Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа түрүүлж Ази тивийн аварга боллоо.
Тэрбээр Японы жүдоч Токиогийн Их дуулгын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж вазари үнэлгээгээр яллаа.
Ийнхүү ОУХМ Ц.Мөнхзаяа Азийн аваргаас анхны алтан медалиа хүртэж тивийн хошой медальтай боллоо.
Барилдааны үндсэн цаг дуусахаас 17 секундын өмнө Ц.Мөнхзаяагийн зүүн мөрөндөө гэмтэл авсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээр хатуужлыг үзүүлж барилдаанаа дуусгасан юм. Шагналын тавцанд гарч ирэхдээ гараа сойсон байлаа.
Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байр бичигдлээ.