gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аялал жуулчлалын компаниуд гадаадын аялагчдыг үргээж байна

Спорт
2008-01-31
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-01-31

Монголын адал явдалт спорт аялалын холбоо болон Монголын каноегийн холбооны ерөнхийлөгч Б.Жияандоржтой ярилцлаа.

-Манай улсад адал явдалт спорт аялал хэдий үеэс хөгжиж эхэлсэн бэ?
-Энэ спорт 1950-1960 онд төрийн бодлогоор их хурдацтай хөгжиж байсан. Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэд уул аяллын товчоо гэж байлаа. Жил бүхэн улсын зардлаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг явуулдаг байсан. Гэтэл улс оронд өөрчлөлт шинэчлэлт явагдсан 1980-аад сүүлч, 1990-ээд оны эхэн үед биеийн тамир спортын байгууллагууд хуваагдаж БТСУХ, МҮОХ, МОСХ гэж тусгаарлагдсан нь их спортыг, уналтанд орох нэг шалтгаан болсон. Одоо энэ товчоо нэгэнт устаж үгүй болсон болохоор бид өөрсдийн сайн дурын санаачлагаар Адал явдалт спорт аялалын холбоог байгуулсан. Аяллын спорт нь ард иргэдийг эрүүлжүүлэх, байгаль ус агаар, нар, салхиар хүмүүсийг чийрэгжүүлэх олон талын чухал ач холбогдолтой. Хүн бүгд тамирчин байх албагүй. Гэхдээ эрүүл, чийрэг байх ёстой. Гадаадын аялагч жуулчид онгоцоор нисч ирээд таван одтой буудалд буугаад, машинаар Хархорин ороод буцахыг хүсэхгүй байна шүү дээ.

-Гадаадын хүмүүс байгаль дээр аялахыг хүсэж байна гэж үү?
-Тэгэлгүй яахав. Хүн ам өсч, хотжилт хурдацтай явагдаж, хүний хөдөлгөөн багасч алхам тутамдаа сэтгэлийн хямрал, ядаргаанд орж байгаа өнөө үед энэ бүхнээс гарах ганц арга нь хөдөлгөөн, эрүүл агаар, нар, салхи, ус, цэвэр байгаль юм. Тийм болохоор гадаадын хүмүүс онгон байгаль дээр явганаар, дугуйгаар, мориор, завиар аялал хийхийг л хүсдэг. Гэтэл манай аялал жуучлалын компаниуд уулын ам бүхэнд барьсан баазаараа гадны аялагчдыг татах биш үргээж байна.

-Яагаад жуулчлалын компаниуд гадаадын аялагчдыг үргээж байна гэж?
-Манай улс тийм гайхуулахаар гоё байгальтай орон биш шүү дээ.
Юуг нь сонирхоод байна вэ гэвэл онгон дагшин өргөн уудам нутаг, нүүдлийн соёл иргэншил, монголчуудын өвөрмөц аж амьдрал, хүний хөл, техник бага хүрсэн газар болохоор л сонирхож байна. Байгалийн аялал хийх сонирхолтой хүмүүсийг авч явах хөтөч жуулчдын баазуудад байдаггүй. Тийм болохоор байгальд аялах сонирхолтой аялагч жуулчид, зочид буудлын аялал хөгжсөн манай оронд ахиж ирэх сонирхол хүсэл нь буурдаг. Тэр хүмүүс монголд үзэх харах юмгүй. Байгалийн аялал хөгжөөгүй орон гээд буруугаар сурталчилан ярьж байгаа шүү дээ.

-Аялал жуулчлалын дээд сургуулиудыг төгссөн мэргэжлийн хөтөч нар жуулчны баазад очиж ажиллахгүй байна гэсэн үг үү?
-Жуулчны баазад мэргэжлийн хөтөч нар ажиллаж байгаа боловч гадаадын жуулчдад гологддог. Мэргэжлийн хөтөч гээд байгаа тэр хүмүүс чинь нийслэлийн 23, 24, нэгдүгээр сургуулийг төгссөн дарга нарын голдуу цагаан гартай хүүхдүүд байдаг. Гадаад хэлний мэдлэгээрээ хэнийг ч дагуулахгүй чадвартай ч гэсэн нутаг орноо сайн мэддэггүй. Газрын зураг, луужин ашиглаж, морь, тэмээ унаж чадахгүй. 20-30 кг ачаатай үүргэвч үүрээд 2-3 км явж чадахгүй л хөтөчүүд төгсч байгаа нь өрөвдөлтэй байна.

-Зарим нэг жуулчдын баазууд морь, тэмээн аялал хийдэг юм биш үү?
-Бааздаа хэдэн морь, тэмээ аваачаад хоол цайны хооронд унуулах нь аялал биш л байхгүй юу. Жинхэнэ аялал хийдэг жуулчид 7-10 хоногоор аялах сонирхолтой. Тэд ширүүн бороонд норж, элсэн цөлд анган, цангаж өлсч даарч өөрийнхөө хүчийг сорьж, хүн байгаль хоёрын харьцааг мэдэрч, байгалиас таашаал авч ядаргаа, сэтгэлийн алжаалаа тайлахыг л хүсдэг.

-Тэгвэл танай холбоо аялал жуулчдын компаниудтай хамтран ажиллаж болдоггүй юм уу?
-Бололгүй яахав. Эхлэл нь тавигдаж зарим нэгтэй хамтран ажиллаж байна. Гэтэл нөгөө хөтөч нар манай онолын сургалтанд суусан болоод явдаг ч яг байгаль дээр дадлага хийх гэхээр зугтаагаад явчихдаг. Аргагүй шүү дээ. Тэр хөтөч нар чинь гадаад хэлээр л дагнасан болоод тэр. Тийм болохоор монголд аялал жуулчлалын хөтөч бэлтгэж байгаа сургуулиуд байгаль орчинтойгоо ойр өссөн үнэхээр хөтөч хийх дур сонирхолтой хөдөөгийн хүүхдүүдийг сонгон шалгаруулж чанартай бэлтгэх хэрэгтэй.

-Байгалийн аялал чинь байгаль орчинд сөрөг нөлөөтэй биш үү?
-Аялагч хүний тавьдаг үндсэн зорилго бол байгалиа хамгаалах, миний гэр гэсэн үзэл, байгалийг бохирдуулахгүй байлгах хатуу чанд хуулийг баримталдаг.

Н.Отгонбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан