gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -19
  • Зурхай
     1.21
  • Валютын ханш
    $ | 3563₮
Цаг агаар
 -19
Зурхай
 1.21
Валютын ханш
$ | 3563₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -19
Зурхай
 1.21
Валютын ханш
$ 3563₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шалтгаан тоочсон хаалттай хаалганы цаана...

Э.Энхмаа
Улс төр
2025-10-03
24
Twitter logo
Э.Энхмаа
24
Twitter logo
Улс төр
2025-10-03
Шалтгаан тоочсон хаалттай хаалганы цаана... 2025.10.03-ны өдөр. Төрийн ордон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагийн 10.00 цагаас эхлэн хуралдах хуваарьтай. Гэвч "Баасан гарагт чуулган хуралдахгүй" гэсэн зарыг өчигдөр орой УИХ-ын Тамгын газраас гишүүдэд өгчээ. Өнөөдрийн 10.10 цагийн байдлаар УИХ-ын чуулганы танхим цоожтой байна. 

126 гишүүнтэй Парламентын чуулган хуваарьт цагтаа хуралдаагүй анхны тохиолдол энэ бөгөөд өнөөдрийн тасалдал нь улс төрийн учир шалтгаантай мэт харагдаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 9-р сарын 24-нд телевизийн ярилцлагад орохдоо УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай холбоотой, нүүрсний компанийн гадаад захирлын үхэлд ч түүнийг хардаж буй талаар ярьсан. Энэ ноцтой мэдээллийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан няцааж, маргааш нь хэвлэлийн хурал хийсэн билээ.
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газар авлига албан тушаалын гэмт хэрэг, нүүрсний хулгайтай тэмцэнэ хэмээгээд “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбогдсон гэх мэдээг аваад итгэхийг хүсээгүй ч харамсалтай нь холбогдсон. Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо” гэж 9-р сарын 30-ны өдөр мэдэгдсэн.

Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд энэхүү томилгоог хийсэн бөгөөд Б.Энхбаярыг сайдаар томилох саналаа тухайн өдөрт нь Ерөнхийлөгчид танилцуулж, 10-р сарын 1-ний өдөр УИХ-д танилцуулахаар өргөн мэдүүлсэн.

ЗГХЭГ-аас уг саналыг УИХ-д хүргүүлсэн бөгөөд яаралтай горимоор шуурхай шийдвэрлэхийг хүссэн байна. Гэвч УИХ-ын 10-р сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганаар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох танилцуулгыг хэлэлцсэнгүй.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өчигдөр “УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал батлагдсан. Засгийн газрын гишүүнийг танилцуулах асуудал УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар ороогүй, хэлэлцэх асуудалд багтаагүй учир өнөөдрийн чуулганаар хэлэлцэх боломжгүй” гэж тайлбарласан. Харин тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг хэзээ хэлэлцэхийг товлоно" гэжээ.

Чуулган өнөөдөр яагаад хуралдаагүй талаар, "УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ долоо хоногийн хоёр дахь өдөр хуралдаад энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр шийдэж, хойшлуулсан.

Мөн өнөөдөр хэлэлцэх байсан тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Хянан шалгах түр хороо хэлэлцээд, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх санал гаргасан. Тиймээс өнөөдрийн чуулганаар хэлэлцэх байсан хоёр асуудлыг хоёуланг нь Байнгын болон түр хорооноос хойшлуулсан" гэжээ. 

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга чуулган хуралдаагүй шалтгааныг эвтэйхэн тайлбарлаж, "ам таглаад"  өнгөрсөн ч хаалттай хаалганы цаана МАН-ын удирдлагуудын зөрчил, тэмцэл ид өрнөж буй нь улстөрчдийн ар араасаа хийж буй мэдэгдэл, сэтгүүлчдэд өгч буй хариултуудаас илэрхий харагдана.  

МАН-ын намын даргын төлөөх УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын өрсөлдөөн 9-р сарын 24-ний орой өгсөн УИХ-ын гишүүний ярилцлагаас хойш ил болж, өнөөдөр засаглал хоорондын зөрчил болон үргэлжилж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар 9-р сарын 30-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, Эдийн засгаа сэргээхийн тулд манай Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээс ажлаа эхлүүлсэн. Тавантолгойн орд газруудын үр ашгийг сайжруулах зорилгоор 2026 оны улсын төсөвтэй хамт Бор Тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Бор Тээгийн ордыг ашиглах тогтоолын төслийн өргөн баримагц намын даргад нэр дэвшихгүй гэж гурван сарын өмнө хэлж байсан УИХ-ын дарга Л.Амарбаясгалан яаран сандарч МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэн гэв.

МАН-ын VIII Бага хурал 9-р сарын 27-ны бямба гарагт болж, нууц санал хураалтаар Д.Амарбаясгалан олонхийн санал авч, МАН-ын даргаар сонгогдсон юм. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр 17.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, Намын даргын сонгуульд өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас Гүйцэтгэх засаглалын зүгээс үндэслэлгүй, баримтгүйгээр гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Парламент бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд Гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж, парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна.

Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр /2025.10.02/ 15.00 цагт зарлагдсан ч ирц бүрдсэнгүй, 17.00 цагт хаалаа. Ирцэд 10 гишүүн бүртгүүлээд, хоёр цаг хүлээлээ. УИХ-ын гишүүдээс, магадгүй Гүйцэтгэх засаглалын тэргүүний дарамтаас болж, намайг гүтгэсэн этгээдүүд хуралдаа ирээгүйгээс Хууль зүйн байнгын хорооны хуралдсангүй.

ХЗБХ-ны гишүүдийн саналыг үндэслэн Цагдаагийн байгууллагын удирдлагуудаас мэдээлэл авахаар болсон. Монголын ард түмэн хэвлэлээр гарч буй мэдээллээс илүү хууль хяналтын байгууллагаас бодит мэдээллийг авах ёстой гэж үзсэн ч мэргэжлийн байнгын хороо хуралдаж чадсангүй. Энэ байнгын хороо ойрын үед хуралдаж, төрийн үйл хэрэг тасалдахгүй, хэвийн явах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна" гэсэн юм.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан