Хүний гавьяат эмч Б.Бүлтэн гучин жил эх барих эмэгтэйчүүдийн эмч хийж, эхчүүд охидуудынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа. Үнэхээр ч төдийгөөс өдийг хүртэл энэ амаргүй хариуцлагатай үйлсэд зүтгэсэн түүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз. Тиймээс эхчүүд, бүсгүйчүүдийнхээ баярын өдөр түүнтэй ярилцсан юм.
-Та
бол Монголын эмэгтэйчүүдийн
бурхан болсон буянтай
эмэгтэй. Тэр
ч утгаараа дандаа л эмэгтэйчүүдийн
эрүүл мэндийн манаанд зогсдог
эмч маань энэ өдөр өөрийгөө мартчихдаг
юм биш байгаа?
-Би эмэгтэйчүүдийн, эхчүүдийн,
охидуудын эмч учраас Мартын 8 гэдэг бол миний хувьд маш сайхан баяр болж өнгөрдөг. Ер нь Монголд ээжийгээ, эхнэрээ баяраар нь сэтгэлд нь хүртэл баярлуулчихъя гэж боддоггүй
эр хүн гэж байдаггүй биз. Тийм учраас яах аргагүй их нэр хүндтэй сайхан баяр
гэж бодож явдаг. Өөрийгөө бол бараг л мартчихдаг юм даа. Мартын 8-ныг баярын
өдөр болгож тэмдэглэхгүй хэдэн жил боллоо шүү дээ. Ажлаа хийгээд л,
эхчүүд эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө л явж ирсэн. Харин гэртээ орой
очиход, гэр бүлийн хүн маань намайг баярлуулдаг. Би гурван хүүхдийн ээж, хоёр
зээгийн эмээ болохоор энэ баярыг сайхан тэмдэглэж өнгөрөөх юмсан гэж хичээнэ.
Гэхдээ л эхчүүдийнхээ эрүүл мэндийг орхигдуулж чадахгүй зүтгэсээр яваад л өдий
хүрч байгаа хүн дээ.
-Таны
эх барьсан хүүхдүүд одоо хэдэн мянгад хүрч байгаа бол?
-Тоолоод үзэх юм бол эх барьж
авсан хүүхэд зургаан мянга
гаруй болчихсон. Эмэггэйчүүддээ арван мянга гаруй
мэс заслыг амжилттай хийсэн, гучин жил эх барих эмэгтэйчүүдийн эмч хийхдээ давхардсан тоогоор
ярих юм бол сая гаруй эмэгтэйчүүдэд үйлчилсэн байна билээ.
-Эмэгтэй
хүний нуруун дээр хорвоогийн тал нь явж байдаг гэсэн үг бий. Ер нь манай
Монголын нийгэмд эмэгтэйчүүд үнэхээр л хүнд ачаа үүрээд байх шиг?
-Эмэгтэй хүний хувьд энэ тал дээр бодож явдаг зүйлс
байлгүй яахав. Монгол эмэгтэйчүүдийн маань нуруун дээр амьдралын тал хувь нь
явж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Би үе үеийн, янз бүрийн боловсрол мэдлэгтэй олон л хүнийг үзэж
ирсэн. Тэдэнтэй ярилцаж суухад эмэгтэйчүүдийн нуруун дээр л
амьдралын ихэнхи нь явж байгаа нь их харагддаг. Ялангуяа манай эрэгтэйчүүд ажил
хөдөлмөр эрхлэх нь бага болоод, эмэгтэйчүүд л өрх гэрийнхээ амьдралыг чирж яваа
юм шиг харагдаж байдаг юм. Харин төр засгаас эмэгтэйчүүдээ харж байна. Эх хүнд
үр хүүхэд төрүүлсэнд нь улсаас тэтгэмж, халамж олгож байна. Үр хүүхдүүдэд нь ч
халамж, тэтгэлэг олгож эхэлж байгаа. Ямар ч байсан нийгэм эерэг тал руугаа явж
байна уу даа гэсэн бодол төрж байдаг.
