Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа мэдээлэл өглөө.
"2025-2026 оны хичээлийн жилд 2446 боловсролын байгууллагуудад 1 сая 92 мянган хүүхэд суралцана гэсэн тооцоолол байна. Улсын төсвөөр хөрөнгөөр 177 барилга, байгууламжийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилдээ багтаад 72 сургууль цэцэрлэг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Түүнд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, ширээ сандал, тоног төхөөрөмжийн худалдан авалтаа хийгээд ашиглалтад орсон сургуулиуддаа хүргүүлэхээр ажиллаж байна.
Есдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 4380 хүүхдийн хүчин чадалтай 17 дотуур байр, сургууль цэцэрлэг ашиглалтад орсон.
Есдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 4380 хүүхдийн хүчин чадалтай 17 дотуур байр, сургууль цэцэрлэг ашиглалтад орсон. Тодруулбал 7 нь сургууль, 5 нь цэцэрлэг, 2 дотуур байр, 1 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор. Эдгээрийн ширээ сандлын худалдан авалтыг цахим дэлгүүрт байршуулан, сонгон шалгаруулсан компаниудаас гэрээс хийж, өнөөдрийн байдлаар төлөвлөгөөт ажлын 80 хувийг гүйцэтгээд байна.
2025 оны төсвийн тухай хуулиар боловсролын салбарт зарцуулагдахаар 32,4 тэрбум төгрөг батлагдсан ба үүнийг 39 багц төсөл болгож хуваарилан, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар бүрэн худалдан авалт хийгээгүй ширээ сандал, гал тогооны тоног төхөөрөмжийн гэрээ татагдсан. Эргээд 2025 оны төсвийн тодотголоор Сангийн яам болон УИХ-ын байнгын хороодтой хамтран 7,4 тэрбум төгрөг баталснаар сургууль цэцэрлэгийн ширээ сандлыг авах бүрэн боломжтой болсон. Энэ жил ашиглалтад оруулах 72 барилгууд үе шаттай орно. Улсын комиссын акт нь албажсанаар ширээ сандлыг тухай бүрд нь олгох зохицуулалттай. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн дагуу тоног төхөөрөмжөө аваад хичээл сургуулийн үйл ажиллагааг явагддаг.
Улсын төсөв дангаараа хүрэлцэхгүй тул Нийслэлээс 58 сургууль, цэцэрлэг барих ажлыг хийж буй. Гэтэл нийслэлийн төсвөөр барьсан сургууль цэцэрлэгийн ширээ сандал шинэчлэгдэхгүй байна, яам яагаад хийхгүй байна вэ гэсэн асуудал үүссэн.
Төсвийн тодотгол батлагдсаны дараа 7 сараас эхлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Ширээ сандлаа олгох хуваарийн дагуу үйлдвэрүүдээ татан авсан ч ч сургууль, анги нь хоосон байсан нөхцөл байдал үүссэн. Ширээ сандлаа бид дотоодын үйлдвэрүүдээс авдаг ба дунджаар 1-2 сар үйлдвэрлэдэг. Цахимд байршуулснаар долоо хоногийн дотор авах боломж бүрдсэн. Хавар зохион байгуулагдсан худалдан авах ажиллагаатай холбоотойгоор үйлдвэрүүд дээр бэлэн байсан бүх ширээ сандлаа татаж аваад сургуулиуддаа өгсөн.
Бид Нийслэлтэй өнгөрсөн жилээс эхлэн маш уялдаа холбоотой ажиллаж байгаа. Ялангуяа улсын төсвөөр хэрэгжсэн ч барилгын явц удаашралтай байгаа үлдэгдэл төсвийн эрхийг шилжүүлэн барилгыг дуусгахад туслалцаа хүсэж, амжилттай хэрэгжсэн төслүүд байна. Мөн сургууль цэцэрлэгийн хамгийн их ачаалалтай байдаг нь нийслэлийнх. НЗДТГ-тай хамтраад олон төслийг хэрэгжүүлсэн. Улсын төсөв дангаараа хүрэлцэхгүй тул Нийслэлээс 58 сургууль, цэцэрлэг барих ажлыг хийж буй. Гэтэл нийслэлийн төсвөөр барьсан сургууль цэцэрлэгийн ширээ сандал шинэчлэгдэхгүй байна, яам яагаад хийхгүй байна вэ гэсэн асуудал үүссэн. Бид төсвийг жилийн өмнөөс төлөвлөөд явдаг. Өөрөөр хэлбэл улсын төсвийн хөрөнгө оруулалт нь энэ жил хэрэгжүүлэх ёстой төсвийн саналыг өмнөх жилийн 3 сараас өмнө төлөвлөдөг. Тиймээс улсын төсвөөр санхүүжиж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт явцыг судалж үзээд 2025 онд 72 сургууль цэцэрлэгт таарсан төлөвлөлтөө батлуулсан. Гэтэл нийслэлийнх дээр хэдэн сургууль, цэцэрлэг хэзээ ашиглалтад орох талаарх мэдээлэл, хяналт нь бидэнд байгаагүй, хүсэлтээ 9-р сарын 1-нд өгөх биш өмнөх жилийн 3-р сарын 1-нээс өмнө уламжлаад, саналаа өгсөн байх ёстой.
Төсвийн жилийн дундуур шинэ сургууль цэцэрлэгт ширээ сандал олгох хуулийн зохицуулалт бас байхгүй. Тэгэхээр бид хэдий Нийслэлтэй хамтарч байгаа ч шинэ сургуулиудад, шаардлагатай тоног төхөөрөмжийн явцын мэдээллийг бидэнд цаг тухайд нь өгөх, 2025 оны төсвийн төсөлд саналаа ирүүлэх байдлаар хамтрах хэрэгцээ шаардлага байна. Төсвийн зохицуулалттай холбоотойгоор бид хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Гэхдээ бид уг асуудлыг шийдэхээр зохицуулалт хийж, нийслэлийн хөрөнгөөр баригдсан 7 сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж олгоод байна" гэлээ.