Зураг дээрх экскаватор, авто ачигч, бульдозерийг авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр авчирчээ.
Баруун-Урт-Бичигт чиглэлд 152 км хатуу хучилттай авто зам барих ажлыг өнгөрсөн бямба гарагт (2025.06.28) эхлүүлэв. Замыг “Монгол зам групп” барихаар машин техникүүдээ авчирсан нь энэ юм. Тэд 2027 онд энэ замыг дуусгана.
Энэ зам Сүхбаатар аймгийн төвийг Бичигт боомттой холбож, худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Цаашлаад Бичигтийн боомтыг Замын-Үүдийн дараах, манай улсын томоохон боомт болгох ажлын эхлэл юм. Бичигтийн боомтоор дамжин БНХАУ-ын Тяньжин, Жинзоу, Далианаар дамжин Зүүн хойд Азийн улсуудтай худалдаа хийх алс хэтийн зорилгын эхний шанг ийнхүү татав.
Тус авто замын асфальтбетон хучилт 11см, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 22 см, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 22 см, суурийн доод үе 30 см, нийт 85 см зузаан байна.
“Монгол зам групп”-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн “Энэ замыг тавих технологи өндөр үнэтэй учраас төсөв нь өндөр гарсан. Нэг зм замыг 2.1 тэрбум төгрөгөөр барина. Энгийн замтай адилгүй. Сонгон шалгаруулалтад хятадын тав, монголын хоёр компани оролцсон. Үндэсний компаниа сонгон шалгаруулсанд баяртай байна.
Олон монгол гэр бүл цалинтай байна. Хятадын компани шалгарсан бол тэд өрмийг нь авч, бид туслан гүйцэтгэгчээр нь ажиллах байв. Бид түүхгүй компани байсан бол шалгарахгүй байсан байх. Зам барихдаа битумаа 100 хувь ОХУ-аас авна. Энэ нь нийт өртгийн 1/3-ийг эзэлдэг. Нэг тонн шингэн битум 600 орчим ам.долларын үнэтэй.Бид 150 тонныг хэрэглэнэ. Бид өмнө нь олон бүтээн байгуулалт хийсэн. Улс итгэсэн тул улсын итгэлийг даана” гэв.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан хүнд даацын замын нээлтэд оролцов. Тэрээр “Зүүн бүс дэд бүтцээрээ их хоцрогдмол тул энэ зам их чухал. Зам тавьснаар иргэд илүү хямд үнээр импортын бараа авах боломжтой. Бичигт-Зүүн хатавчийн цаана хятадын төмөр зам бий. Цаашаа Жинжоу боомттой холбогддог.
Хоёр улсын иргэд энэ замаар тав тухтай зорчих боломжтой. Цаашид зүүн гурван аймгийг энэ замтай холбоно. Энэ онд 31.6 тэрбум төгрөгийг энэ ажилд төсөвлөсөн. Ажлын гүйцэтгэлд нь суурилж төсөв хуваарилна.Энэ онд бид зүүн, баруун бүсийн хоёр гол замын төсвөө л үлдээн, бусад замын төсвийг танасан. Төсөв хөрөнгөд ямар нэг гацаа үүсэхгүй” гэв.
ЗАМЫН ТӨСВИЙГ УЛСЫН ТӨСӨВТ СУУЛГАХ ГЭЖ ЗАЛУУЧУУДЫН ХЭЛДГЭЭР “АЛААН” БОЛСОН
Сүхбаатар аймгийн Асгат суманд болсон нээлтэд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр оролцов. Тэрээр “Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг анх 1992 онд одоогийн Сангийн сайд Б.Жавхлангийн аав Болд урд хөрштэй ярьж, нээсэн юм билээ. Түүнээс хойш 33 жил өнгөрчээ. УИХ-ын сонгууль бүрээр, энэ бүс нутгаас сонгогдсон гишүүн бүр Баруун-Уртыг Бичигтийн боомттой авто замаар холбох төслийг олон жил ярьсан. Гэвч биеллээ ололгүй, цаг хугацаа нэлээн өнгөрлөө.
Зүүн бүс нутгаас гаралтай, энэ нутгийн төлөө санаа зовнидог маш олон хүн энэ төсвийг улсын төсөвт суулгахад хүчин чармайлт гаргасан. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, аймаг орон нутгийн удирдлагууд, манай бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхөлөг, М.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Жавхлан гээд олон хүн сэтгэл зовниж, улсын төсөвт суулгахад гар бие оролцсон.
Б.Дэлгэрсайхан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хүргэн. Сайд ихээхэн хүчин чармайлт гаргасныг цохон тэмдэглэе.
Энэ замаар зөвхөн Сүхбаатарчууд явахгүй. Энэ бүс нутгийн хөгжлийн зам болох учиртай. Баруун-Уртаас эхлээд Асгат, Эрдэнэцагаан сумдыг авто замаар холбоно. Цаашлаад Бичигтийн боомттой холбогдох тул стратегийн ач холбогдолтой.
Зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс гэж тодорхойлсон. Энэ бүсийн хөгжлийн хамгийн гол тулгуур нь долоон боомт юм. Эдгээрээс далайд гарахад хамгийн ойр нь Бичигтийн боомт. Замыг чамгүй өндөр түвшинд барих ёстой. УИХ-ын гишүүд хяналт тавих ажлыг давхар хийнэ. Энэ нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж болохуйц зам юм. Бичигтээс 800 км яваад далайн гарцад хүрдэг.
