны "Бараа тээврийн хэрэгслийг хяналтад хамруулсан тухай мэдэгдэл" авна.

2. Бараа тээврийн хэрэгслийг гаальд мэдүүлнэ. Үүнд 15 минутаас Нэг цаг 30 орчим минут зарцуулна. Барааны тоо хэмжээнээс шалтгаалан мэдүүлэг бичих хугацаа хамаарна.

3. Мэдүүлэгийг хянуулахаар бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчид илгээхэд 5-10 минут болно.

4. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан улсын байцаагч үнэ хянана. 5-15 мин. Бичиг баримтын зөрчилгүй, тусгай зөвшөөрөл шаардагдахгүй барааны гаалийн үнийн хэлцлийн үнийн аргаар тодорхойлно. Үүнд таван нэрийн бараа 3-5,15 нэр төрөл 10-15,16-25 нэр төрөл 15-25,26-гаас дээш нэр төрлийн бараанд 20-40 минут зарцуулна. Бичиг баримт хангалтгүй мэдүүлэгт үнийг нотолж чадаагүйгээс шалтгаалан гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар буюу дараах үнийн аргаар тодорхойлно. Гаалийн байцаагчийн тодорхойлсон үнийг мэдүүлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд гаалийн улсын байцаагчийн тодорхойлох хуудсанд тайлбараа бичин, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж, баталгаажуулан бараа эзэмшигчид өгнө. 10-15 минут зарцуулна. Бүрдүүлэлтийн гаалийн улсын албаны байцаагч баримтыг 15-20 минутад гарах ба зөвшөөрөөгүй тохиолдолд газрын үнийн маргаан шийдвэрлэх комисст асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ. Үүнд 1-2 цаг орно. Мэдүүлэгч комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол МУГЕГ-ын холбогдох хэлтэст гомдлоо албан ёсоор мэдэгдэнэ. Уг материалыг хүлээн авснаас хойш 1 -3 хоногийн дотор асуудлыг шийднэ.

5. Гаалийн зуучлагчаар мэдүүлгээ хэвлүүлэхэд 10-15 минут орно. Мэдүүлэгч зөвхөн гаалийн байгууллагын сүлжээгээр баталгаажуулсан мэдүүлгийг хэвлүүлнэ.

6. Банкинд татвар хураамж тушаах 10-20 мин.

7. Бичиг баримтын ГУБ мэдүүлгийн үнийг хянаж, хувийн тэмдгээр баталгаажуулна. 3-5 мин.

8. Татварын тооцоо хийсэн ГУБ мэдүүлсэн барааны хураамжийн ногдуулалт, барагдуулалт, төлбөр тооцоотой холбогдсон хүснэгтийг нягтлан шалгаж, R дугаар олгон, татвар хураамжийг хувийн тэмдгээр 5-10 минутад баталгаажуулна.

9. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан ГУАБ мэдүүлгийг хүлээн авч байцаагчийг хуваарилан эзэнд олгох хуудсыг 3-5 минутад хэвлэн өгнө.

10. Хуваарилагдсан хяналт, шалгалтын хоёроос доошгүй байцаагч барааг мэдүүлэгтэй тулган шалгана. Энэ нь 30 мин-3 цагт багтаана. Барааны нэр төрөл, түргэн муудах, хэврэг, аюултай шинж чанараас ГХШ-ийн үргэлжлэх хугацаанаас шалтгаална. Хяналт шалгалтын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй. Түүнчлэн нотлох баримт нэмж бүрдүүлэх, шалгах шаардлагатай зөрчлийг 3 хоног, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаж тодруулах шаардлагатай зөрчлийг 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.

11. Бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулахыг зөвшөөрсөн мэдэгдлийг тэмдэг дарж, хувийн тэмдгээр баталгаажуулан эзэнд олгоно. Үүнд 3-10 минут зарцуулна. Бараа тээврийн хэрэгслийг шалгаж зөрчил илрээгүй бол мэдүүлгийг баталгаажуулж хариуцсан ГУА байцаагчид мэдэгдэнэ.

12. Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын гаалийн хяналтын талбай хариуцсан ГУАБ бараа тээврийн хэрэгслийг хянан, бүртгэлийн дэвтэрт бүртгэн хаалт хийж талбайгаас гарах зөвшөөрлийг 5-30 минутын хугацаанд багтаан олгоно. Үүний дараа гаалийн хяналтын талбайгаас арав орчим минутын дотор гарч явна.

Ж.Байгал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан