gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурах бичгийн будилаан

Боловсрол
2008-03-18
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2008-03-18
Сурах бичгийн будилаан

Сургуулийн үүд сахисан сурах бичгийн наймаачид хөлхөлдөх цаг айсуй. Захирал, хичээлийн эрхлэгчийг аргандаа оруулахаар ар өврөөр нь чаргуулдах. Сурагчдын үзэх сурах бичгийн сүүлийн шийдвэрийг гаргадаг болохоор тэд үнэд орох цаг нь. Нэг ёсондоо хэвлэлийн компаниудын хооронд бяцхан дайн дэгдэнэ. Овсгоо самбаатай, мөнгө их хаяж чадсан нь номоо шахаж амжина. Менежерүүд гэрээ хийж, номоо өгсөн л бол чанар, агуулга, багтаамж, сурагчдад мэдлэг олгох зэргийг огт харгалзахгүй.

Ном бүтэх дажин
Хаврын хаварт сурах бичгийн тендерт ялах их аян өрнөдөг зуршил хэвшлээ. Чаддаг, чаддаггүй хэн бүхэн энэ салбар руу хошуурах нь энгийн үзэгдэл болоод удав. Нэг сурах бичгийн төлөө дор хаяж арван баг өрсөлдөнө. Их сургуулийн багш, доктор, энгийн сонирхогч хамаагүй. Эхэндээ энэ дажин үнэнд ойр, түмэнд хүртээлтэй байв. Хүүхдийн насны онцлогт тохирсон, тэдний сурч боловсрох эрмэлзлэлийг төрүүлэхүйц байлаа. Яваандаа мөнгөний төлөөх дажин нэмэгдэж юун сурах бичгийн чанар манатай болсон. Хичээлийн шинэ жилийн эхний улирал дуусахад сурагчид үзэх номгүй, чихэн дүлий сууж байхдаа тулсан юм. Өнгөрсөн жилийн сурах бичгийн тендер өмнө байгаагүй ихээр будлиантав. Бараг сургууль бүр өөрсдийн үзэмжээр сурах бичгээ сонгож, жинхэнэ холион бантан болж орхисон.

Сурах бичиг хэдэн төгрөгт хэвлэгддэгийг тоймлох гээд үзье. Нэг сурах бичгийг боловсруулахад дор хаяж 3-4 хүн ажиллана. Номын эх зохиогч, сурах бичгийн тендер шалгаруулах хороонд ажилладаг танил, хөрөнгөө хуваах хүн оролцоно. Тэд дор бүрнээ үүрэгтэй. Нэг хэсэг нь хэдэн өдөр гадаад, дотоодын ном сурах бичиг уншиж, судална. Нөгөөх нь шалгаруулалтын комиссийнхны тархийг угаах, номоо сонгуулах талаар арын албанд зүтгэнэ.

Олон шалгуур, өрсөлдөөний дунд сурах бичиг эрдмийн зэрэг горилох бүтээлийн "түвшинд" хүрнэ. Өмнөх жилээс дээрдүүлэх, шалгаруулалтын хорооныхонд таалагдах гэсэндээ утга нь улам бүр алдагдсан, докторуудын үзэмж болон хувирдаг аж. Номынхоо эхийг хагас дутуу зохиосон бол эх бэлтгэлийнхний ажил ундарна. Нэг ном ойролцоогоор 3-4 сая төгрөгт бүтнэ. Энэ мөнгөнд хэвлэх үйлдвэрийн, дизайнерт атгуулах, шалгаруулалтын шинжээчдэд өгөх хэд гурван юм ч багтана. Хэвлэлийн хуудас дунджаар 10-15 мянган төгрөг болохоор эх бэлтгэлд ойролцоогоор 200 мянган төгрөг хаяна. Харин хэвлэлийн компанитай гэрээ байгуулахдаа тендерийн шалгаруулалтын хувиар тооцохыг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, монгол хэлний номын шалгаруулалтаас гурван хувилбар гарч ирнэ. Уг нь бол нэгдүгээр байрт орсон номыг сургуулийнхан үг дуугүй сонгож байхаар бодсон юм гэнэ лээ. Харин өнөөх нь арын хаалга, авлига хээл хахуулийн үндэс болж. Нэгэнт тендерт шалгарсан болохоор номоо шахаж, ашгаа хуваахаар нүдээ аниад зүтгэдэг бүхэл бүтэн сүлжээ бий болжээ. Зарим нь бүр давраад тендерт шалгараагүй номыг "Манай сургууль энэ компанийн үйлдвэрлэсэн номоор л хичээлээ заана" гээд сууж байх юм. Компани, сургуулийн захирлын далд сүлжээ жинхэнэ утгаараа ийнхүү хэдийнэ ил цагаан болсон. Гэвч БСШУЯ таг дуугүй суусаар өдий хүрлээ.

