gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Австралийн сайн дурын багш нарыг Монголд ажиллуулах талаар санал солилцлоо

А.Номин
Улс төр
2025-09-05
38
Twitter logo

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч, Амбан захирагч нар харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 гаруй жилийн ололт, амжилтаа дүгнэн, цаашид шинэ агуулгаар баяжуулан, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Харилцаа, хамтын ажиллагаа 2007 оноос хойш “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хөгжиж ирснийг талууд сайшааж, ойрын хугацаанд харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээ нотлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Австралийн Амбан захирагчийн түвшинд 30 гаруй жилийн дараа болж буй айлчлал харилцаанд шинэ хуудас нээж буйг онцоллоо. Австрали нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түнш гэдгийг тэмдэглэлээ.

Мөн харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Оюу толгой” төсөл, “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь Монголын уул уурхайн эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг хэллээ.

Монгол Улсад Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.   

Амбан захирагч С.Мостин, Австрали Улс нь ардчиллын нэгдмэл үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын иргэд хоорондын хэлхээ холбоо жилээс жилд бэхжиж, харилцан солилцоо улам нэмэгдэн, Австрали Улсад боловсрол эзэмшсэн монгол залуус эх орныхоо хөгжил дэвшил үнэтэй хувь нэмэр оруулж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг үе шаттай нэмэх, Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөртэй уялдуулах, Австралийн сайн дурын багш нарыг Монголд ажиллуулах, богино, дунд хугацааны сургалт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Хоёр улс бэлчээрийн болон фермийн мал аж ахуй эрхэлдгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдлээ.

Энэ чиглэлээр хамтран ажиллах, Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв зэрэг байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хамтрах боломжийн талаар санал солилцжээ.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг харилцан илэрхийллээ.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хуралд Австрали Улсыг дээд, өндөр түвшинд оролцохыг урилаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан