УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2025.10.06/ Улсын Бага хурал болон Их хуралд ардчиллын төлөөх намуудаас сонгогдон ажиллаж байсан үе үеийн гишүүдтэй уулзлаа.
Уулзалтаар намаас цаашид хэрэгжүүлэх дотоод, гадаад стратеги бодлого, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал, ардчиллын үнэт зүйл, үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тус намын гишүүд дараах байр суурийг илэрхийлжээ:
Р.Эрдэнэбүрэн: Монгол Ардын нам манай өмнөх үе үеийн лийдэрүүдийг бүгдийг нь харлуулж байгаад ялж байсан. Тиймээс ийм уулзалтуудыг дахин дахин хийж, өмнөх үеийнхээ үгийг сонсож, алдаа оноогоо ярьж байгаа нь сайн байна.
Р.Бадамдамдин: Өнөөдрийн МАН-ын зодоон жам ёсоороо л явж байна. Харин Ардчилсан намын хувьд олон улсын геополитик ийм эгзэгтэй үед хөрш орнуудын бодлогыг сайтар анзаараарай. Ардчилсан нам Үндсэн хуулиа хамгаалах тал дээр баттай зогсоорой. Эв нэгдэлтэй байгаарай.
О.Энхтуяа: Нийгэмд МАН-ын ЭСРЭГ МАШ ТОМ ХҮЧ бий болсон байна. Миний мэдэхийн өмнө нь ийм хүчтэйгээр эсэргүүцэгчид түүхэндээ байгаагүй. ИРГЭНИЙ НИЙГМИЙН том хүч Ардчилсан намыг харж байгаа гэдгийг дахин анхаараарай. Нэгдмэл байгаарай.
Д.Баттулга: Ардчилсан намынхан минь НЭГДМЭЛ байр суурин дээрээ хамт байгаарай. Бүлгийн шийдвэр гарсан л бол та бүхэн маань дотоод асуудлаа нухацтай бодож намынхаа бодлогыг барьж шийдвэр гаргаарай. Надад өөр бодолтой байсан ч намынхаа төлөө шийдвэр гаргаад явсан олон жишээ бий. Тэглээ гээд би алдаагүй. 1996-2000 онд МАН тэр үеийн /МАХН/биднээр яаж тоглож байсан билээ.
Ш.Батбаяр: УИХ-ын даргын нүүрстэй холбогдсон асуудлаар Ардчилсан намын бүлгийн шийдвэр олон нийтэд ихээхэн хүрч байна. Ийм шийдвэрийг бүлгийн хурлаа өргөтгөж, улс төрийн зөвлөлтэйгөө хамтарч гаргах нь зөв зүйтэй шийдвэр байсан. Гэхдээ улс төрийн зөвлөлөө шударгаар шинэчлээрэй.
До.Ганболд: Мэдээллийн тойрогтоо туршлагатай хүмүүсээ оруулаарай. Өнөөдөр хуучин хүмүүсээ суулгаад өргөтгөсөн байдлаар хурлаа хийж байгаад талархаж байна. Энэ цаг үе асуудалд стратегийн нүүдэл хийж тактикийн хөдөлгөөн хийх чухал цаг үе байна.
Г.Баярсайхан: УИХ гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа гишүүд маш аюултай, улс төртэй сэдэврүү орцгоосон байгаа. Энэ хоёр гишүүндээ төрийн хамгаалалт авч УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ үзүүлэх хэрэгтэй байна.
Б.Дэлгэрмаа: Та энэ улс төрийн эгзэгтэй үед БҮЛГИЙН БОДЛОГОО давхар бариад явах хэрэгтэй шүү. Бүлгийн хурал бол улс төрийн маш чухал гал тогоо. Харин улс төрийн зөвлөлийн гишүүдээ шинэчилж, бүлгийн хурлаа өргөтгөсөн байдлаар хийвэл зүгээр.
Н.Батбаяр: 1990 онд энэ КОММУНИСТ НАМЫГ татан буулгаж чадаагүй горыг та бид 35 ЖИЛ амсаж явна. Энэ улс төрийн үйл явц маш том асуудал шүү. Нэгдмэл байр суурьтай цэгцтэй ухаантай яваарай.
Д.Дорлигжав: Эрх баригч нам чинь өөрсдөө улс төрийн дарангуйлал бодитоор тогтож байгааг мэдэрлээ гэж хэлж байна. Ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйл ярьж байна. Тиймээс наад асуудлаа хууль хяналтаар ШАЛГУУЛААД ир гэдэг ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ байгаарай.
МОНГОЛ УЛСЫН БААТАР Эрдэнийн Бат-Үүл: Парламентад СҮҮДРИЙН ЗАСГИЙН ГАЗАР байгуулах цаг нь болсон байна. Ардчилсан намын мах цусаараа ТЭМЦСЭН гишүүдийн үг энд яригдаж байна. Нэгдмэл байгаарай манай Ардчилсан намынхан минь гэжээ.