gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Ц.Сумъяа: "Сайн эмч боллоо гээд яах юм" гэж мөн чанартайгаа их зөрчилдсөн

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2025-02-08
473
Twitter logo
Г.Тэгшсүрэн
473
Twitter logo
Маргааш ажилтай
2025-02-08

Ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

"Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй гавихгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn “Маргааш ажилтай” буландаа онцолж буй.

Аливаа эрх ашиг, алдар нэр гэхээсээ илүү эх орноо хөгжүүлэх, сайхан нийгмийг бүтээхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулж яваа эгэл жирийн залуусын төлөөллийг энэ булангаараа танилцуулдаг.

Энэ удаад Анагаах ухааны доктор, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн багш, эмч Ц.Сумъяа (Twitter: Dr. Sumiya (twitter.com/sumiyamgl)-г танилцуулж байна.

“ХЭН НЭГНИЙ ААВЫГ АВАРЧХААД ГАРЧ ИРТЭЛ ӨӨРИЙН МИНЬ ААВ ӨӨД БОЛСОН БАЙВ”

-Би алс хязгаар Ховд аймгийн Булган суманд төрж өсөж тэнд 10 жилээ төгссөн. Намайг бага байхад Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын баг, АНУ-аас ирсэн зүрхний мэс заслын чадварлаг эмч нартай хамтран хөдөө суманд эрт илрүүлгээр очиж, үзлэг хийдэг байв. Зүрхний төрөлхийн гажиг оношлох эрт илрүүлэг хийж яваад манай суманд үзлэгээр ирж байлаа.

Аав маань эмч болохыг мөрөөддөг байсан боловч чадаагүй, ирээдүйд хүүгээ сайн эмч болгох хүсэлтэй байсан тул энэ эмч нартай уулзах гэж их олон цаг дугаарлаж зогсож билээ. Аав, бид хоёрын орох ээлж боллоо. Тэгсэн аав маань ороод зүрхээ үзүүлэх бус хүүгээ эмч болгох талаар ярихад зүрхний мэс заслын эмч нар миний толгойд чагнуураар адис өгч “Сайн эмч болоорой” гэж хэлж байсныг тод санадаг.

Энэ мөчөөс эхэлж эмч, тэр дундаа зүрх судасны эмч болно гэж мөрөөддөг болсон доо. Энэ итгэл үнэмшил өдий хүртэл дотоод мөн чанарт бат хадгалагдсан тул зүрх судасны эмч болоход аав минь их нөлөөлсөн гэж боддог.

Хөдөө сумын сурагч боловч Ховд аймагтаа амжилттай конкурсдаж АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуульд элсэж ороод 6 жил сурч хүний их эмч боллоо. Үргэлжлүүлэн сурч дотор судлалын резидент, зүрх судасны олгох эмч зэрэг нийтдээ 10 гаруй жил сурч зүрх судасны эмч болсон. Анагаах ухааны сургуулиа төгсөөд "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт зүрх судасны дадлагажигч эмчээр ажиллах боломж олдож, Б.Болдсайхан, Ш.Зоригоо багшаасаа их зүйл сурах завшаан тохиолоо.

Эмч болох гараагаа энэ эмнэлгээс эхэлж, их зүйл сурч мэдсэндээ чин сэтгэлээсээ баярлаж явдаг даа. Мөн АШУҮИС-ийн эмгэг физиологийн тэнхимийнхээ сайн багш нарын ач тусаар АУ-ны магистр, АУ-ны докторын зэргээ амжилттай хамгаалж чадсан. Эмгэг физиологийн тэнхимийн ачит багш нартаа үргэлж талархаж явдаг.

"Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт ажиллаж байхад хүнд өвчтөн их ирж, жижүүрт их хонож, багш эмч нарыгаа дагаж зүрх судасны мэс засалд их олон удаа орсон. Зүрх судасны эмгэгтэй хүнд өвчтөн эмчлэх, эмнэлэгт жижүүрт олон хонох, зүрх судасны мэс засалд орох бүрдээ сайн эмч болчих юм сан гэж маш их хичээж, зүтгэдэг байв.

Хүний амьдрал хойно жаргал, зовлон ээлжилнэ. Нэг өдөр хэн нэгний аавыг аврах гэж зүрх судсан дотуурх мэс засалд олон цагаар оров. Зүрх судсан дотуурх мэс засал заримдаа их хугацаа шаарддаг амаргүй ажлын нэг л дээ. Тэр мэс засал амжилттай болсон. Хагалгаанаас гараад иртэл аав, ээжээс их олон дуудлага иржээ. Ээж рүү буцаагаад залгатал миний хүү яагаад утсаа авахгүй удав, аав нь ухаангүй болоод их олон цаг боллоо гэх нь тэр. Ээж би хагалгаатай байлаа одоохон гээд яваад очтол аав минь зүрхний шигдээсээр нас барсан байсан.

