Прокурорын байгууллага 2025 оны 7-р сарын 7-18-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52545 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 2165 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 972 хэрэг шинээр нээж, 174 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 56, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 44, Өмчлөх эрхийн эсрэг 36, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Авлигын 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Эдийн засгийн 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус тус хоёр байна.
Зарим хэргийн талаар тодруулбал,
- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.Р нар зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар 1019 кг түүж бэлтгэсний улмаас байгаль экологид 100.7 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
- Иргэн Ш.О нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 4 метр урттай, 25 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж байгаль экологид 6.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мод бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.