Шахсан номын зовлон
Жишээ дурдья. Одоогоос хэдэн жилийн өмнө нэгдүгээр ангид орсон дүү маань хоёрдугаар ангиа төгсөнгүүтээ л дөрөвдүгээр ангид дэвшиж орхив. Минутад 100 үг уншиж чадахгүй, дөрвөлжин аргаар тоогоо бодож сурч амжаагүй охин дөрөвдүгээр ангийн хүнд программд дарагдаж орхих нь тэр. Сургуулийн захиргаанаас тэдэнд англи хэл заах шийд гаргажээ. Анги алгассан, дээр нь урдахаа хүчрэхгүй суугаа тэдэнд дэндүү ахадсан ном. Их сургуулийн нэгдүгээр курст ороход англи хэл үзэж "А", "В" заалгаж байснаас маань хамаагүй хүнд юм. Бараг л "Toefil"-ийн шалгалт өгөх гэж буй оюутны программтай эн зэрэгцэх эд. 11 жилийн тогтолцоог гүйцэхээр суга үсэрсэн дүү маань хүнд программыг даахгүй шантарч, сурах эрмэлзэл нь нуга дарагдав.

Энэ юу ч биш. Энэ жил нэгдүгээр ангид орсон хүүхдийнхээ тухай найз маань хуучлав. Цагаан толгойн номоо үзэж амжаагүй байж, үлдэгдэлтэй, бас дээр нь дөрвөлжин аргаар тоо заагаад эхэлсэн гэнэ. Өгүүлбэртэй бодлогынхоо утга санааг ойлгох нь бүү хэл уншиж чадахгүй жаал яаж ч бодсон дөрвөлжин аргаар тоо бодож амжихгүй нь тодорхой. Хичээл дээрээ юу үздэгийг гайхаад олохгүй байгаа гэсэн. Гэрийн даалгаварт нь хэдэн хуудас хуулан бичлэг, хоёр нүүр дүүрэн бодох тоо.

"Эмээ намайг эрхлүүлэх юм, ээж харин тоохгүй байна, эгч оройтоод ирэх нь ховор" гэсэн утгатай шүлэг, богино өгүүллэг тэдний сурах бичигт олон бий. Сонгон шалгаруулалтад тэнцсэн олон хувилбарын алинаас нь ч ийм үг өгүүлбэр, шүлэг ядах юмгүй олно. Эгээ л эгч бааранд орж, ээж архи уув, эмээ гуйлга гуйлаа гэх нь холгүй шүлэг цээжлүүлж байхад Монголын ирээдүй гэрэлтэй, түүх соёлоо мэдэж байна гэж итгэхэд даанч бэрх. Өнөө олон шалгаруулалтынхан хаана, юугаа хийж явсны үнэн төрх ийм.

Нэг л хувилбар сонгоё
Нэгэнтээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ө.Энхтүвшин "Энэ жилээс сурах бичгийн тендерийн будлианыг таслан зогсооно. Дараагийн хичээлийн жил эхлэхэд бүх сургууль номоо авч жигдэрсэн байна. Ямар ч байсан би сайд байх хугацаандаа нэг сурах бичигтэй болох бодлого барина" хэмээн мэдэгдэж олны талархлыг хүлээж байсан цаг саяхан. Юутай ч шинэ сайд Н.Болормаа энэ бодлогыг үргэлжлүүлэхээр болжээ.

Хэрэгжүүлэхэд учир бий. Хоёр өөр сургуульд сурдаг хүүхдийн сэтгэх чадвар өөр гэхгүй нь лав. Тэгэхээр өөр өөр сурах бичиг ашиглах үндэслэл харагдахгүй юм. Ядаж л нэг сурах бичиг хэрэглэж эхэлбэл сурагчид нэгдүгээр улирлын амралт эхэлчихээд байхад үзэх номгүй суухгүй байх. Дээр нь багш, сурагчидгүй толгой нь эргэж, хэнийг, юуг дагахаа мэдэхээ больж алмайрахгүй биз.

Б.Ариунаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан