gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

909 их наяд төгрөгөөр үнэлэгдэх үнэт баялаг

Бизнес
2025-10-22
61
Twitter logo

Цуврал –1 –

Цуврал –1 –

Байгалийн шүтэлцээтэй амьдарч ирсэн монголчуудын хувьд уул, ус, мод бол амьд оршихуйн эх үндэс нь билээ. Тийм ч учраас нэг мөчир таслахыг нэг амь тасалсантай жишдэг философи эртнээс уламжлагдан, монгол хүн бүрийн тархинд суусан байдаг гэж болно. Амар амгалан, тайвшралыг хайхдаа өдгөө ч бид уул ус, модоо бараадан тэмүүлдэг хэвээр. Гэвч урагшаа Богд уул, Зүүн тийш Төр хурахын ам, хойшоо Ар гүнт гээд хотынхон бид ойн гүн рүү жаахан лав орвол хаа сайгүй хөгширч өгөршсөн мод, унанги, дээрээс нь хог, хаягдал гээд сэтгэл эмзэглүүлэм дүр зураг угтах нь нэн харамсалтай.

Үүнээс үзвэл, бид байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах эртнээс улбаатай уламжлал, ёс заншлаа гээж буйн шинж энэ бус уу?

Тэгвэл өнөө үед байгаль хамгаалал гэж юуг хэлдэг юм бол. Орчин үед буюу дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, зорьж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын 15 дугаарт энэ тухай “Дэлхийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, түүний тогтвортой хэрэглээг дэмжих, ойг тогтвортой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоох, сэргээх, биологийн олон янз байдал алдагдаж буйг зогсоох” талаар тодорхой заасан байдаг.

Тодруулбал, “Зорилго 15”-ын зургаадугаарт “Генетикийн нөөц баялгийг ашигласнаас хүртэж буй үр ашгийг шударга, тэгш хуваалцах, энэ төрлийн нөөц баялгийг зохистой ашиглах явдлыг дэмжих” зэргээр байгаль орчны хамгааллыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зорилтуудыг тодорхойлж өгчээ.

Үүнээс үүдэн, ой модоо хамгаалахын тулд бид дээрх тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлж чадаж байгаа билүү гэсэн асуулт дахин урган гарч ирнэ. Бид хамгаалж байна уу, сүйтгэж байна уу?

НЭГ. ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖ, ӨВЧИНД НЭРВЭГДСЭН ТАЛБАЙ 
2020-2023 ОНД ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Монгол Улсын хувьд ойн сангийн талбай 19.1 сая га буюу нийт газар нутгийн найман хувийг эзэлдэг. Энэ бага тоо биш юм. Ойн талбайн хэмжээ нийт газар нутагтай харьцуулахад бага боловч манай улс ойн нөөцөөрөө дэлхийд 16 дугаарт бичигддэг. Харамсалтай нь, манай улсын ойн 70 гаруй хувь нь хөгширч, доройтсон талаар та хаа нэгтэйгээс дуулж байсан биз ээ.

Төв аймгийн “Сүмбэр эх нутаг” нөхөрлөлийн тэргүүн С.Наранцэцэг “Уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдээд ой унанги, ширэнгэ их болсон. Өөрөөр хэлбэл, ойг арчилж, цэвэрлэхгүйгээр ойжуулалт хийх нь үр дүнгүй. Ойн цэвэрлэгээн дээр анхаарч чадвал байгаль өөрөө маш сайн нөхөн сэргэдэг” гэдгийг Монгол Улс, Европын холбооны байгуулсан “Ойн түншлэл”-ийн хүрээнд хийгдэж буй судалгааны хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.

Түүний ярьсныг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлавал, монголчууд бид малаа хөгшрөхөөс нь өмнө төхөөрч хүнсэндээ хэрэглэдэгтэй адил болц гүйцсэн моддоо огтолж, цэвэрлэх нь байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих хамгийн чухал хамгаалалтын арга хэмжээ юм. Нөгөө талд нь чанарын шаардлага хангахуйц огтолж, бэлтгэсэн модоор мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын түүхий эд болж эдийн засгийн бас нэгэн бие даасан салбар давхар хөгжиж явах учиртай.

Нью-Йоркийн Байгаль орчны шинжлэх ухаан, ойн хүрээлэнгээс гаргасан "Ойн үе шатны шилжилт ба модлог хаягдал" тайланд “Ой модны 30 орчим хувьд унанги байх нь шинэ залуу ой ургаж төлжих, амьд организм оршиход зохистой нөхцөлийг бүрдүүлдэг хэмжээ ба экологийн тэнцвэр ийм үед алдагддаггүй. Харин арчилгаа хийгдэхгүй байснаар модод хөгширч унахдаа шинэ мод ургах боломжийг хаахын зэрэгцээ хатаж, түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн цэвэрлэгээ, арчилгаагүй ойд хортон шавж үүрлэж, моддыг дахин сэргэхээргүй болтол гэмтээдэг” тухай дурджээ. Тэгвэл манай улсын ойн талбай буурсан шалтгааны дийлэнх хэсгийг ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай эзэлж байна. Ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай 2023 онд 1,035.1 мянган га болж, 2020 онтой харьцуулбал 2.7 дахин нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооны “Ойн нөөцийн данс – 2023” тайланд дурджээ.

Зураг 1, Ойгоор бүрхэгдсэн газрын бууралт, төрлөөр, дүнд эзлэх хувь

Эх сурвалж: ҮСХ

Үүнээс үзвэл монголчууд бид байгаль эхээс заяасан үнэт баялгаа хамгаалж чадахгүй байгааг дээрх үзүүлэлтүүд илэрхийлэх аж. Тэгвэл бид ямар хэмжээний баялгийн тухай бид ярьж байна вэ?

ХОЁР. ДНБ-ИЙГ 22 ДАХИН ҮРЖҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ БАЯЛАГ

Ганцхан ширхэг мод насанд хүрсэн 2-3 хүний амьсгалах жилийн хэрэгцээг хангаж, орчны чийгшлийг 2-4 хувь нэмэгдүүлж, 500-1,000 орчим амьд организмын амьдрах орчныг бүрдүүлдэг байна. Түүнчлэн нэг мод жилд дунджаар 25 кг нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, дэлхийн дулаарлыг сааруулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь автомашинаар 100 км давхихад гарах хэмжээний нүүрсхүчилийн хийтэй тэнцдэг. Эдгээр нь ой модны байгаль орчин, эрүүл мэнд цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлтүүд.

Манай улс бургас, гацуур, заг, нарс гээд 10 гаруй төрлийн модтойгоос шинэсэн ой 63 хувь, ойн сангийн нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлдэг.

Аймгуудаар нь авч үзвэл Хөвсгөл (27.4%), Булган (10.5%), Говь-Алтай (10.2%), Сэлэнгэ (8.8%) аймгууд ойн сангаараа тэргүүлдэг бөгөөд аймаг тус бүрийн модны төрөл, хэмжээг  БОАЖ-ын сайдын 2020 онд баталсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцвол Монгол орны нийт ойн сан өнөөдөр 909 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгааг Монгол Улс, Европын Холбооны байгуулсан “Ойн түншлэл”-ийн хүрээнд хийгдэж буй судалгааны хүрээнд тодорхойлоод байна.

Зураг 2. Монгол Улсын ойн сангийн хэмжээ, аймгаар, (мян.га, эзлэх%)

Эх сурвалж: “Ойн түншлэл”: Монгол орны ойн экологи-эдийн засгийн үнэлгээ судалгаанаас, 2025 Эх сурвалж: “Ойн түншлэл”: Монгол орны ойн экологи-эдийн засгийн үнэлгээ судалгаанаас, 2025

2020 онд БОАЖ-ын сайдын баталсан экологи-эдийн засгийн энэхүү үнэлгээгээр зөвхөн Сэлэнгэ аймгийн хушин ой гэхэд л 23.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Харин нийт хушин ой 99.7 их наяд төгрөг бүхий үнэлгээтэй гэсэн тооцоолол хийгдээд байна.

Шинэсэн ойн хувьд Монгол орны хойд хэсгээр тархан ургасан байдаг ба 644.7 их наяд төгрөгийн үнэлгээтэй байгаа бол 65.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэх Нарсан ой манай улсад байна. Гэвч энэхүү тооцоолол нь ойн хөгширч, доройтсон нөхцөл байдлыг тооцохгүйгээр, нийт эзлэх хэмжээгээр нь тооцсон дүн гэдгийг тодотгох хэрэгтэй. Ямартай ч бидэнд  манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 22 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц байгалийн асар том нөөц баялаг заяажээ.

Харамсалтай нь, энэхүү баялгийн менежмент алдагдсанаар өнөөдөр Монгол Улсын нийт ойн сангийн 70 гаруй хувь хөгширч доройтон, экологи-эдийн засгийн үнэлгээ нь буурсаар байна.

