Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа болон огцруулах тухай шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэсэн цэцийн хуралдаанаас танилцуулсан дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулгаас зарим хэсгийг онцлон товчоор хүргэж байна.
Процессын холбогдолтой: Маргаан шууд үүсгэсэн үндэслэл: Эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргасан тохиолдолд шууд цэц шууд маргаан үүсгэх хуулийн зохицуулалттай (Үндсэн хуулийн 66.1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль-ҮХЦМХШтХ 21.3)
Маргаан шийдвэрлэх хугацааны тухайд: онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг нэн даруй хуралдаанд бэлтгэж, хуралдааныг хийнэ (ҮХЦМХШтХ 23.4). УИХ шинэ ЕС-аа 30 хоногийн дотор томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-г тараах үр дагавартай. Мөн, Цэц маргааныг шийдэхээс өмнө шинэ ЕС томилогдвол улс төрийн хямрал үүснэ. Иймд, онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал гэж үзэв.
Товтой холбоотой асуудлаар: ҮХЦМХШтХ 23.3-т зааснаар 7 хоногийн өмнө тов мэдэгдэх ёстой боловч Үндсэн хуулийн 64.1-д заасны дагуу цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа тул Үндсэн хуульт ёсонд эрсдэл бий болохоос өмнө маргааныг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.
Мөн, "Үндсэн хуулийг чандлан сахиулах явцад Үндсэн хуулийг хамгаалах зорилго болон ердийн хууль хоорондын зөрчил бий болох тохиолдолд дээд эрэмбийн хуулийг буюу Үндсэн хуулийн зохицуулалтыг баримтлана гэдгийг дурдах нь зүйтэй байна." гэжээ.
Өмгөөлөгчтэй оролцох хүсэлт хангаагүй тухайд: "Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн өдрөөс эхлэн хууль зүйн туслалцаа авах эрхийг олгосон боловч өөрөө уг эрхээ эдлээгүйг дурдах нь зүйтэй." гэжээ.
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тайлбар хийв:
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг тайлбарлах тухайд: Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж, 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.” гэж заасныг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэц уг маргаан бүхий асуудалд холбогдох Үндсэн хуулийн хэсгийг тайлбар хийжээ.
Ингэхдээ, хууль тайлбарлах аргууд болох хэл зүйн тайлбар (үг, хэл зүйн утга агуулга), системчилсэн тайлбар (бусад заалт, уялдаа, агуулга), түүхчилсэн тайлбар (нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх болон дараах практик), зорилгоор тайлбар (Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зорилго, Үндсэн хуулийн зорилго, болон Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зорилго) зэрэг аргаар тайлбарлажээ тайлбарлажээ.
Ийнхүү тайлбарлахад, 43.1-т “уг саналыг” гэсэн нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг олонх дэмжихийг илэрхийлсэн гэж, мөн 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Засгийн газрын тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд нийт гишүүний олонхын саналаар огцруулах агуулгаар нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж, мөн Үндсэн хуульд заасан бусад заалтууд (35.2, 43.1, 44.1, 68.2, 69.1) заалтуудаас харвал “дэмжихгүйг дэмжих” гэх зэрэг утгаар сөрөг буюу негатив утгаар санал хураах нь Үндсэн хуулийн болон эдгээр заалтын зарчим, үзэл баримтлал, зорилгод нийцэхгүй байна гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлттэй холбоотой нэг жишээ авсан нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой зохицуулалт байна. Тухайлбал, сөрөг утгаар санал хураавал УИХ-ын нийт гишүүдийн 32 гишүүний саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болох агуулгатай болохоор байна.
Иймд, дээрх заалтуудад заасан УИХ-ын нийт гишүүний саналын босго бүхий заалтуудад холбогдох саналыг эерэг утгаар буюу дэмжих эсэх гэсэн агуулгаар санал хураах ёстой байна гэдэг агуулгаар тайлбарлажээ.
УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн тухай: 10-р сарын 16-ны 9 цагаас 18 цагийн хооронд 52 гишүүн ирцэд бүртгэгдсэн буюу тус өдөр чуулганы хуралдаан эхлэх ирцийн босго хүрээгүй байна. МУИХЧДтХ-д зааснаар чуулган пүрэв, баасан гарагт 9-13, 14-18 цагийн хооронд хуралдах хуультай аж.
Харин, чуулганы хуралдааныг 18 цагаас хойш сунгахын тулд хурал хүчин төгөлдөрт тооцох ирц буюу нийт гишүүний олонх ирцэд орсны дараа хуралдаанд буй гишүүдийн олонхын саналаар сунгах хуулийн зохицуулалттай байна.
Ийнхүү хуульд нийцүүлэн хүчин төгөлдөр байдлаар хуралдааныг сунгаагүй байхад 10 сарын 16-ны өдрийн гишүүдийн ирцийг дараагийн өдөр буюу 17-ны өдөр тусдаа, шинээр эхэлж буй хуралдааны ирцэд оруулж тооцсон нь хуульд нийцээгүй байна гэжээ.
Мөн, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед гишүүдэд үүнтэй холбоотой материалыг тараагаагүй нь гишүүдэд тэгш боломж олгох зарчмыг болон хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн зэрэг болон бусад дүгнэлтүүдийг цэцийн дүгнэлтийн агуулгад дурдсан байна.
Бүрэн эхээр нь “Үндсэн хуулийн цэц: Дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга ба тогтоох хэсэг” нийтлэлээс уншиж танилцана уу.