-Сүүлийн үед эрчүүд
маань эхнэрээ төрж байхад хажууд нь их байдаг болчихсон шиг байна. Та магадгүй
аавуудтай нь хамжиж хүүхдүүдийг нь эх барьж аваад байна уу?
-Сүүлийн үед их
дэлгэрээд байгаа. Хуучин социализмын үед бол гаднаас ар гэрийнхнийг нь оруулдаггүй
байсан. Эрүүл ахуйн үүднээс тийм хуультай байсан. Одоо бол үгүй. Эцэг болж
байгаа хүнийг аль болох гэр бүл үр хүүхдэд нь ойртуулах үүднээс бол их зөв, мөн
тэр эх хүн яаж зовж үр хүүхдийг нь төрүүлж байна гэдгийг нүдээрээ харж мэдрэх
гэдэг бол өөр. Мэдээж тэр эцэг хүн эхээс төрсөн байгаа. Тэгэхээр ээж нь өөрийг
нь яаж зовж төрүүлсэн болохыг харж мэдрэх олон талын ач холбогдолтой.
Сүүлийн үед манайхан чинь эцгээр нь хүйг нь хөндүүлэх аргад шилжиж байгаа. Энэ
бол маш нарийн зүйл "Би хүүгийнхээ хүйг хөндөж хүүхдээ төрүүлсэн шүү
дээ" гэж бодохоор тэр эцэг хүнд баярлах, бахдах, омогших сэтгэл үлдэх байх
гэж би бодож явдаг.
-Таныг олон хүүхэдтэй айлд өсөж торнисон өнөр бүлийн охин
гэж мэдэх юм. Та эхээсээ хэдүүлээ вэ? Таны ээж нас сүүдэр өндөр байх аа?
-Би арван хүүхэдтэй
айлын хамгийн том аниа нь байгаа. Манай ээж, аав хоёр одоо сайн сайхан
амьдарцгааж байна. Олон хүүхэд төрүүлсэн, жар гуруй ач зээтэй болцгоосон.Би өөрөө
ийм өнөр бүлд өссөн хүн учраас олны дунд явах л их дуртай. Эмч хүнийхээ хувьд
олны дунд явдаг. Эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийнхээ дунд ч би орж л явдаг.
Энд тэнд олон нийтийн ажилд ч явж байдаг хүн дээ. Би чинь хөдөөний хүүхэд болохоор хар багаасаа л нэгдүгээр ангийн хүүхэд байхдаа л биеэ даагаад дотуур байранд ирж байсан. Арван жил төгсөж анагаахын дээд хүртлээ л дотуур байранд байж олныхоо дэмээр хүн болж өссөн. Хараад байхад одооны хүүхдүүд бие дааж, өөрийгөө авч явах тал дээрээ дутагдалтай болж дээ гэж санагддаг. Ерөөсөө л энэ хүүхдүүд чинь хичээлд нь хүргэж өгөхгүй бол болохгүй, хичээл номыг нь давтуулахгүй бол болохгүй гэнэ. Ер нь ч нийгэм тийм болж дээ.
-Та амьдралынхаа талаас илүүг анагаах ухаанд зориулаад
явж байна. Ер нь өөрийгөө эмчээс өөрөөр төсөөлж байв уу?
-Зах зээлийн нийгэмд шилжиж
байх үед олон эмч ажлаасаа гарч бизнес, янз бүрийн салбараар явлаа. Би өөрийгөө
өөр ажил хийж чадах нь уу гэж бодож үзсэн. Тэгэхэд би өөрийгөө эмчээс өөрөөр төсөөлж
чадахаа больчихсон байсан. Би эмч л биш бол би хэн ч биш юм шиг санагддаг
болчихсон. Эмчээс өөр ажлыг ч хийж чадахгүй, эмчээс өөр мэргэжлийг ч би муу
төсөөлнө.
-Танд уншигчдынхаа өмнөөс сайн сайхныг хүсье!
Ж.Болорхажид