-Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр говийн аймгуудад ажиллаж байна-
Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Хамрын хийдийн эрчим хүчний шугамын нээлтийн ажиллагаанд оролцоод Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн ажилтай танилцаж, уурхайчдын санал хүсэлтийг сонслоо. Тэд Ерөнхий сайдад нүүрсний үнийг чөлөөлөх, эсвэл нэмэх, өр төлбөр, алдагдлын зөрүүг шийдвэрлэх, уурхайчдын нийгмийн асуудалд анхаарах, уурхайн дэргэдэх газруудаас олгосон лицензийг хүчингүй болгох зэрэг хүсэлт тавилаа. С.Баяр лиценз тойрсон маргааныг ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ гэсэн амлалт өглөө.
Дараа нь Сүмбэр сумын хоёрдугаар 11 жилийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаад, сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзав. Ерөнхий сайд иргэдтэй уулзахдаа “Танай аймаг дэд бүтцийн давуу талаа ашиглан барилгын материалын болон мал аж ахуйн түүхий эд, ноос, арьс шир боловсруулах, мах, сүүний жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой. Олон жил яригдсан Аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг ч дэс дараатай шийдвэрлэхэд тодорхой алхам хийх учиртай.
Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хүндрүүлдэг, урам зоригийг мохоодог зүйл нь тусгай зөвшөөрөл, лиценз байсаар байна. Эдгээрийг цэгцлэх талаар Засгийн газар нэлээд ажил хийж байна. “Нэг цонх”-ны үйлчилгээг орон нутгийн бүх түвшинд нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Бид төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх, ёс зүйтэй ажиллах, иргэддээ шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, иргэд - хувийн хэвшлийнхний чөлөөт хөгжлийг хаан боогдуулсан заавар журмыг халах, төрийн байгууллагын үрэлгэн, нүсэр тогтолцоог өөрчлөх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэв.
Сүмбэр сумын иргэд өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, архидалтын эсрэг явуулж байгаа бодлогоо тууштай баримтлах, үзэл бодлын туйлшралыг арилгах, төмөр замын суудлын вагоны үйлчилгээг боловсронгуй болгох, цөлжилттэй тэмцэх, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны ажлыг дүгнэхдээ хувийн хэвшлийг дэмжсэн эсэхийг нэг үзүүлэлт болгодог байх зэрэг санал гаргаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Ерөнхий сайд С.Баяр ням гаригийн орой Дундговь аймагт хүрэлцэн очиж, Сайнцагаан сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзав.
Ерөнхий сайд иргэдтэй уулзахдаа “Засгийн газар төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг чамбайруулах, орон нутгийн бие даасан байдлыг өргөтгөх, төвлөрлийг сааруулах чиглэлээр ажиллаж байна. Төрийн нэг ажилтанд ногдох ачаалал газар бүр харилцан адилгүй байна. Зарим засаг
захиргааны нэгжийн орон тоог хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан тогтоох нь зүйтэй юм шиг байна. Нэг маягийн бүтэцтэй байх нь төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх боломжид бэрхшээл учруулж байна. Тиймээс шаардлагатай гэсэн зарим өөрчлөлтийг хууль, тогтоомжид оруулна” хэмээн хэллээ.
Мөн саяхан Засгийн газраар хэлэлцэж баталсан “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т багт ажиллах хүний эмч, түүний ажиллах нөхцөл, хэрэглэх норм, норматив, багаас сургуулийн өмнөх насны хүүхдийн болон сургууль завсардсан хүүхдийн боловсрол, хөгжил, байгаль орчныг хамгаалах талаар үзүүлэх үйлчилгээг тусгасан гэж дурдаад орон нутгийн засаглалын чадавхийг дэмжих, бүх шатны төрийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх, хүлээх үүрэг хариуцлагын зааг ялгааг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна хэмээв.
Уулзалтад оролцсон иргэд орон нутагт түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, иргэдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, малчдадаа анхаарал халамж тавих, өвс тэжээлийг хадгалалтын хугацааг нь харгалзан малчдад хямдруулсан үнээр худалдах зэрэг санал хүсэлт гаргаж байв.
Даваа гаригийн үдээс өмнө Ерөнхий сайд аймгийн Соёл, амралтын хүрээлэн, Нэгдсэн эмнэлэг, “Эрдмийн далай” сургалтын төвийн ажилтай танилцав.
Ерөнхий сайдыг дагалдан УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд Р.Раш, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, ТЭХ-ний дэд сайд Т.Энхтайван, НХХ-ийн дэд сайд С.Чинзориг, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав нар болон албаны бусад хүмүүс ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.