~Редакцын бус нийтлэл~
Орон сууцанд амьдардаг айл өрхүүдийн хувьд хэрэглээний төлбөр нь яг бодитой гарсан болов уу гэх эргэлзээ төрөх нь цөөнгүй байдаг билээ. Тэгвэл энэ удаа хэрэглээний төлбөртөө эргэлзэж, энэ тухайгаа “контор”-т хандаад шийдвэрлүүлж чадалгүй улмаар холбогдох төрийн эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн талаар хуваалцъя.
Сар бүрийн 6-ны өдөр өнгөрсөн сарын ус, дулааны төлбөрийн нэхэмжлэх ирдэг жишгээр 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 1-р сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэхээ хүлээж авлаа. Харин, хоорондоо төдийлөн зөрүүгүй гардаг, сарын дундаж төлбөрөөс даруй 3 дахин өндөр гарчээ.
Учрыг тодруулахаар манай байрыг хариуцдаг орон сууцны хувийн “контор” буюу манай хэсгийг хариуцан ажилладаг ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хандав. Хариуцсан байцаагч нь “1-р сард танайх 13м.куб ус хэрэглэсэн учир төлбөр ийнхүү өндөр гарсан байна” гэх нь тэр.
Ам бүл нэг, гэртээ төдийлөн байдаггүй, байхдаа ч тэгж их хэмжээгээр ус хэрэглэдэггүй тул нэг сард 13 тонн ус хэрэглэсэн байх ямар ч боломжгүй гэдгээ удаа дараа тайлбарласан ч танайд яг бодитоор хэдэн хүн амьдардаг вэ гэдгийг би мэдэхгүй шүү дээ, тоолуурын заалтаа л баримтална гэх байцаагчийн тайлбарыг буруутгах аргагүй.
Юутай ч хэд байсан тоолуурын заалт хэд болсон бэ гэдгийг лавлаж асуутал манай тоолуур өнгөрсөн сард ухарч заасан гэх тайлбар нь анхаарал татлаа. Энэ тайлбарыг сонсмогцоо мэйлээсээ өмнөх бүх саруудын төлбөрийн баримтууд дээрх усны тоолуурын заалтаа шалгав.
Зарим сард “0” буюу 1 м.куб хүрээгүйг эс тооцвол сар бүр 1-2 м.кубээр өссөн байгаа юм.
Ингээд байцаагчтайгаа дахин холбогдов, заалт нь өсөж явсан тоолуур 1-р сард уруудсан байна, уруудах уруудахдаа бүр зөвхөн халуун ус нь гэхэд 13 м.куб-ээр уруудсан байна, өөрөөр хэлбэл тоолуур илэрхий алдаатай байна шүү дээ, иймд хэрэглээг дунджаар тооцох нь зөв гэдгээ илэрхийлтэл тоолуурыг алдаатай гэсэн дүгнэлт авч ирж байж л төлбөрийн нэхэмжлэхэд өөрчлөлт оруулна, мөн төлбөрөө төлөхгүй бол хэрэглээний ус тасална гэх хариу авах нь тэр.
Юутай ч эвдэрхий тоолуураа салгуулж авхуулахаар сантехникчид дуудлага өгөөд салгуултал 2 сар гараад 11 хонох хооронд өнөө халуун усны тоолуур маань нэмээд 19 м.кубээр урууджээ, өөрөөр хэлбэл тоолуур зөв зааж байгаа гэвэл би 1 сар 11 хоногийн дотор нийт 32 м.куб халуун ус хэрэглэсэн болж таарах нь ээ.
Мэдээж тоолуур алдаатай эсэх дээр эргэлзэхээр байвал тоолуурыг мэргэжлийн байгууллагаар шалгуулах нь зөв. Гэтэл, өгсөж зааж байсан тоолуур гэнэт уруудаад эхлэхээр тоолуур алдаатай нь илтэд ойлгомжтой, шалгах ч шаардлагагүйгээр алдаатай нь тогтоогдож байгаа юм.
Хэсэг бодож байгаад байцаагчдаа учирлалаа... Тоолуур алдаатай эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулахад тоолуур тус бүр дээр 20,000 - 30,000 төгрөг болох нь ээ, мөн тоолуураа аваачиж өгөх, шалгасных нь дараа дүгнэлтээ очиж авахын тулд тухай бүр ажлаасаа чөлөө авч, ингэхдээ автобус, таксигаар зорчих зэргээр нэмэлт зардал гаргаж, цаг үрэгдэх юм байна. Илэрхий алдаа тул тоолуураа шалгуулалгүйгээр шинэ тоолуур аваад тавья, харин 1-р сарын төлбөрийг өмнөх саруудын дунджаар тооцож өгнө үү гэх хүсэлт гаргалаа.