Үнэндээ өөр хэн нэгний аавыг зүрхний шигдээсээс аврах мэс засал хийж байхад өөрийн минь аав тусламж, үйлчилгээ авч чадалгүй зүрхний шигдээсээр нас барсан харамсалтай үйл явдал болсон доо.

Уг нь 103 дуудаж үзүүлэхэд өвчин намдаах тариа хийгээд яваад өгсөн юм билээ. Сургуулиа дөнгөж төгсөөд ажилд орсон залуу эмчийн туршлага дутсан уу, зүрхний цахилгаан бичлэгээ сайн уншиж мэддэггүй байсан уу аав минь зүрхний шигдээсийн тусламж авч чадаагүй өнгөрч билээ. Тэр эмч залуутай уулзсан л даа. Надтай л адилхан амьдрах гэж зүтгэж яваа залуу, түүний буруу гэж юу байх вэ.

“ЭМЧЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ЗҮРХНИЙ БИЧЛЭГИЙГ САЙН УНШДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ"

Аливаа хүндрэл эмч, сувилагчаас гадна маш олон субъектээс шалтгаална. Эдгээрийг бодоод үзэхээр сайжруулах зүйлс их олон. Энэ тогтолцооны асуудал, үйл явдалд оролцож буй олон субъектийн гажуудлын илрэл эмч, сувилагч нараар дамжиж илэрдэг гэж хэлж болно. Ийм учраас тэр залуухан эмчийн буруу гэж ерөөсөө бодоогүй. Харин сайжруулах, өөрчлөх тогтолцооны асуудал их байна даа гэж л харсан.

Аав минь амьд байсан бол намайг зүрх судасны эмч болж, тэр чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж, мэс засал хийж буйг минь хараад их баярлах байсан даа гэж сэтгэл дотроо их боддог.

Энэ үйл явдал итгэл үнэмшил, дотоод мөн чанараа эргэж бодоход хүргэж билээ. Өөрийнхөө аавыгаа аварч чадаагүй байж би ер нь сайн эмч боллоо гээд яах юм гэж дотоод мөн чанартайгаа их зөрчилдсөн. Гэтэл хонгилын үзүүрт гэрэл асна гэгчээр зүрх, судасны олон сайн эмч нарыг бэлтгэж чадвал тэд нар Монголын өнцөг булан бүрд байгаа аавыг аварч чадах юм байна гэж бодох болов. Улмаар "Улаанбаатар сонгдо" эмнэлгийнхээ эмч нарынхаа урмыг хугалаад их сургуулийн эмч, багш болохоор сэтгэл шулуудаж билээ.

Миний энэ шийдвэртэй зэрэгцэж АШУҮИС-ийн их сургуулийн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан. Их сургуулийн эмнэлэг бий болоход гар бие оролцож, улмаар зүрх судлалын тэнхимд багш, Монгол японы эмнэлэгт эмчээр ажиллах боломж гарсан даа.

Ингээд их сургуулийн эмнэлгийн багш, эмч гэх сайн эмч бүтээхийн төлөө заан сургахаас гадна зүрх судасны эмчийн тусламж үйлчилгээгээ үзүүлдэг хос мэргэжилтэн болсон. Ээж минь алс суманд насаараа багшилсан болохоор багшийн мэргэжил ч сайхан санагдаад их сургуулийн багш, эмч болохоор шийдсэн юм.

Би одоо зүрхний цахилгаан бичлэг, зүрхний цочмог шигдээсийн хичээлд их ач холбогдол өгдөг. Эмч болох гэж суралцаж буй оюутнууддаа зүрхний бичлэгийг сайн уншдаг болох хэрэгтэй, зүрхний бичлэгээр зүрх судасны 40 гаруй эмгэгийг оношилдог гээд л "айлдаж" өгнө. Та нарын мэдэхгүйгээс болоод хэн нэгний аав эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, тэтгэвэртээ гарч чадахгүй бол үнэхээр харамсалтай юм болно хэмээн үглэнэ дээ.

Одоогийн АШУҮИС, Анагаах ухааны сургууль урд өмнөхөөсөө илүү сайн хөгжсөн тул оюутнуудад сурах, мэдэх, дадлагажих олон боломжийг бий болгодог болсон. Тухайлбал, дэлхийн эмчийг Монголдоо бэлтгэдэг, монгол эмч дэлхийд ажиллах боломжийг олгож байна. Англи хэлтэй хүний их эмч бэлтгэдэг, олон улсын магадлан итгэмжлэл авч чадсан. Энэ хөгжлийг бий болгосон төрөлх сургуулийн сайн удирдлага, хамт ажиллаж буй эрдэмтэн багш эмч нартаа баяр хүргэмээр, бахархмаар шүү.