Богино хугацаанд Бичигтийн боомт хоёр дахь Замын-Үүд болох боломжтой. Тиймээс энэ 152 км авто зам нь хүнд даацын, технологийн зам болно. Хамгийн багадаа 100 тонн ачаа ачсан машин ямар ч асуудалгүй явах боломжтой” гэв.
ЭНЭ ЗАМААР ЮУ ТЭЭВЭРЛЭХ ВЭ?
Сүхбаатар аймагт БНХАУ, монголын хөрөнгө оруулалттай, “Цайрт минерал” компани цайрын баяжмал үйлдвэрлэдэг. Мөн тус аймаг нүүрсний багагүй нөөцтэй, арваад уурхайтай тул эдгээрийг хоёр жилийн дараа ашиглалтад орох замаар тээвэрлэх боломжтой. Харин нутгийн иргэд мах, ноос гэх мэт малын түүхий эдийг шинэ замаар тээвэрлэж, урд хөрш рүү нийлүүлдэг болбол ахуй амьдралд нь их дэм болно гэсэн юм.
Асгат сумын Дөрөвдүгээр багийн Засаг дарга н.Батхолбоо “Манай суманд 1920 хүн амьдардаг. Энэ жил сайхан зун болж байна. Асгатчууд, Сүхбаатарчууд энэ замыг барьж эхэлж байгаад их баяртай байна. Энэ замаар Эрдэнэцагаан сум болон цаашлаад Дорнод, Хэнтий рүү зорчих юм байна.
Шинэ зам эдийн засгийн хөшүүрэг болох байх. Одоо сумын төв дотор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 км хатуу хучилттай зам тавьж байна. Энэ онд манай сумын 100 жилийн ой тохионо. Энэ онд манай сум нэгдсэн халаалттай болно. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Бичигтийн боомтоор махаа гаргадаг болбол бидний амьдралд их нэмэртэй. Гэвч мах огт гаргадаггүй. Бид хавар Иран руу хурганы мах гаргадаг.
Адууны махыг урд хөрш рүү хагас боловсруулан, хятадын хөрөнгө оруулалттай компаниуд гаргадаг. Идэшний цагаар жаахан мах худалддаг. Хонины нэхий бол ямар ч цагт үнэ хүрэхээ больсон. Уг нь хилийн цаана Улиастай гэж нутагт голдуу Өвөр Монголчууд бий. Тэнд нэг төлөг 500 мянган төгрөг, эр хонь нэг саяд хүрдэг. Харин энд төлөг 100, эр хонь 200 мянган төгрөг” гэв.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Хосбаяр “Дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст л шороон зам бий. Бусад улсууд асфальтан замтай болсон. Бичигтийн боомт руу хятадын тал найман эгнээ авт замыг 20-иод жилийн өмнө тавьчихсан. Төмөр замын үзүүр ч ирсэн. Аливаа ажлын эхлэл түүний тэн хагас гэж үг бий. Олон жилийн турш яригдсан ч өнөөдөр л бодит ажил болж байгаад баяртай байна” гэв.
Энэ зам дотоод гадаадын жуулчдыг түүхэн аялал жуулчлалын цэг рүү хөтөлж, Шилийн Богд, Алтан Овоо руу хүрдэг замыг 90 км-ээр наашлуулах юм. Цаашлаад түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжинг дэд бүтцээр холбох ажил үргэлжилнэ гэж замын нээлтэд ирсэн сайд мэдэгдэв.
Замын нийт хөрөнгө оруулалт 320 тэрбум төгрөг. Сүхбаатар аймагт улсын төсвөөр ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагүй юм. Зүүн бүсийн хэмжээнд ч том хөрөнгө оруулалт болов.
Хэдий 33 жилийн өмнө нээсэн ч саяхнаас л Бичигтийн боомтоор нүүрс экспортолж эхэлжээ.
Бичигтийн боомт нь олон улсын чанартай буюу Гашуунсухайт шиг боомт биш. Хоёр жилийн дараа зам ашиглалтад ороход Бичигтийн боомтын зэрэглэлийг ахиулсан байх шаардлагатай. Ингэснээр 300 тэрбум төгрөгөөр барих замаар илүү их ачаа тээвэрлэж, замын үр ашгаа бүрэн хүртэнэ. Үүний тулд БНХАУ-тай 1955 онд байгуулсан Төмөр замын гэрээ, Хилийн дэглэмийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай.
Мөн Сэхэ-Шивээ хүрэнгийн боомтыг олон улсынх болгох ажлыг эхлүүлсэн гэж Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан онцолсон юм.
Энэ онд Сүхбаатар аймгийн зургаан сумын иргэд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг угтан авто замын томоохон ажлыг үндэсний компани удирдаж эхлүүлэв. Тэд экскаватор, авто ачигч, грейдер, бульдозер, самосвал, усны машин гэх мэт 100 гаруй техниктэйгээр 68 хүний бүрэлдэхүүнтэйгээр замын ажлаа эхлүүлэв. 2027 он хүртэл аль болох орон нутгаас ажилчдаа авна гэсэн юм.