“Дүгнэлт байхгүй бол төлбөрт өөрчлөлт оруулахгүй, төлбөрөө төлөхгүй бол ус тасална” гэх өнөөх л хатуу хариугаа дахин авлаа.
Би харин шинэ тоолуур авч суурилуулахын зэрэгцээ нэгэнт илэрхий алдаатай тул хуучин тоолуур дээрээ хэмжилтийн дүгнэлт авахаар нэмэлт зардал гаргахгүй, цаг үрэхгүй, харин 1 болон 2-р сарын төлбөр дээрээ гомдол гаргахаа мэдэгдээд энэ талаарх холбогдох хууль, журмын зохицуулалтуудыг судалж эхлэв.
Мөн, гомдол шийдэгдтэл маргаантай төлбөрийг төлөхгүй болохоо илэрхийлээд, энэ хугацаанд хэрвээ ус тасалбал хуулийн зөрчил болохыг санууллаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм:
Мөн, ХСУХАТАтХ – ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар хэрвээ тоолуур нь гэмтсэн, эвдэрсэн бөгөөд тухайн эвдрэл, гэмтэл нь хэрэглэгчээс шалтгаалаагүй бол хангагч нь өмнөх 3 сард хэрэглэсэн хэмжээний дунджаар тооцон тухайн сарын төлбөрийг нэхэмжлэхээр хуульчилсан байдаг байна.
Нөгөөтээгүүр, “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо” -ны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 51 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм” (“Дүрэм” гэх) -ийн 8.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд усны тоолуурын заалттай холбоотой гарсан маргааныг эрх бүхий лаборатори, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг.
“Тоолуур алдаатай гэх дүгнэлт авч ирэхгүй бол төлбөрт өөрчлөлт оруулахгүй” гэх байцаагчийн тайлбар энэ заалтад үндэслэсэн гэж харагдаж байгаа юм.
Гэхдээ, энэ тохиолдолд анхаарах хоёр чухал асуудал байгаа юм. Нэгдүгээрт, талууд тоолуурын заалттай холбоотой маргаагүй буюу тоолуур алдаатайг байцаагч, хангагч ч, хэрэглэгч ч хүлээн зөвшөөрч байгаа.
Хоёрдугаарт, холбогдох хуульд үндэслэн гарч буй аливаа дүрэм, журам тухайн хуульдаа нийцсэн байх шаардлагатай бөгөөд хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ёстой юм.
Түүнчлэн, бидний нэрлэдгээр “хувийн орон сууцны контор” буюу ус хангамжийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төрийн өмнөөс иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.3 заалтад заасны дагуу “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд” гэж үзэж болох үндэслэлтэй бөгөөд энэ хүрээнд тус байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь мөн хуульд заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байх шаардлагатай юм.
Улмаар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд info@wsrc.gov.mn имэйл хаягруу нь цахимаар гомдол гаргасан ба тус хорооноос "тоолуурын алдаа нь хэрэглэгчээс шалтгаалаагүй тул төлбөрийг өмнөх 3 сарын хэрэглээний дунджаар тооцох тухай ХСУХАТАтХ-ийн 20.3 заалтыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай" тухай конторт мэдэгдэж гомдол, асуудлыг шийдвэрлэсэн.
Ямартай ч зохих хуулийн мэдлэг, туршлагатайдаа түшиглэн гомдолтой асуудлаа шийдвэрлүүлж чадсандаа талархалтай байгаагийн зэрэгцээ нийтийн ажил, үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлж буй “хувийн контор”-уудын энэ мэт хайхрамжгүй, үндэслэлгүй шийдвэр, үйл ажиллагаанаас болж хэчнээн иргэн хүнд сурталтай тулгарч, хэчнээн нь үндэслэлгүй төлбөр төлж явааг ёстой тааж хэлэхэд бэрх юм.
Иймд, иргэдэд энэ хүрээнд зохих ерөнхий мэдлэг, мэдээлэл хүргэх, мөн энэ төрлийн байгууллагууд суурь дүрэм, зарчмаа мэддэг байж иргэддээ хүндрэл, чирэгдэлгүй ажил, үйлчилгээ үзүүлээсэй гэсэндээ өөрийн энэхүү туршлагаа хуваалцлаа.