УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 18:05 цаг хүртэл хуралдаад 10 минутын завсарлага авлаа. Учир нь борооны улмаас Төрийн ордонд дөрвөн ч удаа цахилгаан тасарсан бөгөөд технологийн газраас хоёр удаагийн туршилтын санал явуулж үзэхийг хүссэн гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Борооны улмаас систем хоёр удаа унтарч ассан бөгөөд алдаагүй байгаа эсэхийг шалгаж ирц бүртгэлийг хоёр удаа явуулсан юм. Ингээд системийг асааж унтраах хүртэл 10 минутын завсарлага аваад байна.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар
- Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
- Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэхээр товлосон.