Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гуравдугаар сарын 12-нд танилцуулсан “Гепатитын В вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартай хүмүүсийн эмчилгээ үйлчилгээний удирдамж”-ийг манай улс нэвтрүүлэн ажиллана.
Энэ удирдамжийг Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сангаас хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл Элэг Хѳтѳлбѳр”-ийн хүрээнд Монгол Улсад нэн даруй нэвтрүүлэн ажиллахаа мэдээллээ.
ДЭМБ түүхэндээ анх удаа гепатитын В вирүсийн халдвар дээр цогц удирдамж гаргаж байгаа аж. Энэ цогц удирдамж нь эмч мэргэжилтнүүд хэрэглэхэд хялбар, үнэ ѳртѳг багатай, хүртээмжтэй шинжилгээнүүд дээр үндэслэн эмчилгээ хийх боломжтой болгосон зэрэг олон давуу талтайг ДЭМБ-ын Олон улсын хепатитын хѳтѳлбѳрийн захирал Доктор Стефан Виктор онцолсон байна.
Турк улсын Истанбул хотноо болж байгаа Ази Номхон Далайн Элэг Судлалын Нийгэмлэгийн Хурлын үеэр уг удирдамжийг танилцуулжээ.