Сэлэнгэ аймгийн Байгалийн нөөцийн хамтын менежмент нөхөрлөлүүдийн холбооны тэргүүлэгч гишүүн З.Ууганбаяр “Монгол орны төдийгүй Сэлэнгэ аймгийн нутагт болц гүйцсэн ой ихээр нэмэгдсэн. Болц гүйцсэн ойг хэвийн байлгахын тулд огтлолт, цэвэрлэгээг хийх хэрэгтэй. Цэвэрлэгээний огтлолт нь ойд өндөр ач холбогдолтой учраас Ойн тухай хуульд цэвэрлэгээний огтлолыг хийх зөвшөөрөл, эрх зүйн байдлыг сайжруулж, бодлогоор дэмжих хэрэгтэй” гэж судалгааны хэлэлцүүлгийн үеэр ярьж байв.

Сэлэнгэ аймгийн тухайд ойн хамгаалал, нөхөн сэргээлт, мод үржүүлэг, мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл бусад аймгаас харьцангуй сайн хөгжжээ. Энэ нь ойн нөөц ашигласны төлбөрт тус аймаг хамгийн өндөр буюу 17 орчим хувийг дангаараа төвлөрүүлж байгаагаар нотлогдоно.

Тус аймгийн зөвхөн хушин ойн экологи-эдийн засгийн үнэлгээ нь дээр дурдсан аргачлалаар тооцоход 23.4 их наядаар үнэлэгдэж байгаа ч хөгшин, болц гүйцсэн хэсэг нь 74 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь 17.4 их наяд төгрөгийг алдахад бэлэн болсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2024 оны төсвийн нийт орлогын 85 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөө бид алдахад хүрсэн гэсэн үг юм.

Өөр тоонуудтай жишвэл, “Оюу Толгой”-н жилийн орлогыг 15 дахин, “Таван Толгой”-н экспортын орлогыг хоёр дахин үржүүлсэнтэй, Боловсролын салбарын найм, эрүүл мэндийн салбарын 10 жилийн төсөвтэй дүйх хэмжээний эдийн засгийн алдагдал юм.

Алдагдал гэдгийг илүү тодруулбал, дээрх хэмжээний үнэлгээ бүхий ойн нөөцөө баялаг болгож чадалгүй хөгширч, хатаж, хортон шавжид идүүлэх нөхцөлд хүргэсэн хэрэг. Хөгширч доройтсон мод нь байгаль экологид хортой буюу нүүрсхүчлийн хийг ялгаруулах, хортон шавжид идэгдсэн ойн тархалтыг нэмэгдүүлдэг уршигтайг дахин сануулах юун.

2022 онд БОАЖЯ-наас явуулсан судалгаагаар “Ойн хөнөөлт шавж устгалын ажлууд хойшлогдон, тэмцлийн хүчин чадал үр дүн багатайгаас үүдэн хөнөөлт шавжийн тархалт нэмэгдэж, нийт 700,000 орчим га талбай нэрвэгдсэн. Үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126,000 га ойн сан доройтолд орно” гэж дурдаж байсан бол 2023 онд хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай 1,035.1 мянган га болж нэмэгдсэнийг ҮСХ-ны тайланд дурджээ.

Нэг ширхэг модны экологийн үнэлгээ маш өндөр. Түүнчлэн мод нь эдийн засгийн олон салбарт үр өгөөжөө өгдөг түүхий эд юм. Модыг зөв үед нь огтолж, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлд нийлүүлснээр ой модоо эрүүлжүүлж, нөгөө талд барилга, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүнс (Hөхөн сэргэсэн ойг дагаад жимс, самар элбэгшиж, байгалийн дагалтат нөөц нэмэгддэг) гээд олон салбарт шууд болон шууд бусаар эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой билээ.

ЭРГЭЛТИЙН ЦЭГ: ХАМГААЛАЛТААС ЗОХИСТОЙ АШИГЛАЛТ РУУ ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэж зарласан билээ. Энэхүү бодлого нь засаглал, менежмент алдагдаад байсан ойн салбар руу төрийн түвшинд анхаарлаа хандуулж, өнөөгийн нөхцөлд бодит дүгнэлтийг хийж, цаашдын хөгжлийн загварыг дахин тодорхойлох боломжийг нээсэн. Улмаар 2022 оны долоодугаар сарын 5-нд Ойн газар дахин байгуулагдаж, 100 жилийн түүхтэй энэ салбарт шинэчлэл хийгдэж эхэлснээс гадна тухайн жилээс эхэлж олон улсын хамтын ажиллагаа ч эрчимжиж, Монгол Улс, Европын холбоо хооронд “Ойн түншлэл” байгуулагдсан билээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ийн Таван жилийн хэрэгжилтийн тайланд дурдсанаар ойн сангийн талбай 2023 онд 19.1 сая га болж, ойжуулалт хийсэн талбай 2019 оноос 760 мянган га-гаар нэмэгдэж, ойрхог чанар 8.45 хувьд хүрсэн байна. Энэ бол сайн мэдээ.

