Хэдийгээр олимпийн наадмыг тасалдуулах бодолгүй байгаа ч Их Британийн Ерөнхий
сайд Гордон Браун нээлтийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэвлэлийн
төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэв. Нээлтийн ажиллагаанд Францын Ерөнхийлөгч
Н.Саркози, Германы Канцлер А.Меркель нар оролцохгүй бололтой.
Дээр дурдсан удирдагчид Төвдөд болж буй асуудлын улмаас ийнхүү “зайгаа” авч буй
аж. Ерөнхий сайд Г.Браун өөрөө олимпийн наадмын нээлтэд оролцох хүсэлтэй байгаа
ч олон нийтийн зүгээс ирэх шахалтаас цэрвэн эл шийдвэрийг гаргажээ.
Европын ихэнх оронд Төвдийн цагаачдаас гадна, Бээжинд олимпийн наадам хийхийг
дэмжсэн хятад иргэдийн хооронд мөргөлдөөн гарч болзошгүй байгаа нь сэтгэл
түгшээж байна хэмээн Өрнөдийн хүчний байгууллагууд мэдээлж байна. Ялангуяа
АНУ-д олноор байдаг China town-д ийм байдал ажиглагдаж байгаа гэнэ.