Кино урлагийн “Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ ням гаригт болох гэж байна.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академи нь Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагджээ.
Тус академи нь Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэхэд чухал ач холбогдол бүхий “Академийн Дээд Шагнал” гардуулах уг ажиллагааг сүүлийн таван жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.
Энэхүү арга хэмжээ нь кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 18 номинацаар шалгаруулдаг.
Уг наадам тойрсон дөрвөн жилд болж өнгөрсөн сонирхолтой мэдээллээс хүргэе.
- Академийн шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ дөрвөн жил амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн найруулагч Б.Балжинням, Кино зураглаач Н.Зундуй, Кино зураглаач Б.Лхагвадорж нар он алгасалгүй шүүгчээр ажиллажээ.
- Жүжигчин Б.Амарсайхан 2012 он, 2014 онуудад “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн эзнээр тус тус тодорсон байна.
- Дөрвөн жилийн хугацаанд 2012 онд “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид нэр дэвшигч өрсөлдөөгүй байна.
- 2011 онд Жүжигчин С.Баттулга нь “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид “МИ-15”, “Зөрлөг” кинонуудаас нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд “Зөрлөг” уран сайхны киноны дүрээрээ шалгарч байжээ.
- 2013 онд “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид “Дүүлэн нис” уран сайхны киноны эмэгтэй туслах дүрээр Солонгос улсын Жүжигчин Пан Ин Хао нэр дэвшсэн байна.