Автомашин жолоодож байхдаа утсаар ярих, мессеж бичих нь осол гаргах аюултай.
Анзаараад байхад жолооны ард утсаар ярихдаа замын цагдаа таарвал "Цагдаа, цагдаа дараа залгая" гээд тасалж, бусад үед мессеж бичиж, ярьдаг ХАЙНГА ЖОЛООЧ олон. Гэхдээ жолооны ард утсаар ярихдаа цагдаагаас "айхаас" илүү чухал шалтгаан бий.
Та жолоо барьж явахдаа утсаараа оролдох үед хэр хэмжээний замыг хяналтгүй туулдгаа мэдэх үү.
Тэгвэл Замын цагдаагийн газраас гаргасан сэрэмжлүүлгээр 50 км/цагийн хурдтай яваа автомашин 1 секундэд 14 метр, 3 секундэд 41 метр зам туулдаг байна.
Харин 60 км/цагийн хурдтай үед 1 секундэд 16 метр, 5 секундэд 83 метр замыг туулдаг аж. Өөрөөр хэлбэл та энэ хугацаанд эгнээ байраа алдах, хүн, машин мөргөж болзошгүй.
Та гар утсандаа ирж буй дуудлагыг харахад л 1.5 секунд зарцуулах бол утсаа авахад 3, мессеж уншихад 5 секунд зарцуулна.