Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “АНУ-ын зүгээс ирэх аюул заналыг сөрөн зогсоход” нь онц бүрэн эрх олгох хүсэлтийг Парламентад гаргажээ. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Николас Мадуро онцгой эрхтэй болсноор Америкийн төр засгийн хийж байгаа үйлдлийн үед эх орондоо энх тайван, тогтвортой байдлыг хангахад нь тусална гэж тэрбээр мэдэгджээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч онцгой эрхтэй болвол түүний тушаал нь хуулийн статустай болох юм.
Эргэн сануулахад Вашингтоны зүгээс Венесуэлийн албан тушаалтнуудын гэр бүлийнхэнд хориг арга хэмжээ авсны дараа Венесуэл АНУ-аас элчин сайдуудаа эргүүлэн татсан юм. Түүнчлэн Николас Мадуро нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх зорилгоор Венесуэлийн дотоод хэрэгт шууд оролцож байна хэмээн буруутгаж байсны дээр улс орныг нь олон улсын санхүүгийн бүслэлтэд оруулсан тухай мэдэгдэж байв.
Хоёрдугаар сарын сүүлээр Николас Мадуро Венесуэл дахь Америкийн дипломатуудын тоог багасгах тушаал гаргаж, үүнийгээ Венийн конвенцийн дагуу дипломатуудын тоо тэнцүү байх ёстой гэж тайлбарлаж байв.
Одоогоор тус улсад Төрийн Департаментын 100 ажилтан ажилладаг бол АНУ-д Венесуэлийн гадаад бодлогын газрын ердөө 17 төлөөлөгч ажилладаг юм байна.
Эх сурвалж: kp.ru