"НАРАНТУУЛ ДЭЭР ТЭРЭГ ТҮРСЭН Ч ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛИАР ЦАЛИНЖИЖ БАЙХАД ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ ТӨРӨӨС ТОГТООСООР Л"

Бусад улс, оронтой харьцуулахад Монголын багш, эмч, сувилагч нар хамгийн бага цалин авч байна. 1990 оноос хойш орчин үеийн капитализм сонгодог утгаараа хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засаг хэдэн арав дахин өсөж байхад багш, эмч, сувилагч нарт "наалдсан" зүйл алга. Энэ хүмүүс бусдын адил гэр бүл, үр хүүхэдтэй болж, амьдрал үргэлжилж байгаа.

Хувийн өмч байхгүй социализмын үед бүх хүмүүс төрөөс тогтоосон цалин авч байв. Харин зах зээлд шилжиж ширхэг талх мөнгөөр авдаг, Нарантуул захад тэрэг түрсэн ч зах зээлийн хуулиар цалинжиж эхэлсэн. Капитализм хэмээх ийм нийгэм ч багш, эмч, сувилагч нар төрөөс тогтоосон цалин авч, боловсрол, эрүүл мэнд үнэгүй хэвээрээ үлджээ.

Цаг хугацаа өнгөрч инфляци өсөж, төгрөгийн ханш суларч, зарим хүн хөрөнгөжиж байхад багш, эмч, сувилагч нарт тогтоож өшсөг цалин нь инфляциа гүйцэж чадахгүй, амьдралд хүрэлцэхгүй болсон. Дэлхийн дунджаар нэг эмч сард 7.000.000₮ орчим цалин авч байхад Монголд эмчийн цалин 2.000.000₮ орчим л байна. Эмч, сувилагч нар нь хамгийн бага цалин авдаг улсуудын тоонд Монгол ордог.

Яг үнэндээ зөв төр бий болж чадахгүй гажуудсан учраас тэр эдийн засгийн өсөлт капитал нийгмийн гол төлөөлөл болох багш, эмч, сувилагч нарт ирэхгүй байна. Капитализмын үр дүнд бий болсон тэр их нийгмийн баялаг авилгал, үр ашиггүй зардал, хэн нэгэн хөрөнгөтөн, гадаад улс руу урсаж байгаа хэрэг.

Эмч, сувилагч нар бага цалин авч, зах зээлийн хуулийн дагуу ажиллаж, амьдарсаар байвал хэд хэдэн бэрхшээл урган гарч ирнэ. Нэгдүгээрт, хүн өвдөхөд түүнийг эмчлэх сайн эмч, сувилагч нар цөөрнө. Яагаад гэвэл зах зээлийн хуулийн дагуу чадварлаг залуус амьдралд хүрэлцэхгүй цалин аваад ажиллаад байж чадахгүй. Өөрөөр хэлбэл эмч, сувилагч хийх чадварлаг залуус цөөрөх эсвэл тэд өөр мэргэжил сонгоход хүрнэ.

Хоёрдугаарт, чадварлаг боловсон хүчин эх орондоо бус гадаад улсад очиж ажиллах жишиг тогтоно. Дэлхий улам бүр хавтгайрч эмч, сувилагч нар гадаад улс руу явж ажиллах боломж улам бүр нээлттэй болж байна. Гуравдугаарт, Эрүүл мэндийн салбар өөрөө хөгжихгүй, гадаад улсад эмчлүүлэхийг хүссэн хандив цуглуулах хүмүүсийн тоо буурахгүй. Эрүүл мэнд эрхэм баян учраас хүн бүр боломж байвал хамгийн сайн газар эмчлүүлж урт наслахыг бодох нь мэдээж.

Багш, эмч, сувилагчийн ажил бага цалинтайг хүн бүр мэдэх байх. Зөв төр урлаж чадаагүй, энэ тогтолцооны гажуудлын илрэл багш, эмч, сувилагч нар болж буйд бид бүгд буруутай байх. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг шиг нэг л болж өгөхгүй л байх шиг.

Гэхдээ ирээдүй надад гэрэлтэй харагддаг, эх орноо хөгжүүлэх Монгол залуус олон байдаг юм билээ. Өнгөрсөн жил нэг нэвтрүүлэгт ороод нэг зүйлийг сайн ойлгосон. Тэр юу вэ гэвэл эх орноо хөгжүүлэх, нийгэмд хувь нэмрээ оруулах залуус надаар тогтохгүй бүр хэдэн зуугаараа байгаа юм билээ.

Залуус бид дор бүрнээ, салбар салбартаа хамгийн сайнаараа хичээгээд, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болоод ажиллаж байхад энэ улс, орон илүү сайхнаар өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг.

Монгол орныг Монгол залуус хөгжүүлнэ. Тэдгээр залуусын төлөөлөл болж нийгэмд хувь нэмрээ оруулахад үргэлж тусалж, дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ чинь сэтгэлээсээ маш их баярлаж явдаг даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан