gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн медальт самбочийн жүдоч хүү

Спорт
2008-02-06
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-02-06

Манай шилдэг жүдочдын нэг Д.Нямхүү УАШТ-д барилдахгүй нь тодорхой болсон үед энэ жинд түрүүлэх магадлалтай хэмээн дөрвөн залуугийн нэрийг учир мэдэх хүний амнаас сонсож байв. Үнэхээр ч тэр дөрөв нь медалийн тавцанд эгнэн зогсож, энэ дундаас Г.Хүдэрмөнх алтан медаль зүүсэн юм.

Барилдааны арга барилаас гадна үсний этгээд засалт, дүр төрхөөр нь УАШТ-ийг үзсэн хүмүүс түүнийг санаж байж болох. Жүдо бөхийн 2008 оны УАШТ-ий 81 кг-д түрүүлсэн залуу тамирчин Ганбаатарын Хүдэрмөнхийг уншигч та бүхэнтэй уулзуулъя.

-Бөхийн хүрээнийхэн өөрийг чинь улсын аварга болсонд нэг их гайхахгүй байгаа. Харин спорт сонирхогчид таныг төдийлэн сайн танихгүй болов уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Би 1987 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улаанбаатарт төрсөн. 2000 оноос жүдо бөхөөр хичээллэж байна. 2003 онд өсвөр үеийн УАШТ болон хүүхдийн спортын наадамд 73 кг-д түрүүлж байв. Өнгөрсөн жил томчуудын УАШТ-ээс хүрэл медаль авсан. Мөн курашийн ДАШТ-ий мөнгөн медальтай.

-Жүдочид самбо бөхөөр давхар барилдах нь нийтлэг. Харин таны хэлсэн амжилт дунд самбын медаль алга?
-Яагаад ч юм, самбо бөхөөр сайн барилддаггүй. Өсвөрийн УАШТ-ээс нэг удаа хүрэл зүүж байсан.

-Танай гэрийнхнээс спортоор хичээллэдэг хүн бий юү?
-Аав (Ш.Ганбаатар) самбо бөхөөр барилддаг байсан. 1980-аад онд ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль авч байсан гэдэг. Намайг “Аварга”-д Х.Болдбаатар, Д.Маралгэрэл багш нарын гарт өгч байсан юм. Өөр спортын хүн байхгүй. Ам бүл тавуулаа. Эгч эмэгтэй, дүү эрэгтэй (инээв).

-Таныг Японд сүмогийн сургуульд байсан гэж сонссон. Яагаад гэнэт жүдогоо өөр төрлөөр солив?
-2003 оны наймдугаар сарын 7-ны өдөр байсан. “Аварга”-ын чөлөөт бөхийн багш бэлтгэл дээр орж ирээд “Японоос сүмогийн багш ирээд шалгаруулалт хийж байна. Очоод үзээч” гэсэн. Би өөрөө дургүй байсан ч юу ч гэсэн шалгуулъя гэж бодоод очиход шууд авсан. Аавдаа хэлэхэд зөвшөөрөөд Японыг зорьж байлаа. Аоморигийн Ямада ахлах сургуульд гурван жил болсон.

-Тэнд байхад бэлтгэл, хичээл гээд хүнд байв уу? Хэр амжилт гаргасан бэ?
-Япон хэлний бэлтгэлээс өөр хичээл байгаагүй. Тэмцээн, уралдаан гээд өөр муж, хотоор их явна. Амжилт нэг их шалиагүй ээ. УАШТ-д нь нэг удаа 16-д үлдсэн байх. Тэгэхдээ Ж.Ганболд зааны хүү Г.Ганнямд ялагдсан. Тэмцээн их болно, олон ч хүн ордог юм билээ. Би дөрөв ялж байж 16-д үлдсэн.

-Японд суралцаж, тэр тусмаа сүмогоор хичээллэж байсны хувьд мэргэжлийн сүмод орох бодол байгаагүй юү?
-Үгүй ээ. Харин сургуулиа төгсөх үеэс мэргэжлийн бөхөд оръё гэж бодоод Токиогийн нэг клубт очиж шалгалт өгч тэнцсэн. Тэр клубтэй гэрээ байгуулаад Монголдоо амрахаар ирэхэд аав, ээж зодолдохыг зөвшөөрөлгүй үлдээсэн.

-Сая УАШТ-д Д.Нямхүү барилдахгүй гэхэд түрүүлэх тухай бодож байв уу?
-Би нэг их юм бодоогүй. Харин багш нар, “Алдар”-ын удирдлагууд үүрэг, даалгавар өгч байсан. “Алдар”-ын орлогч дарга Д.Цог-Эрдэнэ гуай Анхаа (Р.Анхбаатар) бид хоёрыг заавал аваргын төлөө үлд гэж тушаасан. Ямартай ч түүнийг нь биелүүлсэн.

-Удахгүй Францад супер дэлхийн цомд оролцох нь. Энэ нь жүдогоор анхны ОУТ тань болох уу?
-Харин тийм. Анх олон улсад өрсөлдөхдөө Европын том тэмцээнд хүч үзэх гэж байна. Бичлэг үзэж байхад европчуудын барилдаан эвгүй юм шиг харагддаг. Одоо л биеэрээ үзэх нь дээ.

-Курашийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Харахад жүдотой адил юм шиг атлаа хөл авч болохгүй гээд нэлээн ялгаатай энэ бөхөөр барилдах ямар байв?
-Үүрэхдээ сурцаараа өмднөөс барьчихаад байсан. Хоёр ялж мөнгөн медальд хүрсэн.

-Өмнөө тавьсан зорилго гэвэл?
-Олимпоос медаль авна, дэлхийн аварга болно гэж амлаад яах вэ. Ямар ч байсан өөрийн хүрэх дээд хязгаарыг үзэхийн төлөө хичээнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Энэ дашрамд “ТЦ” сониноор дамжуулан тусалж, дэмждэг багш, найз нөхөд, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Мөн найз Б.Хишигбаяртаа хөөрхөн хүүхэдтэй болоорой гэж хүсье.

Ж.Батмөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан