Сокогийн бүх зүйл содон байна
Хэсэг хугацаанд чимээгүй
байсан Соко тэсрэлт хийсэн уран бүтээлүүд гаргахаар зэхэж байна. Шинэхэн дууных
нь клип телевизүүдээр цацагдаж үзэгчидэд стил имижээ өөрчилсан этгээд Соког
харуулах гэнэ. Энэ онд түүний төлөвлөж буй ажлын эхний хэсэгт өвөрмөц дуу, этгээд
хувцаслалт багтаж байгаагаас гадна бүтэлгүй дурлалыг хөгжилтэйгээр харуулах хэд
хэдэн дуу бэлэн болоод байгаа ажээ.
Алтан үеийнхэн цомог гаргана
Эстрадын алтан үеийнхэн
хэмээн нэрлэгддэг “Соёл Эрдэнэ”, “Харш”, “Өргөө”, “Титэм”, “Элкондор” зэрэг хамтлагууд
хамтран цомог гаргахаар болжээ. Уг цомогт тухайн үеийн залуусын дунд хийт болж,
сэтгэлд нь хоногшиж үлдсэн бүх дуунууд орж байгаа гэнэ. Тэд цомгоо бэлэн болсны
дараа дурсамж, баяр хөөр санагдуулсан томоохон тоглолт хийхээр төлөвлөж байна.
Салхи хамтлаг дахин сэргэлээ
“Ухаарч амжаагүй бүхний
чинь төлөө” хэмээх дуугаараа нэгэн үеийн үзэгч, сонсогчдын зүрх сэтгэлийг
байлдан дагуулж байсан “Салхи” хамтлаг дахин сэргэлээ. Хувийн амьдралдаа илүү
их цаг зав гарган чимээгүй байсан тус хамтлагын залуус он гарсаны дараа гурав
дахь цомгоо гаргахаар шаргуу хөдөлмөрлөж эхэллээ. Энэхүү цомгийн продюсерээр
“Нью стар” студийн хөгжмийн продюссор С.Гантөр ажиллаж байгаа аж. Тэдний шинэ
цомог нь “Салхи” хамтлагийг үзэгчдэд дахин мэдрүүлэх болно хэмээн “Нью стар”-ынхан
амлаж байна.