“Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол дахь Америкийн худалдааны танхимаас өчигдөр /2024.10.23/ зохион байгууллаа.
Энэхүү хурлаар Монгол Улсын Засгийн газрын эрчим хүчний реформ хөтөлбөр, зорьж буй үр дүн, боломж, сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал, Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг урагшлуулах хүчин чармайлтыг дэмжих, улс оронд сэргээгдэх эрчим хүчний салбарын боломжийн талаар хурал өрнөлөө.
Тус хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг урагшлуулах хүчин чармайлтыг дэмжих, улс оронд сэргээгдэх эрчим хүчний салбарын ямар боломж байгаа талаар арга хэмжээний эхэнд танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсыг эрчим хүчний реформ хийх гэж буйг онцлон сайшааж, өнгөрсөн хугацаанд гарсан эрчим хүчний өөрчлөлт, АНУ-ын тусламжийн талаар дурдаад цаашид энэ салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдэгдүүлэх боломжийг онцолж байлаа.
“ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЮМ”
Түүний илтгэлийн онцлох эшлэлүүд:
- Эрчим хүчний хямралыг даван туулах нь шинэ засгийн газрын анхны томоохон сорилт байх болно. Энэхүү том сорилтыг давахад хувийн хэвшил тэргүүлэх үүрэгтэй оролцох боломжийг төрөөс олгох нь чухал байгаа юм. Эцсийн дүндээ Монгол Улс эрчим хүчний зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ажлыг Монголын Засгийн газрын дэмжлэгтэй хувийн хэвшил л хөтлөх болно.
Монголын амжилтын үндэс нь бизнесийн хүрээнийхэн.
- Одоо Монгол Улс ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засгийн амьдрах чадварт заналхийлж буй эрчим хүчний хямралтай нүүр тулж байна. Монгол Улс энэ сорилтыг дахин давж чадна гэдэгт итгэлтэй байгаа ч яг юу хийх ёстой вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна.
- Монгол Улс эрчим хүчний шинэчлэлийг яг яаж хийхээ өөрөө тодорхойлох шаардлагатай хэдий ч би хоёр зүйлийг тодорхой мэдэж байна. Нэгдүгээрт, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний гайхалтай боломжоо ашиглах ёстой. Хоёрдугаарт, асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй, манлайлан оролцох боломжийг хувийн хэвшилд олгохгүй л бол амжилт олно гэдэг тун эргэлзээтэй. Энэ хоёр ойлголтыг нэгтгэж байж л Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнол, аюулгүй байдлын зорилгодоо хүрч чадна гэдэгт би итгэж байна.
- Цэвэр эрчим хүчинд хөрөнгө оруулснаар Монгол Улс нүүрс, нүүрсэнд суурилсан системээс бүрэн хамааралтай байх асуудал бүрмөсөн арилах боломжтой.
- Шинэлэг хувийн хэвшлийн компаниудын манлайлал доор эдгээр анхдагчид сэргээгдэх болон дулааны эрчим хүчийг хуримтлуулан хадгалж, өвлийн турш түгээх боломжтой элсэн батарей хураагуур зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж эхлээд байна. Эдгээр шийдлүүдээр Монголд ч эрэл хайгуул хийх боломжтой бөгөөд Монгол Улс эрчим хүчний шилжилтээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй хайж, туршиж үзэх ёстой.
Зоригтойгоор сэтгэж, боломжоо бүрэн дүүрэн нээж ашиглахын тулд шаардлагатай шинэчлэлийг хийх эрмэлзэл байхад л хангалттай.
- Тодорхой зохицуулалт, урьдчилан таамаглах боломжтой үйл ажиллагааны орчинг бүрдүүлснээр Монголын сэргээгдэх эрчим хүчний боломжуудад хөрөнгө оруулалт хийх дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадна.
- 2021 онд Узбекистан татварын хуулиа хялбаршуулах, төр засгийн байгууллагуудын ил тод байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шинэчлэлийг хийснээр хувийн хэвшлийг алгаа дэлгэн угтсан. Гуравхан жилийн дотор тэд 1.5 гигаватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, 7.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ.
- Үнэ тарифыг нэмэх нь сэргээгдэх эрчим хүчний талаарх шинэ алсын хараагаа хэрэгжүүлж эхлэх эхний алхам юм. Одоогоор Монгол Улс эрчим хүчний хоцрогдсон сүлжээ, дамжуулах хүчин чадал хангалтгүйн улмаас үйлдвэрлэж буй сэргээгдэх эрчим хүчнийхээ тал хувийг л өөртөө шингээж чадаж байна.
- АНУ болон бусад түншүүд Монголын эрчим хүчний системийг өөрчлөх, түүнд хувийн хэвшлийг татан оролцуулахад туслахад бэлэн байна.
- Монголын амжилтын үндэс нь бизнесийн хүрээнийхэн.
- Монгол Улс эдгээр инноваци, шинэчлэлийн үзэл санаагаа дахин сэргээж чадвал сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо бүрэн ашиглаад зогсохгүй “далайд гарцгүй” гэдэг ойлголтыг халах боломжтой… Зоригтойгоор сэтгэж, боломжоо бүрэн дүүрэн нээж ашиглахын тулд шаардлагатай шинэчлэлийг хийх эрмэлзэл байхад л хангалттай.
“ЭРЧИМ ХҮЧ ҮГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ҮГҮЙ”
Засгийн газраас эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхээр Т.Доржханд сайдаар ахлуулсан үндэсний хороо байгуулаад байгаа билээ.
Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, реформ хийх шаардлага, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. Сонирхуулахад эрчим хүчний реформыг хийх санал асуулгад УИХ-ын 126 гишүүнээс 100 нь дэмжин ажлын хэсэг болон Эрчим хүчний хороог байгуулан ажиллаж байна. Монгол улс нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 5-д ордог бол сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дэлхийд 2-т ордог давуу талаа ашиглан бид эрчим хүчийг бүр экспортлогч байх боломжтойг тэр онцоллоо.
Түүний илтгэлээс онцлох эшлэлүүд:
- Монгол Улсын Засгийн газрын төлөвлөж буй 14 мега төслийн дөрөв нь эрчим хүчний салбартай холбоотой.
- Өнгөрсөн хугацаанд намууд бид ялж л байвал бусад нь хамаагүй гэсэн бодлогоор халамжийг бий болгосноор үр дүнд нь манай эдийн засаг 2012 оноос хойш буюу сүүлийн 10 гаруй жилд 10 гаруй тэрбум ам.доллар гацчихсан, том бүтээн байгуулалтгүй дүр зурагтай байна. Жишээ нь эрчим хүчний салбар 1980 оноос хойш эрчим хүчний салбарт нэг ч шинэчлэл хийгээгүй, цахилгаан станц бариагүй.
- Хүчин чадлын дутагдал цахилгаан 994МВт, дулаанд 1427 МВт байгаа ба нийт хэрэглэж буй эрчим хүчний 22 хувийг импортолдог.
- Салбарын богино хугацаат өр төлбөр 357,2 тэрбум төгрөг, урт хугацааны өр төлбөр ч 820,8 тэрбум төгрөг. Манай Эрчим хүчний яам “халамжийн банк” шиг ажилладаг, өрөндөө баригдсан буюу бусад салбараа түүчээлж эхэнд явах ёстой байтал ард нь явдаг салбар болжээ.
- Дэлхийн банкны судалгаагаар Монгол улс нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 5-д ордог бол сэргээгдэх эрчим хүчний /нар, салхины/ нөөцөөр дэлхийд 2-т ордог. Тэгэхээр бид эрчим хүчийг бүр экспортлох боломжтой юм.
- Энэ салбарыг төрийн оролцоо их байдаг учир хөрөнгө оруулалт хийгддэггүй, технологи хуучирсан, өвөл бүр “хот хөлдөх вий” гэсэн айдастай. Салбарын бодит байдал энэ.
- Эрчим хүчний реформ: Дутагдлаас экспорт руу, технологийн хоцрогдлоос өнөөгийн дэвшил рүү, төрийн сектороос хувийнх руу шилжилт хийнэ.
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станц, тархмал эх үүсвэр гэсэн төслүүдийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Үүний зорилго мэдээж эрчим хүчний бие даасан хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Учир нь эдийн засгийн бие даасан бодлогод эрчим хүч, хүнс, газрын тосны бие даасан байдал чухал үздэг.
- Эрчим хүчний салбарт төр оролцохгүй, зөвхөн хувийн хэвшил оролцоно. Салбарын засаглалын хувьд эрчим хүчний эко системийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт татах орчныг бүрдүүлж, ногоон санхүүжилт хийнэ.
- Хөгжингүй орнуудад цахилгаан нь “тансаг хэрэглээ”. Манайд хямд байгаа учир хэмнэлтгүй хэрэглэж байна. Бид Япон, АНУ, Англи шиг биш, хөгжиж буй орон. Хямд цахилгаан, дулаанаар амьдарч байгаа нь системийн гажиг юм.
- Эрчим хүчний салбарт оруулсан 1₮ бүр нь 4₮ болох өгөөжтэй.
Эрчим хүчний реформын стратегийг дараах байдлаар төлөвлөжээ.
- Нэг хүнд ногдох ДНБ-ийг 2028 онд 10 мянган ам.доллар болгох боломжтой. /2023 онд 6008 ам.доллар/
- Цахилгааны хэрэглээ 2671 МВт
- Улаанбаатарт дулааны хэрэглээ 4801 МВт болно.
Энэ хүрээнд:
- Ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжих бодлогоо тодорхойлно.
- Хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжсэн эрх зүйн орчин бий болгоно.
- Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийг хийж алдагдалгүй хийж эхэлнэ.
- Эрчим хүчний салбарын байгууллагуудын ил тод,хүнд сурталгүй бүтцийг бий болгоно.
- Эрчим хүчний төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж зардлыг бууруулна.
- Эрчим хүчний зах зээлд хувийн хэвшил, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү оролцуулна.
- Эрчим хүчний экспортын стратегитэй болно.