gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та гэрэл зураг авч чаддаг уу?

Нийгэм
2008-04-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-04-02
Та гэрэл зураг авч чаддаг уу?

Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед хальсны болон дижитал аппаратаас эхлэн гар утасны камераа ашиглан хүн бүр хүссэн үе­дээ, дуртай зүйлийнхээ дүр­сийг буулгаж амждаг болжээ. Гэх­дээ тэдгээр хүмүүсээс тухайн ап­паратаа, авч буй зургаа сайхан гарах эсэхийг то­дорхой сайн мэдэх хүн цөөн болов уу. Тиймээс зур­гийг хэрхэн сайн авах талаар товч зөвлөгөө хүргэе.

Ингэхдээ хамгийн гол зүйл болох аппаратаас эхэлье. Бид хэдэн жилийн өмнө плёнк­той аппарат хэ­рэглэж байгаад сүүлийн үед дижитал аппара­тыг өргөн ашиглах бол­жээ. Хальс­ны аппарат нь дарсан зур­гаа харж болохгүй, дарах зу­раг нь хязгаарлагд­мал зэрэг тех­­никийн хоц­рогдлыг нь халж дижитал хэ­мээх аппарат гарч ирсэн. Гэвч “үеэ өнгөрөөсөн” хальсны аппа­ратны дижи­талаас ялгарах давуу тал нь хальсны аппара­таар авсан зургийн дүрс огтхон ч задар­даггүйд оршдог байна. Бид дижитал аппара­таар ава­хуул­сан зур­гаа том­руулж, эсвэл сонин хэвлэлд татуу­лах боло­ход дүрс нь сарниж, бүрс­гэр бол­дог. Харин хальс­ны аппа­ратаар авсан зураг том­руу­лах тусам дүрс нь бэхэж­дэгээрээ дижитал ап­паратад зайгаа тавьж өгөө­гүй л байгаа. Орчин үед хэ­рэг­лэгдэж бай­гаа хам­гийн сайн аппарат нь “Никон”, “Канон”, “Олимпус” гэх мэт фирмийнх байдаг. Мэдээж хэрэг та ап­па­­ратаа сонгохдоо үнэ­тэйг нь сонгох тусам илүү чанар­тай сайн зураг авах боломжтой.

Дижитал аппаратаар дар­сан зураг хэрхэн сайн байхыг түүний мегапиксел тодор­хойлно. Мегапиксел гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал нэгж талбай дахь цэгийн тоо, дүрсийн нягтрал гэсэн үг л дээ. Тиймээс ту­хайн аппарат хэр зэ­рэг олон мегапикселтэй бай­на төдий чи­нээ дүрс нь тод бай­на гэсэн үг. Энгийн хэрэг­лээнд бол 2-3 мегапиксел байхад хан­­галттай. Гар утас­ны камер мөн л нэгээс хоёр мегапиксел­тэй байхад та хангалттай сайн тод дүрстэй зураг авч чадна гэсэн үг. Харин мэргэжлийн гэрэл зу­рагчид дөрөв түүнээс дээш мегапикселтэй аппа­ратыг хэрэглэдэг. Тиймээс та дижи­тал аппарат авахаар шийдсэн бол гол нь мегапик­селийг нь хамгийн түрүүнд харахыг зөв­лөе. Мөн аппара­тад плёнк­ны урд байр­лах линз (дуран) чухал нө­лөөтэй. Линз нь хоёр үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эхнийх нь өөрийнхөө ард байгаа плён­конд зургийг буул­гах, нөгөө нь гэрлийг тохи­руулж, тодорхой хэмжээгээр плёнкдоо нэвт­рүү­лэх. Энгийн хэрэглээнд бол 35 мм-ийн линзтэй дуран байхад хан­галттай гэж үздэг.

Нэгэнт та зураг авахаар шийдсэн бол гэрлийг нь то­хируулах нь чухал. Гэрэл муутай орчинд хальсны ап­парат хэрэглэж байгаа бол аль болох өндөр мэдрэмжтэй плёнк хэ­рэглэнэ. Дижитал аппарат ашигладаг бол ISO гэсэн заал­тыг 200-гаас дээш тохирох заалтыг сонгоно. Хурц гэрэлтэй үед аль болох ISO багатай хальс, дижитал аппаратны ISO аль болох бага дээр тохи­руулна. Гэхдээ орчин үеийн дижитал техни­күүд гол­дуу автоматаар гэр­лээ тохи­руулдгийг анхаа­раарай.

Зарим тохиолдолд зураг авахуулж буй хүний нүд улаан гарчихдаг. Үүнээс сэр­гийлэх хамгийн үр дүнтэй арга нь ап­паратныхаа гэрлийг унтраах явдал юм. Өөр нэг арга бол зур­гийг нь авах гэж байгаа хүний­хээ хүүхэн ха­рааг жи­жигрүү­лэх юм. Сайн аппа­ратны гэрэл урьдчилж нэг асаад дараа нь дахин жин­хэнэ гэрэл нь асдаг. Энэ нь эхлээд ассан гэрэл хүний нүдийг тод гэрлээр тохи­руулж, хүүхэн харааг жижиг­рүүлдэг байна. Энгийн нөх­цөлд хүүхэн харааг жижиг­рүүлэх­дээ зураг ава­хаас өмнө орч­ныг харанхуй болгож байгаад гэнэт гэрлээ асааж, зургаа дарахад хүний нүд улаан гар­даггүй. Дижитал аппаратууд нүд улаан гар­гахгүй байх тус­гай программ­тай байдаг.

Зургийг дарахдаа аппара­таа хөдөлгөөнгүй ба­рих нь нэн чухал.

Туршлагатай гэрэл зураг­чид авах гэж буй дүрсийнхээ эргэн тойронг сайн нягталж зургийн зохиомжийг харна. Тухайлбал харж буй объек­тын дуранд багтсан дөрвөн өнцгийг зураг дарахаас өмнө заавал ажигладаг. Заримдаа өөр хү­ний нүүрний хагас, хөл, гар кадрт бууж, эвгүй бай­далд оруулахаас сэргийлэх арга юм.

Өөр нэг зөвлөгөө бол али­ваа зургийг авахдаа гурваас доошгүй кадр дарах хэрэгтэй. Энэ нь хэн нэгэн нүдээ аних зэргээс сэргийлж буй хэрэг юм. Мөн аливаа зургийг авах­даа хэт ойроос авах хэрэггүй. Тэгвэл дижитал аппаратны фокус алдагдаж, хүний зураг байсан тохиол­долд нүүрний хэлбэр өөрч­лөгдөж, нэг талын гар нь хэт том, нөгөө нь бүр жижигхэн гэх мэт бодит бус дүрс гардаг. Энэ нь өргөн өнцөгтэй дуран дүрс эвддэг­тэй холбоотой юм.

Хэрэв та хээр гадаа явж буй үед байгалийн сонир­холтой үзэг­дэл, гол мөрний зураг авахаар бол өглөө, орой­ны нарыг сонгоо­рой. Гэрэл зураг гэд­гийн утга учир нь чухам энэ үед л гэрэл сүүд­рийн ялгарал улам их гарч зураг тань уран сайханлаг, өнгөлөг бууна. Өөр нэг захиас бол та найз нөх­дийнхөө хамт өөр газар, орон үзэхээр яваа бол заавал эргэн тойрон дахь зүйлсийн хамт баталгаажуулж авбал хожим гайхалтай дур­самж үлддэг. Хүмүүс голдуу зочид буудлын өрөөнд, эсвэл хоол­ны ширээний ард суугаад зургаа баахан даруулчихдаг. Тэр нь хожим Улаанбаатарт юм уу, Берлинд байгаа эсэх нь нотлогддоггүй. Гадаа ава­хуулсан ч аль нэг байшин, хөшөө дурсгалын дэргэд тулж зогсчихоод зургаа даруулдаг. Хаана нь юм бүү мэд.

Эцэст нь хэлэхэд гэрэл зураг гэдэг том урлаг бөгөөд ямар байрлалаас яаж гоё зураг, чухал агшинг фото хальсанд буулгах нь хувь хүнээс ихээ­хэн боловсрол, ур дүй, ухаан, авьяас, мөн овсгоо шаард­даг билээ.

Т.Гэрэлмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан