“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон бусад хүмүүст холбогдох хар тамхины хэргийг шүүх хурал өчигдөр Ганц худаг дах урьдчилан хорих төвийн хурлын зааланд боллоо. Шүүх хурал 10 цагаас хэмээн зарлагдаж байсан ч С.Алтанцэцэг өмгөөлөгчийг хүлээсээр 11.20 цагт ирц бүрдэж эхэлсэн юм. Шүүх хурлын танхимд яллагдагч Х.Лхагвасүрэн бохь зажилж, инээмсэглэсээр орж ирсэн. Түүний сэтгэл санаа их л өөдрөг мэт.
Нээлттэй хэмээн зарлагдсан шүүх хурлыг даргалагч Сүхбаатар дүүргийн шүүгч н.Сүхбаатар сэтгүүлчдэд хаалттай явуулах шийдвэр сонсгож, хэвлэлийнхнийг танхимаас гаргав. Урд нь хоёр удаа хойшилсон шүүх хурал ийнхүү 100 хувийн ирц бүрдэн эхэллээ. Хурал дээр Х.Лхагвасүрэн “Би нойр булчирхайн өвчтэй хүн. Эдгээх санаатай таньдаг маарамба дээрээ очсон чинь тэр бодисыг өгсөн юм. Одоо тэр маарамба нас барчихсан” гэж мэдүүлж байв.Шүүгдэгч Х.Лхагвасүрэн, Б.Гантулга, Н.Номин-Эрдэнэ, Б.Батбуян нар өчигдрийг хүртэл урьдчилан хорих төвд хоригдож байсан билээ. Харин “Ice Top” хамтлагийн дуучин А.Манлайжаргал, С.Чулуунбаяр, “Салхи” хамтлагийн Г.Жавхлан, С.Дөлгөөн, Ц.Элбэрэл нар батлан даалтад гарсан байсан.
Х.Лхагвасүрэн болон Б.Батбуян, Б.Гантулга, Н.Номин-Эрдэнэ нарыг мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт бичсэнийг шүүх хурлын шинэчилсэн мөрдөн байцаалтаар нотлох ажиллагаа явагдсан байна.
Шинэчилсэн мөрдөн байцаалтад “Ice Top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр “Х.Лхагвасүрэн ахыг мансууруулах бодис зарж байгааг мэдээд С.Дөлгөөнөөс 75 мянган төгрөг зээлж А.Манлайжаргалтай хамт “FM-107.5”-ын тэнд байдаг Х.Лхагваа ахын гэрт очсон юм. А.Манлайжаргал үүдэнд үлдэж, би дотогш орсон. Тэгэхэд Х.Лхагваа ах хумсны толион чинээ хар ногоон өнгийн бодис гаргаж ирээд тугалган цаасан дээр тавьж шатаагаад үнэрлүүлсэн. Үнэхээр сайхан санагдсан. Дуу дуулахад онгод ордог хэмээн хэлсэн” гэж мэдүүлэв.
Үүний дараа Х.Лхагвасүрэн “Би С.Чулуунбаатарт зараагүй. Тэр манайд ирээгүй” гэв. Тэдний өгч авалцаж байсныг гэрчлэх хүн нь Х.Лхагвасүрэнтэй хамт амьдардаг н.Мөнхбаяр хэмээн С.Чулуунбаатар мэдүүлэв. Тэрбээр “Намайг ороход н.Мөнхбаяр цаад өрөөнд унтаж байсан” гэхэд н.Мөнхбаяр “Манайд тэр өдөр ямар ч хүн ирээгүй” гэх мэтээр тэд гэм бурууг бие биендээ нялзаан тохохыг эрмэлзэн маргаж байлаа.
Харин Б.Гантулга Төв аймгийн Лүн сумаас Намирцэцэг хэмээх ургамал түүж, түүнийгээ тугалган цаасан дээр шатаан үнэрлэдэг байсан гэнэ. Тэрбээр “Б.Батбуянтай хамт 2-3 удаа түүж ирж байсан удаатай. Н.Номин-Эрдэнэ бялуу хийх авьяастай л даа. Нэг өдөр бялуунд аяганы тал бодис хийсэн чинь бялуу юу ч үгүй хав хар болчихсон. Тэгэхээр нь гайхаад Х.Лхагваа ахад үзүүлэхээр тэднийд очсон юм. Гэтэл Х.Лхагваа ах унтаж байхаар нь ширээн дээр нь тавиад гарч яваад цагдаа нарт баригдсан” хэмээн мэдүүлэв.
Улмаар цагдаагийнхан машины тээшийг сөхөхөд мансууруулах бодис гарч иржээ. Цагдаагийнхан Х.Лхагвасүрэнгийн гэрт очин үзлэг нэгжлэг хийгээд өнөөх, бялуу болон гэрт нь хадгалагдаж байсан мансууруулах бодис олж, хураан авчээ.
Хурал дээр Х.Лхагвасүрэн “Би нойр булчирхайн өвчтэй хүн. Эдгээх санаатай таньдаг маарамба дээрээ очсон чинь тэр бодисыг өгсөн юм. Одоо тэр маарамба нас барчихсан” гэж мэдүүллээ. Мөн Б.Гантулга, Н.Номин-Эрдэнэ, Б.Батбуян нарыг Ирланд улсын иргэнд мансууруулах бодис зарсан үйлдэлд нь ял төлөвлөсөн ч тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Улсын прокуророос Б.Гантулга, Н.Номин-Эрдэнэ, Б.Батбуян нарт арван жил, Х.Лхагвасүрэнд долоон жилийн хорих ял эдүүлэх дүгнэлт гаргаж, шүүхэд ирүүлснийг шүүх хурлын үед тэд хүлээн зөвшөөрсөнгүй.
Тэдний өмгөөлөгч “Ирланд улсын иргэнд борлуулж байсныг нь харсан гэрч, нотлох баримт байхгүй. Тиймд энэ гурав мөн, бишийг тогтоох боломжгүй. Дээр нь тэрхүү Ирландын иргэн олон жил мансууруулах бодис хэрэглэсэн сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдсон” гэсэн юм.
Харин, Ц.Элбэрэл, Г.Жавхлан, С.Дөлгөөн нарт нэг удаа хэрэглэсэн гэдэг үндэслэлээр зургаан сар хорих ял сонсгоод байгаа .
Шүүх хурлын шинэчилсэн мөрдөн байцаалт дугаар шилжих мөчид дуусав. Х.Лхагвасүрэн долоон жил, Б.Батбуян, Н.Номин-Эрдэнэ 10 жил арав хоног, Б.Гантулга 11 жил, харин Ц.Элбэрэл, С.Дөлгөөн нар цагааджээ.
Л.Нинжсэмжид