Өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү нар гал түймэрт өртсөн аймгуудын цагийн байдлыг мэдээллээ.
Олон хоногийн турш ассаар байгаа зүүн аймгууд дахь түймрийг цаг тухайд нь унтрааж чадаагүй гэдэг шүүмжлэл ихээхэн гарсан.
Хуульд зааснаар сумын засаг дарга нар тухайн суманд гамшиг осол гарсан тохиолдолд онцгой байдлын даргаар давхар ажиллах үүрэг хүлээдэг байна. Энэ заалт аймгийн засаг дарга нарт ч хамаатай. Энэ дагуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтраахаад хамгийн түрүүнд сумын засаг дарга дайчлагдан ажиллажээ. Гэвч нэг аймгийн хэд хэдэн сум болон олон аймгийн газар нутийг хамарсан тул аймгийн дарга нар удирдлагыг гартаа авч ажиллажээ. Гэсэн ч иргэдийн анхаарал болгоомжгүйгээс болон хойд хөршөөс дамжин орж ирсэн түймэр томоохон газар нутгийг хамран, иргэдийн мал, гэр шатах зэргээр ихээхэн хохирол учруулсан тул ОБЕГ энэ асуудалд анхаарал тавин ажиллажээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан шат шатны дагуу ажлаа хийсэн, хариуцлага, цаг алдсан зүйл байхгүй гэдгийг ОБЕГ-аас учирлаж байв. Мөн тэдний ажлыг мэргэжлийн талаас нь биш улс төрийн өнцгөөс шүүмжилж байгааг ч эсэргүүцэж байлаа.
Улсын онцгой комисс 2-3 аймгийн газар нутгийг хамарсан, томоохон гамшиг ослын үед л дайчлагдан ажилладаг аж. Одоогоор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан түймрийн улмаас 100 орчим мянган толгой мал хоргодоод байна. Мөн эдгээр аймгуудад малын халдварт цэцэг өвчин ч гарчээ.
Сүүлийн нэг сарын турш зүүн аймгуудад гал унтраахаар ажиллаж байгаа алба хаагчид ядарч сульдсан байдалтай байгаа тул өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулан нэмэлт хөрөнгө (нийт 1.2 тэрбум төгрөг) шийдэж өгсөн байна.
Одоогоор 4 газар түймэр ассан хэвээр байна. Иймд Онцгой байдлын комиссын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа өнөөдөр Дорнод аймагт ажиллахаар явжээ.
Олон хоног үргэлжлэн асч буй түймрийн улмаас нэг хүн нас барсан гэдэг албан бус мэдээ гарсныг ОБЕГ үгүйсгэсэн юм. Мөн ОБЕГ-ын алба хаагчид одоо ч бэлэн гоймон иддэг гэж байгаа нь худал, алба хаагчдыг даган хээрийн гал тогоо ажиллан, халуун хоол цайгаар хооллодог болсон гэсэн юм.
Ерөнхийлөгч ОБЕГ-ын удирдлагыг хүлээн авч уулзаад гал унтраахаар ажиллаж буй алба хаагчид болон иргэдийн аюулгүй байдлыг юуны өмнө сайтар хангах үүрэг өгчээ.
Зүүн аймгууд руу ААН-үүдээс үзүүлсэн тусламжийн бараа бүтээгдэхүүний цуваа хэдийнэ хөдлөөд эхэлсэн. Эдгээрийн тоо хэмжээг одоогоор нэгтгээгүй байна. Зарим иргэд ААН-үүд ОБЕГ-т бүртгүүлэлгүй шууд орон нутаг руу бараагаа илгээх тохиолдол байна. Ямартаа ч иргэд, байгууллагууд эрвийх дэрвийхээрээ тусалж байгаа аж. Орон нутгийн газар тариалангийн компаниуд гэхэд л анжистай тракторуудаа дайчлах, сумын дэлгүүрүүд шаардлагатай барааг зээлээр олгох зэргээр тусламж үзүүлсэн байна.
Харин иргэдийн буруутай үйлдлийн улмаас ассан түймрийн эзнийг хайн, цагдаагийн газраас шалгаж байна. Энэ хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэх хүсэлтээ ОБЕГ-аас ЦЕГ-т албан ёсоор тавьсан аж.
Харамсалтай нь цаг агаарын байдлын улмаас галын шинэ голомтууд үүсч байгаа тул одоо ажиллаж байгаа 340 алба хаагч дээр нэмээд 200 хүн дайчлах боломжтойг ч ОБЕГ-ын удирдлага мэдээлсэн юм. Тус газрын мэргэжлийн анги нийт 36 суманд л байрлан ажилладаг юм.
Ийнхүү зүүн аймгийн нутгууд дахь түймрийг бүрэн унтрааж чадаагүй байтал баруун аймагт малын гоц халдварт өвчин дахин дэгдлээ. Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчин гарсан байна.