Гэхдээ нөгөө талд хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбай ҮСХ-ны тайланд дурдсанаар 2.7 дахин нэмэгдсэн нь зохистой ашиглалт хийгдэхгүй байгаа дүр зургийг илтгэнэ. Тиймээс ойн хөгшрөлт, доройтолд дорвитойхон арга хэмжээ авах, мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын импортын нөлөөллийг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хөрөнгийн менежментийн зөв зохистой удирдлага зэрэг бодлогын болон засаглалын зохистой шийдлүүд хүлээгдэж байна.

Азийн Хөгжлийн Банкны 2023 онд танилцуулсан судалгаагаар манай улс нийт 1,141,800 шоо метр мод бэлтгэж байгаагийн 66.8 хувь нь түлээний модны хэрэглээнд зориулагдаж байгаа бол дөнгөж 26 хувь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдаж байна.

Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа мод боловсруулах болон тавилгын үйлдвэрүүд бараг 100 хувь импортын модон материал болох цэвэршүүлсэн зүймэл модон хавтан, рейк модыг ашигладаг байна. Манай улсын ойн мэргэжлийн байгууллагууд буюу аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн зүсмэл материал мод боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанарын шаардлага хангахгүй байгааг мөн дурджээ.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой 70 орчим хувийн нөөц байсаар байтал манай улс мод, модон үйлдвэрлэлийн түүхий эдээ 100% импортоор худалдаж аваад, ой дахь эх үүсвэрээ бодлогын алдаанаас болоод үр ашиггүй, үнэ цэнгүй болгож байгаа хэрэг.

Монгол Улс энэ салбараас Байгалийн нөөц ашигласны төлбөрт (БНАТ) 2024 онд 20 тэрбум төгрөгийн орлого олсон нь хамгийн өндөр дүнд тооцогдож байна. 2023 онд гэхэд БНАТ-ийн ердөө дөнгөж дөрвөн хувийг л ойн нөөц ашигласны төлбөр эзэлж байжээ. Харин мод үйлдвэрлэлийн салбар 500 тэрбум төгрөгт хүрэхгүй хэмжээнд байгаа юм. Тэгвэл манай улсаас ойн талбайгаараа ижил хэмжээтэй Герман улсын модны зах зээл 180 гаруй тэрбум еврогоор хэмжигдэж, жилд долоо орчим тэрбум еврогийн орлого олдог.

Зураг 3, Байгалийн нөөц ашигласны төлбөр, (сая.төг)

Зураг 4, БНАТ орлогод эзлэх обьектын дүн (2023 оны байдлаар)

Эх сурвалж: Байгаль орчны салбарын төсвийн зарлагын шинжилгээ, 2024, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл

Тэгвэл энэ салбарын хөгжлийг боомилж буй хүчин зүйл нь юу вэ. Зохистой ашиглалт, сайн засаглалын дутагдалтай байдал юм. Цагтаа Монгол Улсын ДНБ-ий 15 орчим хувийг ойн салбараас бүрдүүлж байсан тоо баримт бий. Наяад оны дундуур огтолсон модны нийт хэмжээ жилд 2.2 сая м3 орчим байсан бөгөөд ойн үйлдвэрлэлийн салбар оргил үедээ 15,000-20,000 хүн ажиллаж байсан бол 1998 он гэхэд ДНБ-д үзүүлэх хувь нэмэр 0.25 хувь болон буурч, салбар уналтад оржээ. Улмаар мод бэлтгэлийн жилийн хэмжээ ч хоёр дахин буурч, хууль ёсны мод бэлтгэл 1.1 сая м3-ээс хэтрэхээ больсон байна.

Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харвал ойгоос 2023 онд 696.4 мянган м3 мод бэлтгэсэн нь шийдвэрүүд аймаг, сумдын иргэдийн хурал дамжсаар бага дүнтэй болон буурч, улмаар мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд тэлж, хөгжих боломжийг хязгаарлаж, нөгөө талд ойн цэвэрлэгдэх нөхцөлийг ч хумьдаг суурь шалтгаан аж. Өөрөөр хэлбэл бид алдаатай хамгааллын бодлогоос зохистой, тогтвортой ашиглалт руу гэсэн оюун санаа, хандлагын өөрчлөлтийг хийх эргэлтийн цэгт тулан иржээ.

Бид дараагийн хэсэгтээ Ойн салбарын засаглал, хүний нөөцийн бодлого, цаашлаад эдийн засгийн нэмүү өртөг шингээх боломжуудын талаар хөндөхөөр төлөвлөв.

Нийтлэлийг сэтгүүлч Ч.Болортуяа
Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан