Сирийн босогчид богино хугацаанд нийслэл Дамаск тэргүүтэй томоохон хотуудыг эзлэн авсан. Үүний дараа Ерөнхийлөгч Башар аль-Ассад ОХУ руу дүрвэсэн гэсэн мэдээлэл гараад байна.
Ассадын гэр бүл 50 гаруй жил Сирийг удирдаж, тогтоосон дэглэм нь нуран унах хүртэл Сирид юу болж өнгөрөв?
БАШАР АЛЬ-АССАДЫН ДАРАНГУЙЛАЛ БА ГЭР БҮЛИЙНХ НЬ 50 ЖИЛИЙН НОЁРХОЛ
Тэрбээр 2000 онд эцэг Хафез аль-Ассадыг залгамжилж Сирийн төрийн тэргүүн болсон. Аль-Ассадын гэр бүл 1970 оноос хойш Сирийн улс төрд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэж иржээ.
Түүний эцэг Хафез аль-Ассад Зөвлөлт Холбоот Улсын цэргийн тусламжийг ашиглан зэвсэгт хүчээ сайжруулж, Сирийг стратегийн хувьд чухал ач холбогдолтой бүс нутгийн тоглогч болгосон.
Мөн Арабын орнуудын хандив, олон улсын зээлийн байгууллагуудаас санхүүжилт татан, дэд бүтцийн төслүүд болон олон нийтийн үйлчилгээг сайжруулж, Сирийн ард иргэдийн дэмжлэгийг авах бодлого хэрэгжүүлсэн байна. Үүнд зам, сургууль, эмнэлэг барих зэрэг багтсан нь Хафез аль-Ассадын нэр хүндийг дээшлүүлэхэд тусалжээ.
2000 онд нас барсны дараа хүү Башар аль-Ассад нь түүнийг залгамжилсан. Тухайн үед Башарыг Ерөнхийлөгч болгохын тулд шаардлага хангах доод насыг 34 болгож хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Эцгийн эрхийг шууд хүүд нь шилжүүлэхийг сиричүүд эсэргүүцэж байсан ч түүнийг улсаа авторитар дэглэмээс гаргана гэсэн найдлага олон хүнд байв.
Тэрбээр улс төрийн шинэчлэлүүдийг хийнэ хэмээн мэдэгдэж байсан ч барууны хэв маягт ардчилал Сирид тохирохгүй гэж үзсэн. Түүний засаглалын хэв маягийг олон улсад дарангуйлал гэж тодорхойлох нь түгээмэл.
СИРИЙН ИРГЭНИЙ ДАЙН
Авторитар дэглэм, эдийн засгийн хямрал, шашин хоорондын зөрчил зэрэг олон асуудлаас үүдэж 2012 онд иргэний дайн гарсан.
Тунис, Египет зэрэг улсад ардчиллын төлөөх бослого өрнөсөн нь 2011 онд Сири дэх ардчиллыг дэмжигч бүлгэмүүдийг Ассадын гэр бүлийн ноёрхлыг унагахын тулд эсэргүүцэл зарлахад хүргэсэн.
Мөн Сирид шашин, угсаатны олон янз байдал байдаг ч суннит болон алавит шашинтнуудын хоорондох хагарал хурцадсан. Ассадын гэр бүл болон дэглэм нь цөөнх алавит бүлэгт түшиглэдэг байсан нь олонхын суннит шашинтнуудын дургүйцлийг өдөөсөн байна.
Эсэргүүцлийг Засгийн газар хүчээр дарсан нь олон жил үргэлжлэх иргэний дайны эхлэл болж байв. Энэ хугацаанд Иран, ОХУ болон Хезболла бүлэглэлээс Сирийн Засгийн газарт цэрэг, зэвсгийн тусламж үзүүлсэн.
Харин 2012 оны сүүлээр Турк, Саудын Араб, АНУ зэрэг улсуудаас Сирийн босогчдыг дэмжих үйл ажиллагаа улам эрчимжив. 2013 онд Сирийн Засгийн газраас химийн зэвсэг буюу хорт хий ашиглаж, олон хүн амиа алдсан нь дайны нөхцөл байдлыг улам хурцатгав.
2015 оноос ОХУ дайнд илүү идэвхтэй оролцож, босогчдын эсрэг агаарын довтолгоог Сирид хийсэн юм. Ираны Сирийн иргэний дайн дахь оролцоо Израилыг татан оруулахад хүргэсэн гэж болно. 2018 онд Израилаас Сири дэх Ираны армийг онилж дайралт хийсэн.
Сирийн иргэний дайны дундуур түр гал зогсоох хэлэлцээр хэд хэдэн удаа хийгдэж байсан. Хамгийн сүүлийн томоохон зогсолт нь 2020 оны гуравдугаар сард болсон юм. Үүний дараа дайны шууд мөргөлдөөн буурсан ч зөрчлүүд байсаар байв.
ЗӨРЧИЛДӨӨН ДАХИН СЭДЭРЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ДҮРВЭВ
Энэ оны арваннэгдүгээр сарын сүүлээр Исламын улс бүлэглэлийн холбоотон Хайат Тахрир аль-Шам бүлэглэлийн тэргүүлэл дор босогчид маш богино хугацаанд Алеппо, Сирийн дөрөв дэх том хот Хама болон нийслэл Дамаскийг эзлэн аваад байна.
Энэ хугацаанд Ерөнхийлөгч Башал аль-Ассад олон нийтэд хандаж нэг ч мэдэгдэл хийгээгүй. Харин ням гарагт босогчид нийслэл хотыг эзлэн авсны дараа түүнийг ОХУ руу дүрвэсэн гэсэн мэдээлэл гарсан юм. Босогчид Ассадын 24 жилийн дэглэмийг унагасан хэмээн баяраа тэмдэглэж буй.
АНУ, Египет тэргүүтэй улс орнууд Сирийн тогтвортой байдалд анхаарч байна хэмээн мэдээлсэн. Босогчдын бүлгүүд одоо хэр хурдан хугацаанд эрх мэдлийн эмх замбараагүй, хоосон орон зайг нөхөх вэ гэдэг нь олон улсын анхаарлыг татсан асуудал болоод байна.